Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Төгсөгчидийн холбоо

МУБИС төгсөгчдийн Эрдмийн баяраа тэмдэглэв
2016/06/17
2015-2016 оны хичээлийн жилд төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын нэгдсэн үйл ажиллагаа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Төгсөлтийн баярт МУБИС-ийн удирдлагууд, багш нар, ЕБС-ийн төлөөлөл, төгсөгчид, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд өргөнөөр хүрэлцэн ирэв.  Тус ЭРДМИЙН БАЯР-т МУГЖ, уртын дууч Н.Хонгорзул, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогчид, залуусын хайртай хамтлаг GUYS, мөн манай авяаслаг оюутан, багш нарын төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм.
дэлгэрэнгүй
Уламжлал, шинэчлэлийн 65 жилийг тайлагналаа
2016/05/20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолт UB PALACE–ийн концертын их танхимд боллоо. Тус сургууль 1951 онд анх Улсын Багшийн Институт нэртэйгээр 200 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан олон жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Монгол хэлний багш, математикийн багш, физикийн багш зэрэг таван мэргэжлээр анх элсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэлх хийсэн бүтээсэн зүйлээ багтаасан баримтат киногоор тоглолт эхэллээ.
дэлгэрэнгүй
Төгсөгчдийн дурсамжаар аялсан МУБИС-ийн 65 жил
2016/05/20
Багш . Шавь. Шавийн шавь... Багшийн их сургуулиас өдөлсөн шувууд чууллаа. Боловсролын их сургуулийн 65 жилээ угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлж, улмаар  тус сургуулиас төрөн гарсан үе үеийн Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авах үйл ажиллагаа хийгээд хандивлагчдын хүлээн авалтаар үргэлжилэв. Хүрэлцэн ирсэн зочдын энгэр дээр гавъяаны одон медалиуд ёс юм шиг жигдрэн гялалзах ажээ.
дэлгэрэнгүй
МУБИС Чингисийн одонт ахмад төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэв
2016/05/12
МУБИС 65 жилийн ойгоо угтан олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь төгсөгчидтэйгөө холбоо тогтоож, тэдэнтэй хамтрах, хүндэтгэл үзүүлэх, ахмад үе, үеийн төгсөгчидөө хүлээн авч уулзах зэрэг өргөн арга хэмжээг зохион байгуулсаар байна. МУБИС-иас өнгөрсөн 65 жилийн хугацаанд МУ-ын олон алдартангууд төрөн гарсан нь бид бүхний үргэлжийн бахархал болсоор ирсэн юм. 5-р сарын 11-ны өдөр Чингисийн одонт 2 ахмад төгсөгчөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
дэлгэрэнгүй
МУ-ын гавьяат багш төгсөгчөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
2016/04/04
МУБИС-ийн төгсөгчдийн холбоо өнөөдөр хэдхэн хоногийн өмнө МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын гавьяат багш гэдэг эрхэм шагналыг хүртсэн МУБИС-ийн НХУС-ийн 1984 оны монгол хэл уран зохиолын эчнээ ангийн төгсөгч, Дорнод аймгийн “ Хан-Уул” цогцолбор үндэсний лаборатори сургуулийн захирал Гэндэнгийн Бүдтуяаг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 2012 ОНЫ ТӨГСӨГЧ ТАНАА
2015/10/23
БСШУЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” зөвлөх үйлчилгээгээр дамжуулан бүх Их, дээд сургуулиуд “Төгсөгчдийг мөшгөх судалгаа”-г хийж байгаа болно.
Ихэнх улсад төгсөгчийн мэргэжлийн ахиц дэвшил болон хөдөлмөрийн зах зээлийн боломжийн талаарх мэдээлэл олохыг төгсөгчийн судалгааны гол зорилго гэж үздэг.

дэлгэрэнгүй
МУБИС-ийн Утга зохиолын ажилтны анхны ангийн төгсөгчид төрөлх сургууль дээрээ ирэв
2015/07/08
МУБИС-ийн Утга зохиолын ажилтны анхны ангийн төгсөгчид 20 жилийн дараа төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж уулзалдав. НХУС-ийн 1995 оны Р.Чүлтэмсүрэн багштай, Б.Хишиг-Ундрал ангийн даргатай Утга зохиолын ажилтны анхны ангийн төгсөгчдөөс олон шинэ цагийн алдартнууд төрөн гарсан байдаг.  Энэ ангиас “Болор цом”-ын эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, залуу нэрт зохиолч Б.Сарантуяа, Г.Батрэгзэдмаа зэрэг нэрт яруу найрагчид, зохиолчдыг нэрлэж болох юм. Төгсөгчидөө МУБИС-ийн захирал доктор, проф. Д.Мөнхжаргал хүлээн авч уулзан талархал илэрхийлж, амжилт хүслээ.
дэлгэрэнгүй
“Бид нэг үеийнхэн 90 төгсөгч” арга хэмжээ Төв аймагт боллоо
2015/07/06
МУБИС-ийн Төгсөгчдийн холбооноос санаачлан Монголд Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжисний 90 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар,  МУБИС-тай хамтран “Бид нэг үеийнхэн-90 төгсөгч”  арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл Төв аймагт 7-р сарын 04-ны өдөр амжилттай зохион байгууллагдан Төв аймгийн багш мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой шилдэг 30 гаран төгсөх ангийн сурагчдаас шилдэг 4 сурагчийг шалгаруулж МУБИС-д суралцах эрхийн бичгийг гардуулж өгөх ёслолын арга хэмжээ боллоо.
дэлгэрэнгүй
“Бид нэг үеийнхэн 90 төгсөгч” арга хэмжээ болов
2015/06/26
МУБИС-ийн Төгсөгчдийн холбооноос санаачлан Монголд Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар,  МУБИС-тай хамтран “Бид нэг үеийнхэн-90 төгсөгч”  арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 6-р сарын 26-ны өдөр нийслэлээс шалгарсан Г.Банзрагч /БЗД, 84-р ЕБС/, Г.Намуунзул /СБД, 4-р ЕБС/, Л.Сарангуа /ЧД, 50-р ЕБС/, Т.Эрдэнэсувд /ЧД 37-р ЕБС/, Г.Солонго /БЗД, 44-р ЕБС/,
дэлгэрэнгүй
Ахмад төгсөгчдөдөө хүндэтгэл үзүүлэв
2015/06/26
МУБИС-ийг 1970 аад оны эхээр Орос хэл утга зохиолын багш, Монгол уран зохиолын багш, Бага ангийн багш мэргэжлээр төгссөн ахмад багш Г.Алтангэрэл, Н.Дэжид, Б.Долгоржав нар олон жилийн дараа төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирэв. Ахмад багш нар маань ЕБС болон дээд боловсрол, боловсролын удирдах байгууллагад 40 гаран жил ажиллан гавьяаныхаа амралтыг эдлэн сууж байгаа ажээ. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2