Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийгмийн ажил арга зүйн тэнхим

НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМ
2014/12/03

Нийгмийн ажлын тэнхим нь 1997 онд Их Британий Нэгдэн Вант Улсын засгийн газрын түншлэлийн хөтөлбөрийн санхүүгийн шууд дэмжлэг, туслалцаатайгар Улсын Багшийн Их Сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл Судлалын тэнхмийн дэргэд Нийгмийн ажилтны сургалт судалгаа арга зүйн төв нэртэйгээр байгуулагдсан. 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн Нийгмийн ажлын тэнхим, 2014 оноос  Нийгмийн ажлын арга зүйн тэнхим болон өргөжиж, нийт 8 багшийн бүрэлдэхүүнтэй, тэнхмийн эрхлэгчээр Т.Цэндсүрэн/доктор, дэд профессор/ ажиллаж байна.
•    2005 онд Олон улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбооны гишүүн,
•    2006-2008 онд Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик хөтөлбөрийн түншлэгч тэнхим,
•    2011 онд Арктикийн бүсийн орны их сургуулиудын холбооны гишүүн,
•    2012 онд “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийг анх удаа магадлан итгэмжлүүлсэн.

Эрхэм зорилго
Нийгмийн хөгжил, хүмүүний  сайн  сайхан  төлөө өөрчлөлт  хийх  өндөр ур чадвартай мэргэжлийн  нийгмийн  ажилтан  бэлтгэх.

Бидний зорилт
•    Нийгмийн ажлын мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн нийгмийн ажлын боловсролын агуулга,  аргазүйг хөгжүүлэх
•    Нийгмийн ажлын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн олон нийттэй хамтран ажиллах
•    Нийгмийн ажлын мэргэжлийг олон нийтэд түгээх,  сурталчлах, олон улсын нийгмийн ажлын туршлагаас суралцан, мэргэжлийн олон нийтэд чиглэсэн  сургалт семинар,  үндэсний зөвлөгөөн зохион байгуулах,  оролцох
•    Хүүхэд хамгааллын таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээг хөгжүүлэх  чиглэлээр сургалт судалгаа явуулах

Сургалтын төрлүүд

1.    Бакалаврын  сургалт:
Нийгмийн ажилтан

2.    Төгсөлтийн дараах сургалт
Магистратурын  сургалт
•    Нийгмийн ажилтан

3.   Мэргэжил  дээшлүүлэх  сургалт
•    Кредиттэй төрөлжсөн сургалт
•    Захиалгат сургалт


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА
Судалгааны тэргүүлэх чиглэл
•    Хүүхэд  хамгаалал
•    Нийгмийн халамж, хамгаалал

Хаяг: БСС, 47-А Нийгмийн Ажлын Тэнхэм
Утас: 976-11- 70120015,   Факс: 976-11-70120015
Имейл:  swdep@msue.edu.mn


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2