Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

МУБИС хоёрдахь Күнзийн институтыг монголд нээлээ
2015/09/04
МУБИС 2010 онд БНХАУ-ын Зүүн хойтын Багшийн Их сургуультай хамтран дэргэдээ Күнзийн танхимыг нээснээс хойш өнгөрсөн хугацаанд Хятад хэлний сургалт, Хятад хэлний багш нарын семинар,  HSK түвшин тогтоох шалгалт авах, Күнзийн институтын тэтгэлэгт сурагчдаа хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсний үр дүнд Күнзийн институтын ерөнхий хорооны санаачилгаар МУБИС-ын дэргэдэх Күнзийн танхимаас Күнзийн институт болон дэвшиж чадав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт үйл явдал дүүрэн болов
2015/09/01
МУБИС-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа олон үйл явдлаар дүүрэн өргөн дэлгэр сайхан болов. Нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, БНМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа нар болон МУБИС-ийн удирдлагууд, ахмад профессор багш нар болон оюутан суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирлээ.
дэлгэрэнгүй
Түшиц ЕБС байгуулах төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав
2015/05/19
Өнөөдөр МУБИС Орхон аймгийн “Маргад” дээд сургуультай Төвийн бүсийн Математик-байгалийн ухааны Ерөнхий боловсролын түшиц сургууль байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулав. Энэхүү төсөл хэрэгжиснээр МУБИС-ийн түшиц Математик-байгалийн ухааны төрөлжсөн сургалттай төвийн бүсийн дотуур байртай ЕБС-ийг Эрдэнэт хотын “Маргад” дээд сургуулийн материаллаг баазад түшиглэн орон нутагт зохион байгуулах боломжтой болж байгаа ажээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Оюутны IT ТУСЛАМЖИЙН ТӨВ нээгдлээ
2015/04/09
Өчигдөр МУБИС-ийн хичээлийн 1-р байрны Оюутанд үйлчлэх төвийн өргөтгөл хэсэгт Оюутны  IT тусламжийн төв нээлтээ хийлээ. Энэхүү төвийг НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Т.Туяачимэг санаачлан зохион байгуулж МУБИС-ийн удирдлагуудаас хөрөнгө оруулалт хийснээр энэхүү оюутнуудад IT үйлчилгээ авахад нь зориулсан үйл ажиллагаа бүхий төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар, багш Т.Туяачимэг оюутнуудын хамт хүрэлцэн ирж оролцов.
дэлгэрэнгүй
Төрөлжсөн сургалт зохион байгуулна
2015/03/24
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2014 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөрүүдийн дагуу Монгол Улсын Боловсролын Их сургууль ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг
дэлгэрэнгүй
МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал орон нутагт ажиллаж байна
2015/03/19
МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ийн гишүүн С.Одонтуяа, БСШУ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар болон бусад төлөөлөгчдийн хамт орон нутагт хийх айлчлалын ажлын хэсэгт ажиллаж Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад ажиллаж цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, энэ хичээлийн жилд төгсөх 12-р ангийн хүүхдүүдтэй уулзаж сургуулиа танилцуулж явна.
дэлгэрэнгүй
Монгол улсын ШУА, Монголын их, дээд сургуулиудын консорциум хамтран ажиллах гэрээг байгуулав
2015/03/16
Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын их, дээд сургуулиудын консорциум хооронд Хамтран ажиллах гэрээг 3 дугаар сарын 5-ны өдөр байгууллаа. Гэрээнд Шинжлэх ухааны Академийг төлөөлж академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монгол улсын Их, дээд сургуулиудын консорциумыг төлөөлж ерөнхийлөгч, доктор Т.Хэрүүга нар гарын үсэг зурав. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд холбогдох ШУА болон их, дээд сургуулиудын удирдлагууд оролцсон юм.

дэлгэрэнгүй
“МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ДИДАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” ЭШХ болов
2015/02/13
Монгол Улсын Боловсролын Их сургууль (МУБИС), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төв (БҮТ) хамтран “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа нар оролцож, үг хэлэв.
дэлгэрэнгүй
Өнөөдөр МУБИС Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээлээ
2014/12/30
МУБИС өнөөдөр оюутан, магистрант, докторант, судлаач багш нар, суралцагчид болон уншигчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Эрдэм шинжилгээний уншлагын танхмыг нээлээ. Нээлтэнд МУБИС-ийн захирал доктор  Д. Мөнхжаргал, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа, Номын сангийн дарга Ж.Баатарсүрэн нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, номын сангийн ажилтнууд оролцов.
дэлгэрэнгүй
МУБИС 2014 оны “Шилдэг ажилтан”-уудаа тодруулав
2014/12/30
МУБИС шинэ оны босгон дээр 2014 онд ажил үйлсээрээ шалгарч хамт олноо хошуучлан амжилттай ажилласан ШИЛДЭГ АЖИЛТАН-уудаа шалгаруулан, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Үүнд 2014 оны “Шилдэг ажилтан”-аар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэллсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, БоСС-ийн захирал доктор, дэд проф. Г.Цогзолмаа, Нягтлан бодогч Р.Энхсайхан, Хөтөлбөрийн нэгдсэн албаны оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжин, Номын санч Ч.Жаламжав нар тус тус тодорлоо.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2