Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш боловсролын шинэчлэл

Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн III курсын оюутнууд “Ажиглалтын дадлага”-аа амжилттай хийж, тайлан үзэсгэлэн гаргав
2014/12/18
Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн III курсын 157 оюутан Улаанбаатар хотын 6 дүүргийн 45 цэцэрлэгт “Ажиглалтын дадлага” –ыг 2014 оны 11-р сарын 10-28 ны хооронд 3 долоо хоногийн турш хийлээ. Дадлагын зорилго нь оюутан-багш сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажилчдын ажлын байрны тодорхойлолттой танилцаж, цэцэрлэгийн багшийн сургалтыг зохион байгуулах болон хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг ажиглан, тэмдэглэл хөтлөх.
дэлгэрэнгүй
2014-2015 оны хичээлийн жилийн I улиралын амралтаар “Багшийн хөгжил” сургалтууд зохион байгуулагдана
2014/12/16
МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн албанаас 2014-2015 оны хичээлийн жилийн I улиралд /Оюутны амралтын үеэр буюу XII сарын 11-ээс I сарын 26-нд/ багш нарт зориулан “Багшийн хөгжил” сэдэвт доорх сургалтууд  зохион байгуулагдана. Сургалт явагдах өдрүүдийг бүрэлдэхүүн сургуулиудын Хөтөлбөрийн алба болон мэргэжилтнүүдээр дамжуулан тухайн үед нь зарлан мэдэгдэх бөгөөд багш нар, хамрагдах хүмүүсийг идэвхтэй оролцохыг урьж байна.

дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ” төслийн хүрээнд МУБИС-ийн номын санд чухал, шаардлагатай шинэ номууд ирлээ
2014/12/04
БШУЯ, Азийн хөгжлийн банкнаас Боловсролын салбарын чанар, хүртээмж, бүтээмж, үр дүнг сайжруулах чиглэлээр боловсролын салбарын шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд:

Монгол хэлээр
•    Сургалтын загварчлал болон технологийн асуудлууд
•    Хөтөлбөр: Онолоос практикт
дэлгэрэнгүй
МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг” боллоо
2014/11/28
Саяхан нээлтээ хийж байсан Монголд анх удаа оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф.Л.Ганцэцэг,  Оюутны холбооны  төлөөлөл, багш оюутнууд болон иргэд, хэвлэл мэдээлэлийн ажилтнууд ирж оролцов.
дэлгэрэнгүй
Насан туршийн боловсролын тэнхим шинээр үйл ажиллагаагаа явуулж байна
2014/11/07
2014-2015 оны хичээлийн жилд шинээр байгуулагдсан БоСС-ийн Насан туршийн боловсролын тэнхмийн эрхлэгчээр доктор, дэд проф. С.Эрдэнэцэцэг, зөвлөх багш доктор, проф. Н.Жадамба, багш магистр Ц.Цэндмаа, арга зүйчээр С.Чимгээ нар ажиллаж байна. Тус тэнхмийн хамт олон өнөөдөр дараах сургалтыг хариуцан зохион байгуулж байна. Үүнд: “Багш бакалавр”-ын ангийн 1 жилийн сургалт, “Багш мэргэжил”-ээр их, дээд сургуулиудын багш нарт зориулса
дэлгэрэнгүй
МУБИС Олон улсын стандарт спорт заалтай боллоо
2014/11/05
МУБИС  Урлаг, Биеийн тамирын сургуулийн хичээлийн  III байранд байрлах Биеийн тамирын Спорт зааландаа их засвар хийн өнөөдөр хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Л.Цэрэнсодном, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа нар болон УБТС-ийн эрдэмтэн багш, оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирэв.
дэлгэрэнгүй
Тэтгэлэгтэй Багшлах дадлага хийсэн оюутнуудаас шилдэгүүд тодорлоо
2014/10/31
2013 оноос эхлэн МУБИС багш боловсролын шинэчлэлийн хүрээнд оюутнууддаа тэтгэлэгтэй хөдөө орон нутгийн багшлах дадлага хийлгэж байгаа билээ. Энэ хичээлийн жилийн 4-р ангийн оюутнуудын намрын багшлах дадлагыг тэтгэлэгтэйгээр орон нутагт хийгээд ирсэн оюутнуудын тайлан хамгаалалтыг хийлгэж улмаар дадлагаа амжилттай хийсэн оюутнуудын тайлан үзэсгэлэнг МУБИС-ийн төв байрны 312 тоот танхимд өнөөдөр зохион байгуулав.
дэлгэрэнгүй
МУБИС ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн нээлтээ хийв
2014/10/07
10-р сарын 3-ны өдөр МУБИС багш нарын баярын өдрийг тохиолдуулан олон олон арга хэмжээ зохион байгуулсаны нэг үйл ажиллагаа нь Монголд анх удаа оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн нээлтийн арга хэмжээ байлаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир,
дэлгэрэнгүй
МУБИС Оюутны V дотуур байрандаа иж бүрэн засвар хийн хүлээлгэн өглөө
2014/10/07
МУБИС оюутнуудынхаа тав тохитой амьдарч, суралцах нөхцөлөөр хангахаар Оюутны байруудаа жишиг оюутны байр болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 10-р сарын 03-ны өдөр  Оюутны 5-р байрандаа капитал засвар хийж дуусган хүлээлгэн өгч тууз хайчлах ёслол хийлээ. Энэхүү ёслолд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф.Л.Ганцэцэг,
дэлгэрэнгүй
"XXI зууны багш" эрдэм шинжилгээний хурлыг МУБИС хамтран зохион байгуулав
2014/10/07
2014 оны 10 дугаар сарын 4-ны өдөр  "XXI зууны багш" эрдэм шинжилгээний хурал Туушин компанийн хурлын танхимд 150 гаруй багшийн төлөөлөл оролцон амжилттай болж өндөрлөв. Тус хурлыг БШУЯ санаачлан Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран зохион байгууллаа. "XXI зууны багш" эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ийн баг нийт 4 илтгэл
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2