Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

Монгол улс ШУ-ны Паркийн нээлтээ хийв
2016/03/04
Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлын эхлэлийг 2016 оны  3-р сарын 3-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК-ийн нээх ёслолын арга хэмжээг зохион байгуулснаар тавьлаа. Энэ нээлтийн ёслолд МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
дэлгэрэнгүй
“Цөм хөтөлбөр-Жишиг хичээл” цуврал сургалт зохион байгуулав
2015/12/15
НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхмээс Нийгмийн ухааны багш, Гүн ухаан-улс төр судлалын багшийн IV ангийн оюутнуудад зориулж  “Цөм хөтөлбөр-Жишиг хичээл” цуврал сургалтыг 11-р сарын 19-26 хүртэл амжилттай зохион байгууллаа. 2016-2017 оны хичээлийн жилээс “Цөм хөтөлбөр” улс орон даяар хэрэгжиж эхлэх болсонтой уялдуулан цөм хөтөлбөрийн онцлог,  багшийн төлөвлөлт, сургалтын үйл явцыг хөтлөх аргазүй, үнэлгээний арга, хувилбарын талаар төгсөх ангийн оюутнуудынхаа ойлголт, хандлагыг сайжруулах үүднээс энэхүү сургалтыг Нийгмийн ухааны цөм хөтөлбөр боловсруулах багийн гишүүдтэй хамтран зохион байгуулсан нь онцлог бөгөөд ач холбогдолтой ажил болов.
дэлгэрэнгүй
БСШУ-ны сайд Л.Гантөмөр залуу эрдэмтэн судлаачдад лекц уншив
2015/12/07
МУБИС-ийн "Залуу эрдэмтдийн зөвлөл"-ийн урилгаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн” сэдэвт лекцийг МУБИС-ийн залуу багш нар, судлаачдад мөн оюутан залууст уншиж багш нар, оюутны төлөөлөл өргөнөөр ирж оролцлоо. Энэхүү лекцэнд мөн МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал проф. Л.Цэрэнсодном, дэд проф. Х.Тамир, дэд проф. Л.Ганцэцэг нар болон салбар сургуулийн захирлууд ирж оролцов.
дэлгэрэнгүй
МУБИС ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2015/11/19
Хүүхдийн Төлөө Үндэсний Газар болон Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ байгууллага 2015 оны 11-р сарын 18-ны өдөр хүүхдийн хөгжих, оролцох эрхийг дэмжих, хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, зөвлөмж, мэдээ мэдээллийг бэлтгэж хамтран ажиллах зорилгоор  МУБИС, МУИС, ШУТИС, АУШҮИС-тай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль,
дэлгэрэнгүй
МУБИС кредит системд бүрэн шилжив
2015/11/02
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд МУБИС Багш боловсролын шинэчлэлийг нилээд өргөн хүрээтэйгээр эхлүүлээд байгаа бөгөөд эдгээр ажлуудын нэг нь өнгөрсөн хичээлийн жилээс сургалтадаа кредит системийг нэвтрүүлж эхэлсэн явдал. Кредит системд шилжиснээр оюутан суралцагчдадаа олон давуу бөгөөд таатай нөхцлийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр оюутан хичээлээ болон багшаа сонгох, хичээлийн хуваариа төлөвлөх боломж бүрдэж  амжилттай, зорилготой суралцах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.
дэлгэрэнгүй
Багшийн сургуулийн багш нар хичээлийн судалгаа хийгээд ирлээ
2015/10/13
Багшийн сургуулийн Математик, Байгалийн ухааны тэнхимийн багш нар Дархан-Уул аймгийн БСГ, математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны ирээдүй” сургууль дээр очиж энэ сарын 9, 10 ны өдрүүдэд ажиллан хичээлийн судалгаа хийж, багш нартаа хамтран хэлэлцүүлэг хийгээд ирлээ. Энэ үеэр МБУТ-ийн эрхлэгч доктор Д.Энхцэцэг МУБИС-д хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгч, МБУТ-ийн багш доктор Р.Магсар “Бага ангийн багшийн заавал бодох өгүүлбэртэй 500 бодлого” номын тухай, багш Ө.Мягмарсүрэн мэргэжил дээшүүлэх сургалтын талаар тус тус танилцууллаа.
дэлгэрэнгүй
МУБИС Төв аймгийн Алтанбулаг сумтай хамтран ажиллах боллоо
2015/10/12
МУБИС, УБТС, Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ, тус сумын ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тус санамж бичигт МУБИС-ийн оюутны багшлах дадлага, хээрийн дадлага, үйлдвэрлэлийн болон байгалийн судалгааны дадлагыг тус сумын байгалийн үзэсгэлэнт газруудад хийх, сургалтын бааз байгуулах, сургууль, цэцэрлэгүүдэд багшлах дадлага хийх, харилцан туршлага солилцох
дэлгэрэнгүй
2015 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эздүүд
2015/10/07
Багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор МУБИС 2014 оноос эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, бүтээл, илтгэлийг шалгаруулж мөнгөн тэтгэлэг олгодог уламжлалтай болоод байгаа билээ. 2015 оны шилдэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ийнхүү тодруулж,  багш нарын баярын өдрөөр шагнан урамшууллаа. 2015 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзнээр:

дэлгэрэнгүй
БСШУ-ны Сайд Л.Гантөмөрийг “Багш боловсролыг дэмжигч” төрийн түшээгээр тодрууллаа
2015/10/07
МУБИС Багш боловсролыг дэмжих, хөгжүүлэх, хамтран ажиллах үйлсэд өөрийн жинтэй, бодит хувь нэмрийг оруулж ирсэн хүмүүст “Багш боловсролыг дэмжигч” өргөмжлөлийг хүртээж байхаар болов. Ингээд энэхүү шагналын анхны эзнийг тодрууллаа. Олон улсын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Багш боловсролыг хөгжүүлэх үйл явцыг төрийн бодлогоор тасралтгүй дэмжиж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Багш боловсролыг дэмжигч” төрийн түшээгээр тодруулж, шагналыг дурсгалын зүйлийн хамт МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал гардуулж өгч баяр хүргэн, талархлаа илэрхийллээ.
дэлгэрэнгүй
Багшийн сургууль их семинар зохион байгууллаа
2015/09/09
Хичээлийн шинэ жилийн босгон дээр Багшийн сургуулийн хамт олон энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж буй сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэхээр “БАГШ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ” сэдэвт их семинарыг 9-р сарын 08-ны өдөр өргөн хүрээнд зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2