Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС Сургалт, судалгааны төвийн 7 давхар байрыг ашиглалтанд орууллаа
2016/05/16
МУБИС сүүлийн жилүүдэд сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалтыг хийж, эрчимтэй шинэчлэлтийг хийсээр байна. Түүний нэг үйл явдал нь 5-р сарын 14–ны өдөр хичээлийн 11-р байр буюу СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ТӨВ-ийн 7 давхар барилгыг ашиглалтанд оруулах нээлтийн ёслолын арга хэмжээ байлаа.  Нээлтийн ёслолд МУБИС-ийн үе үеийн удирдлагууд, багш, оюутны төлөөлөл, ахмад багш нар болон төгсөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хамтын ажиллагаатай боловсрол болон их, дээд сургуулиудын зочид төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирсэн юм. 
дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний мэдээллийн систем EBSCO Host-ийг туршилтаар нээлээ
2016/04/07
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO Host (http://search.ebscohost.com) нэгдсэн мэдээллийн системийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл туршилтын хугацаагаар нээж байгаа тул өөрийн судалгааны материалыг  үнэгүй татаж авна уу. МУБИС-ийн эрдмийн хамт олны хэрэглээний түвшингээс хамаарч эдгээр үйлчилгээг цаашид захиалан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх тул та бүхнийг сургалт, судалгаандаа энэхүү системийг идэвхтэй ашиглахыг уриалж байна. Энэхүү мэдээллийн санг ашиглахын тулд зөвхөн МУБИС-ийн сүлжээнээс хандахыг анхаарна уу.  
дэлгэрэнгүй
““Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын шинжлэл, эх зохиол” номын нээлт болов
2016/02/18
НХУС-ийн Уран зохиол, сэтгүүл зүйн тэнхмийн багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Хөвсгөлийн “Д.Равжаагийн “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын шинжлэл, эх зохиол” номын нээлт боллоо. Номын зохиогч С.Хөвсгөл нь 1992 онд “Монголын жүжгийн зохиолын төрөл зүйл бүрэлдсэн нь” сэдвээр хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг, 2005 онд “Саран хөхөөний намтар, жүжгийн зохиолын шинжлэл” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан манай уран зохиол судлалын нэртэй эрдэмтдийн нэг юм. 
дэлгэрэнгүй
Шилдэг багш, ажилтан нараа шагнав
2015/12/31
Шинэ оны босгон дээр МУБИС-ийн салбар салбарын 2015 оны ШИЛДЭГ АЖИЛТНУУДЫГ шалгаруулж, дурсгалын Болор цомыг мөнгөн урамшууллын хамт МУБИС-ийн удирдлагууд шинэ жилийн баяраараа гардуулж өглөө. МУБИС-ийн 2015 оны ШИЛДЭГ АЖИЛТНААР: 
БоСС-ийн захирал Г.Цогзолмаа
Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга -Ц.Бурмаа
Гадаад харилцааны албаны дарга -Н.Дуламжав 
дэлгэрэнгүй
"Шинжлэх ухаан, технологи, инноваци"-2015 үзэсгэлэнд оролцов
2015/11/27
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан 2015 оны 11 сарын 26-27 ны өдрүүдэд "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем" Олон улсан чуулга уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдсан бол "Шинжлэх ухаан, технологи, инноваци"-2015 үзэсгэлэн уран зургийн галерейд тус тус зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд Математик, Байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш оюутнуудын "Моноцукури" бүтээл, Химийн тэнхимийн "Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх биологийн нэмэлт бүтээгдэхүүн "Бин-5"" бэлдмэлээрээ
дэлгэрэнгүй
“SPRINGER” сэтгүүлийг 2015 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал унших эрх нээгдлээ
2015/11/27
МУБИС-ийн эрдэмтэн, судлаач багш, оюутан нар олон улсын хэвлэл  “SPRINGER”-ийн цахим сэтгүүлийг 2015 оныг дуустал  http://link.springer.com/  хаягаар унших эрхтэй боллоо.
