Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Насан туршийн боловсролын тэнхим


Насан туршийн боловсрол тэнхим


Тэнхмийн хамт олон
МУБИС-ийн БоСС-ийн Насан туршийн боловсрол тэнхим нь 2014 онд шинээр үүсгэн байгуулагдсан. Манай тэнхимд тэнхмийн эрхлэгчээр Доктор (Ph.D), дэд профессор С.Эрдэнэцэцэг, багш Монгол улсын гавьяат багш доктор, профессор Н.Жадамбаа, магистр Б.Хонгорзул, гэрээт багшаар доктор, дэд профессор Г.Батцэнгэл(БоСС), Ц.Баттуяа (СӨБСС), доктор Д.Одгэрэл (БС), Д.Баяраа (“Үй-цай” сургуулийн захирал), магистр Чу.Байгалмаа (БоСС), Ц.Шинэдолгор, арга зүйч Ц.Чимгээ, магистр С.Золзаяа нар ажиллаж байна.




Тэнхмийн эрхэм зорилго:
Өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн олон талт ялгаатай нөхцөлд хүний сурах, хөгжих үйл явцыг дэмжихэд оршино.
Үйл ажиллагаандаа баримталж буй зарчим:
•    Харилцан ойлголцож, бие биеэ дэмжих
•    Хамтран ажиллагч байгууллага, хувь хүний соёл, үнэт зүйлийг хүндэтгэх
•    Өөрийн байгууллагын үнэт зүйл, дүрэм журмыг зөрчихгүй байх
•    Хамтрагч субьектүүдийн оролцооны эрхийг хүндэтгэх зэрэг болно.
Тэнхмийн үйл ажиллагааны онцлог: Насан туршийн боловсрол гэдэг нь энгийнээр томъёолбол хүний насан туршдаа тасралтгүй суралцах үйл явц юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн мэдлэг чадвараа байнга хөгжүүлэх хэрэгцээ шаардлага мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед улам бүр нэмэгдэж байна. Үүнээс үндэслэн хувь хүн, байгууллага, хамт олны захиалгыг хүлээн авч мэргэжлээрээ хөрвөх, дахин суралцах, мэргэжлээ дээшлүүлэх, амьдрах ухааны боловсрол, амьжиргааны ухаанаа хөгжүүлэн сайжруулахад чиглэсэн тасралтгүй боловсролын үйлчилгээ авах боломжийг нь дэмжихэд оршино.

Сургалтын төрлүүд:

1.Бакалаврын  сургалт
•    Багш бакалаврын нэг жилийн хөрвөх сургалт
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан багшийн мэргэжил эзэмших нэг жилийн сургалт
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
•    Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх бакалаврын нэг жилийн сургалт
Суралцах хэлбэр: Өдөр
2.    Магистрантурын  сургалт
•    Насан туршийн боловсрол
•    Тусгай хэрэгцээт боловсрол
3.  Сертификатын сургалт
•    “Багшлах мэргэжил” сэдэвт сертификатын сургалт
4. Захиалгат сургалт
•    Албан байгууллага
•    Хувь хүн
•    Гэрээт байгууллагуудын захиалга авч шаардлагатай боловсролын үйлчилгээг үзүүлнэ.

Тэнхим хоорондын дотоод хамтын ажиллагаа:
МУБИС-ийн БоСС дотооддоо тэнхим салбар бүрийн нягт хамтын ажиллагааг хангаж ажиллах үүргийн дагуу Насан туршийн боловсрол тэнхим ажлаа бусадтай хамтран зохион байгуулж, дотоод хамтын ажиллаагаагаа тасралтгүй дэмжихэд анхаарч байна.
•    Сэтгэл судлал арга зүйн тэнхим: Тус тэнхмийн бакалаврын нэг жилийн ангийн сэтгэл судлалын хичээлийг сэтгэл судлалын тэнхмийн хөтөлбөрөөр профессор О.Мягмар, багшлах мэргэжлийн сертификатын сургалтын сэтгэл судлалын хичээлийг сэтгэл судлалын тэнхмийн багш нар, тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх нэг жилийн сургалтад доктор, дэд профессор Г.Батцэнгэл Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, Хөдөлгөөн ба хавсарсан бэрхшээлтэй хүүхдийн боловсрол хичээлийг тус тус зааж байна.
•    Нийгмийн ажлын арга зүйн тэнхим: Тус тэнхмийн зохион байгуулдаг захиалгат сургалтын багт багш О.Жаргалсайхан, тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх нэг жилийн ангид багш Чу.Байгалмаа Өвөрмөц бүлгийн хүүхдийн эцэг эх, олон нийтийн оролцоо, Сэтгэлийн хөдөлгөөн ба зан үйлийн эмгэгтэй хүүхдийн боловсрол хичээлүүдийг тус тус зааж байна.
•    Боловсрол судлал арга зүйн тэнхим: “Багшлах мэргэжил” сертификатын сургалтад тэнхмийн багш профессор Ш.Ичинхорлоо, доктор Г.Баярмаа, Ч.Байгалмаа, Р.Намжилдагва, Л.Ариунжаргал, магистр С.Энхтүвшин, П.Алтанцэцэг, Д.Базарваань, Э.Мөнхбат нар хичээл зааж байна.
•    Цахим технологийн баг: Н.Даваасүрэн, Ж.Шинэбаяр, Д.Мөнх-Эрдэнэ захиалгат сургалтад цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, зайн сургалт гэсэн сэдвээр 1 өдрийн хичээл заадаг. Доктор Н.Даваасүрэн магистрантурын /ТХБ/ сургалтад зориулан 3 хичээлийн хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллаж байна. Насан туршийн боловсролын тэнхмийн вэб хуудаст зайн сургалтын хичээл боловсруулахаар арга зүйч С.Золзаяатай хамтран ажиллаж байна.
Хамтран ажиллагч байгууллагууд:
•    Насан туршийн боловсролын үндэсний төв
•    Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт
•    Боловсролын хүрээлэн
•    Нийслэлийн боловсролын газар
•    Хүн амын сан
•    МУБИС-ийн Математик - Байгалийн ухааны сургууль
•    МУБИС-ийн Урлаг - Биеийн тамирын сургууль
Хамтран ажиллагч гадаадын их дээд сургуулиуд:
•    АНУ-ын Нью Мексик мужийн их сургууль
•    Финлянд улсын Оулугийн их сургууль
•    Солонгосын Чанвоны их сургууль
•    Япон улсын Нагоягийн их сургууль
•    Япон улсын Хёогогийн их сургууль



                               Хаяг: БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
                                                 Насан туршийн боловсролын тэнхим
                                                                         Утас:327903
                                                                         И-мэйл: tsezenchimgee@yahoo.com


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2