Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС-ийн Лицей эрдмийн баяраа тэмдэглэв
2016/06/09
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС 2016 оны ЭРДМИЙН БАЯР-аа  6-р сарын 8-нд  амжилт бүтээлээр дүүрэн  тэмдэглэлээ. МУГБ Д.Цэцгээ захиралтай тус хамт олон өнгөрч буй хичээлийн жилд нийт 153 сурагч,  35 багш, ажилчидтайгаар  үйл ажиллагаагаа явуулан  олон сурагч, багш нар төрөл бүрийн олимпиадуудад амжилттай оролцон байр эзэлж, нийтдээ 50-иад медаль авчээ. Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл”-ийн Сургуулийн тэтгэлэгт шалгарч 2,000 ам.долларын тэтгэлэгт авсан байна.  

дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ХАРЬЯА ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЕБС-д БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
2016/06/09
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-д багш сонгон шалгаруулж авна.   Бүртгэл:
2016 оны 06 сарын 09-нөөс 06 сарын 15–ныг дуустал  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 309 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

дэлгэрэнгүй
Олон улсын математикийн КЕНГУРУ 2016 олимпиадад бахдам амжилт гаргав
2016/04/29
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 40-өөд сурагч Олон улсын математикийн КЕНГУРУ 2016 олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль,  2,3-р зэргийн диплом авч бахдам амжилт гаргав. Үүнд:  АЛТАН МЕДАЛЬ: 1а ангийн сурагч Ц.Маралгоо, 1б ангийн сурагч Э.Баттөгөлдөр,  3а ангийн сурагч Э.Золбоо, МӨНГӨН МЕДАЛЬ: 1б ангийн сурагч Х.Жавхлан, 2а ангийн сурагч Т.Анугэрэл, ХҮРЭЛ МЕДАЛЬ: 1б ангийн сурагч Б.Ялгуун нар болон  2,3-р зэргийн диплом 24 сурагч авлаа. Бүх сурагчид багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
дэлгэрэнгүй
Англи хэлний багш А.Санчирмаа “Алтан” медалийн эзэн боллоо
2016/04/28
2016 оны 4-р сарын 24-нд  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн англи хэлний багш А.Санчирмаа улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд “Багш” төрлөөр амжилттай оролцож 1-р байр эзэлж “Алтан” медалийн эзэн боллоо. Тус олимпиадад II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн төлөөлөл болох 29 багш оролцож мэдлэг, чадвараа сорьсон.
дэлгэрэнгүй
Эрдмийн баяраа тэмдэглэв
2016/04/25
МУБИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС энэ хичээлийн жилээс эхлэн  6 настай  1-р ангид сурагчдыг элсүүлэн  суралцуулж эхэлсэн бөгөөд анхны 6 настан 1-р ангийн бяцхан хөөрхөн сурагчид маань уншиж, бичиж, бодож сурсан эрдмийн баяраа багш нар эцэг эх, ар гэрийнхэнтэйгээ хамт өргөн  тэмдэглэлээ. Энэ хичээлийн жилд МУБИС-ийн харъяа лицей ЕБС-ийн 1-р ангид нийт 3 бүлгийн 60 аад сурагч амжилттай суралцан ийнхүү Эрдмийн баяраа угтаж хэрхэн уншиж, бодож, бичиж сурсанаа эцэг эх, багш нартаа сонирхуулав.
дэлгэрэнгүй
Сурагч О.Төрболд Хүрэл медаль авав
2016/04/21
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 8а ангийн сурагч О.Төрболд Нийслэлийн боловсролын газрын 85 жил, Улаанбаатар Элит олон улсын сургуулийн 10 жилийн ойд зориулсан Монгол хэлний стандарт олимпиадад 8 дугаар ангийн төрөлд оролцож 3-р байр эзэлж "Хүрэл медаль", үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
дэлгэрэнгүй
Лицейн сурагчид олимпиадад амжилттай оролцлоо
2016/04/14
МУБИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн сурагчид “Эмпати” сургуулиас зохион байгуулсан Нийслэлийн байгалийн ухааны олимпиадад амжилттай оролцов. Үүнд: 11а ангийн сурагч Ц.Энэрэл Биологийн хичээлээр “Хүрэл” медаль, 11а ангийн сурагч Б.Мөнхтогтох Физикийн хичээлээр “Хүрэл” медаль, 6а ангийн сурагч Э.Ану Байгалийн ухааны нэгдмэл төрлөөр “Хүрэл” медаль, СБД-ийн Биологийн олимпиадад 11а ангийн сурагч Б.Мөнхтогтох “Хүрэл” медаль, Нийслэлийн биологийн олимпиадаас 11а ангийн сурагч Б.Мөнхтогтох “Хүрэл” медаль, 
дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний мэдээллийн систем EBSCO Host-ийг туршилтаар нээлээ
2016/04/07
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO Host (http://search.ebscohost.com) нэгдсэн мэдээллийн системийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл туршилтын хугацаагаар нээж байгаа тул өөрийн судалгааны материалыг  үнэгүй татаж авна уу. МУБИС-ийн эрдмийн хамт олны хэрэглээний түвшингээс хамаарч эдгээр үйлчилгээг цаашид захиалан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх тул та бүхнийг сургалт, судалгаандаа энэхүү системийг идэвхтэй ашиглахыг уриалж байна. Энэхүү мэдээллийн санг ашиглахын тулд зөвхөн МУБИС-ийн сүлжээнээс хандахыг анхаарна уу.  
дэлгэрэнгүй
"Хүрэл тулга" тэмцээний тусгай байр эзэлжээ
2016/03/23
Нийслэлийн засаг даргын тамгын газраас 2 жилд нэг удаа зохион байгуулдаг хүүхдийн "Хүрэл тулга" яруу найргийн тэмцээнд МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 8а ангийн сурагч Т.Номун-Индра оролцож тусгай байр эзэлжээ. Сурагч Т.Номун-Индра нь чөлөөт цагаараа шүлэг бичих сонирхолтой бөгөөд анх удаа шүлгийн тэмцээнд оролцож байгаа юм. Тэмцээний 1-р шатанд "Цэг", 2-р шатанд "Дөрвөн улирал", 3-р шатанд "Ертөнц" шүлэгээ үншсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн шинэ журам хэрэгжиж эхэллээ
2016/02/20
МУБИС-ийн удирдлагууд шинээр батлагдсан МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн журмуудыг танилцуулах хурлыг  хичээлийн А байрны 200 тоотод танхимд 2-р сарын 19-ны өдөр хийлээ. МУБИС-ийн  шинэчлэлийн үйл явцтай уялдан  сургуулийн бүх дүрэм, журмууд шинэчлэгдэж байгаа бөгөөд сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын дотоод болон санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах нэн чухал журмууд болох эдгээр журмуудын талаарх танилцуулга болон цаг үеийн асуудлаар 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2