Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Танилцуулга


МУБИС-ийн БАГШИЙН СУРГУУЛЬ
 

МУБИС-ийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтөөр хуучнаар Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Архангайн Багшийн сургууль 3 нэгдэж бүрэлдэхүүний 5 сургуулийн нэг болсон Багшийн сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд 122 эрдэмтэн багштай, үүнээс 1 профессор, 8 дэд профессор, 24 доктор багштайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байгаа бөгөөд сургуулийн захирлаар доктор Д.Мандах, Сургуулийн өмнөх боловсролын салбар хариуцсан дэд захирлаар доктор, профессор Д.Наранцэцэг, Багшийн сургууль хариуцсан дэд захирлаар доктор Б.Булган, Архангайн Багшийн сургууль хариуцсан дэд захирлаар Г.Батсуурь нар томилогдон ажиллаж байна. Энэ хичээлийн жилд өдөр, орой, эчнээ ангид нийт 4143 оюутан суралцаж байна.
Монгол улсад багшлах боловсон хүчин бэлтгэж ирсэн ууган сургууль болох Багшийн сургууль нь 1922 оноос хойш бага ангийн багш, дуу хөгжмийн багш, номын санч, пионерийн удирдагч, биеийн тамирын багш, сосогч зүйч багш мэргэжилтнийг тус тус бэлтгэсээр ирсэн. Эх орны хөгжлийн ирээдүй - монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд багшийн хөгжил чухал байр суурийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл боловсролын үйлчилгээг нийгэм, соёлын үүсэн буй үнэт зүйлс, итгэл үнэмшил, хэрэгцээнд нийцүүлж, өөрчлөн хөгжүүлэх үндэс суурь нь багшийн хөгжил бөгөөд боловсролын хөгжил нь багшийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Боловсролын хөгжил нь багшаас, тэр дундаа бүтээгч багшаас шалтгаалах учраас багш мэргэжлээр суралцаж буй оюутан бүрийг бүтээгч болгон төлөвшүүлэх нь юу юунаас чухал юм.
Өнөөдөр сургалтын зорилго, агуулга нь танхимд мэдээлэл дамжуулж, сургахаас илүү танхимаас гадуур чөлөөтэй орчин нөхцөлд сурах, судлах боломж олгон, дэлхий ертөнцөд гарч байгаа байгаль, нийгмийн гэнэтийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд нийцүүлэн үндэслэлтэй зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхэд чиглэх боллоо.
Сургалтыг багш нь хэлж өгч, суралцагч нь бичиж авч чээжилдэг аргаас татгалзаж, багш, суралцагч хамтдаа эрэл хайгуул, судалгаа хийж, шинийг нээж, мэдлэг бүтээх арга зүйд шилжиж байна. Бага боловсролын сургалтыг өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож, өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах хүсэл, эрмэлзэлтэй, сурах арга барилтай монгол хүүхэд болгон төлөвшүүлэх суурь зарчимд тулгуурлан шинэчилж байна. Бид багш боловсролын шинэчлэлд ажил үйлсээ чиглүүлж, ихийг хийж бүтээж буй багш нартаа амжилтын дээдийг хүсье!
БҮТЭЭГЧ БАГШ БЭЛТГЭХИЙН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА.

Багшийн сургууль нь дараах бүтцээр үйл ажиллагаа явуулж байна.
 
 
Захирал доктор Д.Мандах
Дэд захирал доктор, проф. Д.Наранцэцэг /СӨБ/
Дэд захирал доктор Б.Булган /Бага боловсрол/
Дэд захирал докторант Г.Батсуурь /Архангайн Багшийн сургууль/

2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх чиглэлүүд:




МУБИС-д элсэн суралцагчид төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

 
 

Бага боловсролын Хөтөлбөрийн алба:


 
 
Хөтөлбөрийн алба
Мэргэжилтэн П.Отгон
Мэргэжилтэн Ө.Болорцэцэг
Мэргэжилтэн Б.Балжинням

Оюутанд үйлчлэх алба:
Мэргэжилтэн Б.Оюунгэрэл
Мэргэжилтэн С.Батхуяг
Мэргэжилтэн Н.Мөнхтунгалаг
Мэргэжилтэн Б.Мөнхцэцэг

Тэнхимүүд:                                    
Тэнхимийн эрхлэгчид:
Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим        доктор  Г.Бямбацэрэн
Бага боловсролын арга зүйн тэнхим          доктор, дэд проф. Б.Оюунцэцэг
Математик байгалийн ухааны тэнхим         доктор, дэд проф. Д.Энхцэцэг


Сургуулийн өмнөх боловсролын Хөтөлбөрийн алба:


 

Дарга:
доктор, дэд проф.  Л.Алтансувд
Мэргэжилтэн доктор Б.Алтанчимэг
Мэргэжилтэн Т.Уранчимэг
Мэргэжилтэн А.Түвшинжаргал

Оюутанд үйлчлэх алба:
Мэргэжилтэн Д.Наранжаргал
Мэргэжилтэн С.Оюун
Мэргэжилтэн Б.Уранчимэг

Сургалтын диспечр:
Б.Наранбат
М.Хандармаа

Тэнхимүүд:                                                       Тэнхимийн эрхлэгчид:
Арга зүйн тэнхим                                     Ш.Цэрэннадмид
Урлагийн тэнхим                                      Д.Батсайхан
Сурган сэтгэл судлалын тэнхим                 доктор Д.Туяа

Архангай дахь Багшийн сургууль

Захирал:
Г.Батсуурь

Хөтөлбөрийн алба

Дарга: С.Нэргүйцэцэг
Мэргэжилтэн С.Алтантунгалаг
Мэргэжилтэн Г.Цэрэнбалжин

Тэнхимүүд:                                       Тэнхимийн эрхлэгчид:
Бага боловсролын тэнхим                С.Баянмөнх
Хүмүүнлэгийн ухааны тэнхим           Б.Мөнхтуяа
Байгалийн ухааны тэнхим                А.Батхишиг
Боловсрол судлалын тэнхим            Г.Дэлгэрмаа
 
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2