Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

Чинжүгийн БИС-ийн захирал Чой Мүүн Сонгд Багшийн Сургуулийн "Хүндэт доктор" цол олгов
2016/05/13
Хамтын ажиллагаатай БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуулийн захирал доктор, проф. Чой Мүүн Сонг профессор багш нарын хамт МУБИС-д айлчлал хийж, МУБИС-тай Бага боловсролын сургалтын чанар, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байгаа билээ. Зочдыг МУБИС-ийн удирдлагууд болон Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар хүлээн авч уулзалт хийн Багшийн сургуулийн ЭЗ-ийн шийдвэрээр Чинжүгийн БИС-ийн 7 дахь захирал Чой Мүүн Сонгд Багшийн Сургуулийн "Хүндэт доктор" цол олгосныг өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ. 
дэлгэрэнгүй
Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн багш нартай хамтран зохион байгуулсан сургалт амжилттай өндөрлөлөө
2016/05/05
МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль,  Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн профессор багш нартай хамтарч “ Тусгай хэрэгцээт боловсрол” сэдэвт сургалтыг тусгай боловсролын багшийн мэргэжлээр төгсөгчид, багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, Хёогод сурч байгаа тусгай боловсролын магистрант оюутнуудыг чадавхжуулах зорилгоор 
дэлгэрэнгүй
2016 ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
2016/04/29
МУБИС төгсөгчдийнхөө чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүүлийн 3 жилд оюутны тэтгэлэгтэй багшлах дадлагыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа  явдал юм. МУБИС-ийн 2016 оны оюутнуудын тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийсэн тайлан үзэсгэлэн, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог болж 4-р сарын 27-нд амжилттай өндөрлөв.
дэлгэрэнгүй
"ОЮУТАН ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ САЙДУУД ТАНИЛЦАВ
2016/04/26
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл буюу цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна. Тус хөтөлбөрийн хичээлийн явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ШУТИС, МУИС, МУБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа. 
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016” үзэсгэлэнд оролцлоо
2016/04/25
Жил бүр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд зориулан зохион байгуулдаг үзэсгэлэн яармаг  2016 оны 4- р сарын 22-нд  нээлтээ хийж МУБИС амжилттай оролцов. Тус үзэсгэлэн яармаг “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016”  нэрийн дор 4- р сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл группд зохион байгуулагдаж  байна. 
дэлгэрэнгүй
Монгол улсын Хүүхэд хөгжлийн ӨНӨР БҮЛ төвтэй хамтран ажиллана
2016/04/21
Боловсролын судлалын сургуулийн /БоСС/ Нийгмийн ажлын тэнхим Монгол улсын Хүүхэд хөгжлийн ӨНӨР БҮЛ төвтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг 4-р сарын 20-нд зурлаа. Санамж бичигт Боловсролын судлалын сургуулийн захирал доктор, дэд проф. Г.Цогзолмаа, Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Т.Цэндсүрэн, Монголын улсын Хүүхэд хөгжлийн "Өнөр бүл" төвийн захирал Б.Бурмаа, "Өнөр бүл" төвийн үндсэн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар нар хоёр талыг төлөөлөн тус тус гарын үсэг зурсан юм. 
дэлгэрэнгүй
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд бэлтгэх ажил ид өрнөж байна
2016/04/18
Багшийн сургууль нь “Багш, бага боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрөө БМИҮЗ-өөс эцэслэн баталсан шинэ шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлүүлэхээр болсон билээ. Энэхүү ажлын хүрээнд сургуулийн хамт олон сүүлийн 5 жилийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн зэрэгт өөрийн үнэлгээний тайлан боловсруулж  байна.

дэлгэрэнгүй
МУБИС гуравдахь магадлан итгэмжлэлд бэлтгэж байна
2016/04/13
МУБИС нь Монгол улсын ууган дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудын нэг юм. Анх 1998 онд анхны магадлан итгэмжлэгдсэн их сургууль болж байсан бол 2004 онд хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн билээ. Өнөөдөр МУБИС гуравдахь удаагаа дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд орохоор  өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байна. 2016 оны 1-р сараас эхлэн Захирлын тушаалаар байгууллагын магадлан итгэмжлэлийн тайлан бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан, 
дэлгэрэнгүй
СУДАЛГААНЫ ҮР ДҮНД СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ R ПРОГРАММЫН СУРГАЛТ ЯВАГДАВ
2016/04/04
МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхмээс МБУС-ийн багш нарын дунд судалгааны ажлаа боловсруулан дүгнэлт хийх зорилготой бөгөөд энэхүү арга нь олон төрлийн тоон мэдээллийг боловсруулах, загварчлах, судалгааны үр дүнгээ илүү сайн тайлбарлан,  учир шалтгааныг тодруулахад туслана. R статистикийн үнэгүй программын орчинд ажиллаж суралцагчид өөрсдийн чадвараа дээшлүүлэн эрдэм шинжилгээний орчин үеийн бүтээлээ гаргахад түлхэц болох юм. 
дэлгэрэнгүй
ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ ЦУВРАЛ СУРГАЛТ-ДАДЛАГА АЖИЛ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
2016/04/04
БСШУЯ-ны сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн А/147 тоот тушаалаар МУБИС-ийн Багшийн сургуулийн D011301 “Багш, бага ангийн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхээр болсон билээ. Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн дэмжлэгтэйгээр Багшийн сургуулийн Хөтөлбөрийн алба, тэнхим, багш, ажилтан, ажилчид, оюутны төлөөлөл бүхий ажлын хэсгийг Багшийн сургуулийн захирлын 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн 80 тоот тушаалаар  байгуулан ажиллаж байна. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2