Springer нь мэдлэг, мэдээлэл, чанар гэсэн шинжлэх ухаан бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг 3 гол хүчин зүйлийг баримталдаг. Ном сэтгүүлийг интернетээр дамжуулан мэдлэгийг дэлгэрүүлэн хөгжүүлэж, бусдад түгээдэг байна. Дэлхийн шилдэг эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан нарын бүтээлийг санал болгодог.
дэлгэрэнгүй
“ХХI зууны номын сангийн тулгамдсан асуудал”сэдэвт чуулга уулзалт амжилттай болов
2015/11/20
Америкийин Монгол судлалын төв, МУБИС, Номын санчдын “Таван ухаан” холбоо хамтран 2015 оны 11-р сарын 19-20 ны өдрүүдэд “ХХI зууны номын сангийн тулгамдсан асуудал” сэдэвт чуулга уулзалтыг Нийтийн номын сан болон их, дээд сургуулиудын номын санчид болон номын сантай холбоотой 200 гаруй мэргэжилтнүүдийн дунд МУБИС дээр амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтыг нээж МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, Америкийн Монгол Судлалын Төвийн суурин захирал Марк Тассэ, МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн нар үг хэлэв.
дэлгэрэнгүй
Шинэ ном
2015/11/10
Суралцагчийн зан үйлийг хөтлөн чиглүүлэх, танхимын сургалтыг удирдах ур чадвар, менежментын хүмүүжүүлэх, эрдэмжүүлэх шинжлэх ухаанд суурилсан суралцахуй, багшлахуйн эв дүйтэй, онол, удирдагч арга зарчмуудыг зүйн үнэ хэрэгжүүлэхэд цэнэ, сэтгэл суралцахуйн судлалын болон сурган ухааны утга учир оршном.  Менежментийн онолууд юунд хэрэгтэй вэ? “Амьдрал практикаас л суралцсан байхад л болох биш үү? Энэ чинь бидний л хийдэг зүйл шүү дээ” гээд олон асуудал шалгааж эргэцүүлж болох юм. Гэвч энэ бүхний цаан шинжлэх ухааны үндэстэй дэг жаяг, ёс журам, онол байдгийг эрдэмтэн судлаачид нотолдог. Эрдэм оюунлаг, энэрэнгүй хүнлэг, эрхэм сайн багш байхын тулд эрч хүч, үнэн шударга зан эгэл даруу төрх, ардчилал, итгэл үнэмшил, эрүүл саруул ухаан, эрдэм мэдлэг, төгс чанарыг энэ амьдралаараа батлан харуулах нь багш хүмүүний чин сэтгэлийн хүсэл, зорилго буй...
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ”-өөр ирсэн ОУ-ын боловсролын сургалтанд түгээмэл хэрэглэгддэг 7 номыг танилцуулж байна
2015/11/03
ЭРХЭМ БАГШ ТАНД МУБИС-ийн номын сангаас БШУЯ, Азийн хөгжлийн банкны  “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ”-өөр ирсэн олон улсын боловсролын сургалтанд түгээмэл хэрэглэгддэг 7 номыг танилцуулж байна. /Б байр 3 давхар Хүмүүнлэг, Боловсрол судлалын уншлагын танхимаас монгол орчуулгыг, Тогтмол хэвлэлийн танхимаас англи хэл дээрх эх номыг тус тус үзэх боломжтой.
дэлгэрэнгүй
“SPRINGER” сэтгүүлийг 2015 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал унших эрх нээгдлээ
2015/10/14
МУБИС-ийн эрдэмтэн, судлаач багш, оюутан нар олон улсын хэвлэл  “SPRINGER”-ийн цахим сэтгүүлийг 2015 оныг дуустал  http://link.springer.com/  хаягаар унших эрхтэй боллоо. Springer нь мэдлэг, мэдээлэл, чанар гэсэн шинжлэх ухаан бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг 3 гол хүчин зүйлийг баримталдаг. Ном сэтгүүлийг интернетээр дамжуулан мэдлэгийг дэлгэрүүлэн хөгжүүлэж, бусдад түгээдэг байна.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2