Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлаг, спорт

МУБИС-ийн Спорт клуб “Модон бөмбөг"-ийн төрлөөр нээлтээ хийв
2015/04/01
Модон бөмбөгийн спорт нь 1990 онд Тайвань улсад үүсэн хөгжсөн спортын түүхэн дэх хамгийн залуу төрлүүдийн нэг юм. Энэ төрөл нь 2002 оноос Монгол улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд 2003 онд албан ёсоор “Монголын Модон бөмбөгийн холбоо” /ММБХ/ үүсэн байгуулагдаж, 2005 оноос Анхны “Улсын аварга” шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж үүнээс Улсын шигшээ багийг бүрдүүлэн Олон улсын болон Ази, Дэлхийн наадмуудад оролцож эхэлсэн түүхтэй ажээ.
дэлгэрэнгүй
Багш нарын сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээний тоглолтын хуваарь
2015/04/01
Багш нарын сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2015 оны 4 сарын 4,5-ны өдөрүүдэд 1-р байрны спорт зааланд зохион байгуулагдана. Та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу. Тоглолтын хуваарыг хавсаргав.
дэлгэрэнгүй
Сагсан бөмбөг, Шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2015/03/31
МУБИС-ийн Багш, ажилтан, ажилчдын Сагсан бөмбөг,  Шатрын аварга шалгаруулах тэмцээн  2015 оны 3 сарын 21,22 -ны өдрүүдэд МУБИС-ийн 1-р  байранд явагдаж амжилттай өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 баг тойргийн системээр тоглосноос:

дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш нарын сагсан бөмбөгийн тоглолтын хуваарь
2015/03/20

Монгол ёс заншил, уламжлалын өдөрлөг зохиов
2015/03/19
МУБИС-ийн Оюутны холбоо, Оюутанд үйлчлэх албатай хамтран Монгол ёс заншил, уламжлалын өдөрлөгийг МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд зохиолоо. Өдөрлөгт оюутнууд монгол ёс заншил, өв соёл, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасаа сурталчилсан олон төрлийн өргөн арга хэмжээг зохион байгуулж чөлөөт цагаараа нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө. Өдөрлөгийн арга хэмжээнд МУБИС-ийн дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, Хөтөлбөрийн алба болон Оюутанд үйлчлэх албаны мэргэжилтнүүд, багш, оюутнууд идэвхтэй ирж оролцов.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн оюутнууд "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг үзлээ
2015/03/17
НХУС-ийн Түүхийн тэнхмээс уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын түүх, ёс заншил, соёл” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд танхим бус сургалтаар оюутнуудын мэдлэг чадвар, танин мэдэх үйл ажиллагаа хөгжүүлэх, эх түүхээ мэдэхэд зориулан мэргэжлийн болон мэргэжлийн бус  ангийн оюутнуудыг түүхэн жүжиг үзүүлэх арга хэмжээг 3-р сарын 14-ны өдөр УДЭТ-т 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Оюутны Шатрын аваргууд тодорлоо
2015/03/16
МУБИС-ийн Оюутны шатрын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 14-нд амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээнд эрэгтэй-11, эмэгтэй 13 тамирчин оролцсноос:

Эрэгтэй:
1-Р БАЙР    Н.Мягмарсүрэн /Математик, байгалийн ухааны сургууль/
2-Р БАЙР    Л.Жамъян /Математик, байгалийн ухааны сургууль/
дэлгэрэнгүй
Оюутны урлагийн наадамд оролцох батламж гардуулав
2015/03/12
МУБИС санаачлан 2015 оны 5-р сард ОХУ-ын Буриадын Улсын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын дунд "Оюутны хавар" оюутны урлагийн наадмыг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү наадмын бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 3-р сарын 06-09-ны өдрүүдэд Багшийн сургуулийн Урлаг танхимд Монгол туургатан "Оюутны хавар" урлагийн наадамд МУБИС-ийг төлөөлөн оролцох оролцогчдыг шалгаруулах урлагийн үзлэг амжилттай явагдаж өндөрлөв. Бүрэлдэхүүний сургуулиас шалгарсан 45 номер шалгаруулалтад оролцсон бөгөөд урлагийн наадамд оролцохоор шалгарсан оюутнууддаа батламж гардуулав.

дэлгэрэнгүй
“Шатрын багш” тэмцээн боллоо
2015/03/05
Монгол улсад анх удаа МУБИС Шатрын багш, дасгалжуулагчийн ангийг нээж, хичээллүүлэхээр болж 3-р сарын 4-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан “Шатрын багш” нэртэй шатрын тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү тэмцээнд 20-иод шатарчид оюун ухаан, хүч чадлаараа өрсөлдсөнөөс тэргүүн байранд МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийн оюутан, “Төгс нүүдэл” шатрын клубын эрхлэгч, шатрын өсвөр үеийн Улсын хошой аварга З.Цэнгэнбаяр орж, МУБИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ч.Болдбаатар,
дэлгэрэнгүй
МУБИС “Шатрын багш, дасгалжуулагч”-ийн анги нээлээ
2015/03/04
Өнөөдөр МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд ШАТРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн анги нээх нээлтийн үйл ажиллагаа болов. Энэхүү нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ийн гишүүн Я.Санжмятав, Х.Болорчулуун, УИХ-ийн Байнгын хорооны дарга Д.Батцогт, Монгол Туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, дэд проф. Л.Ганцэцэг, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2