Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Сэтгэл судлалын тэнхим


СЭТГЭЛ СУДЛАЛ, АРГА ЗҮЙН ТЭНХИМ

Эрхэм зорилго
•    нийгмийн төрөл бүрийн салбарт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чадвартай мэргэжлийн сэтгэл судлаач бэлтгэх;
•    хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай, хүүхдийн хувийн болон насны онцлог, нөөц боломж, авьяас чадварыг судлан илрүүлж, дэмжиж, суралцагч бүрийг амжилттай сурч чадна гэдэгт итгэдэг, суралцагч бүрт хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг бүтээлч, хүнлэг энэрэнгүй, хүүхдэд ээлтэй судлаач багш бэлтгэх

Бидний зорилтууд
•    Багш, оюутны хамтын бүтээлч ажиллагаанд тулгуурлах замаар багшийн үйл ажиллагааг оюутан бүрийг хөгжүүлэхэд чиглүүлэх
•    Сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлж боловсронгүй болгох,
•    Монгол хүүхдийг судлах судалгааны аргачлалын санг өргөтгөх, Монгол хүүхдийн хөгжил төлөвшлийн суурь судалгаа хийх
•    Дотоод гадаадын их сургууль, шинжлэх ухааны байгууллагатай хамтран судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, магистрант, докторантын судалгааны чадамжийг дээшлүүлэх;


МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим нь 1957 онд байгуулагдсан. Одоо нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй. Тэнхимийн багш нар 100% доктор (Ph.D.)-ын зэрэгтэй, профессор 2, дэд профессор 6, Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан 3, Боловсролын Тэргүүний Ажилтан 8, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн ухааны салбарын Бага Чуулганы гишүүн 1, Боловсролын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн 2, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуулийн хүндэт профессор 1, Боловсрол Судлал, Сэтгэл Судлалаар докторын зэрэг (Ph.D.) хамгаалуулах Зөвлөлийн гишүүн 1, МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн 1. Тэнхимийн эрхлэгчээр  дэд проф. Б.Туяа ажиллаж байна. 


СУРГАЛТ


БАКАЛАВРЫН  СУРГАЛТ
•    Сэтгэл судлал
•    МУБИС-ийн багш мэргэжлийн ангиудад  зориулсан “Хүний хөгжлийн сэтгэл судлал”, “Боловсролын сэтгэл судлал”, “Харилцааны сэтгэл судлал”  хөтөлбөрүүд

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ
Магистрын сургалт
•    Сэтгэл судлал
•    Харилцааны сэтгэл зүйн онолууд
Докторын сургалт
•    Сэтгэл судлал

МЭРГЭЖИЛ  ДЭЭШЛҮҮЛЭХ  СУРГАЛТ
•    Кредиттэй төрөлжсөн сургалт
•    Захиалгат сургалт
•    Сэтгэл судлалын зөвлөгөө үйлчилгээг  хүмүүсийн  хүсэлтээр зохион байгуулах  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Судалгааны тэргүүлэх чиглэл
•    Монгол хүүхдийн хөгжил төлөвшлийн сэтгэл зүйн үндэс
•    Сэтгэл зүйн зөвлөгөөний онол, арга зүйн асуудал

ТЭНХИМИЙН ТӨВҮҮД
•    Сэтгэл судлалын лаборатори, сэтгэл зүйн үйлчилгээний төв
•    Тэгш хамруулах боловсролын сургалтын төв


ГАДААД ХАРИЛЦАА

•    Япон, Хьёогогийн  Багш Боловсролын Их Сургууль
•    Канад Улсын Нотерн Бритиш Колумбийн Их сургууль (University of Northern British Columbia)
•    ОХУ-ын Буриадын БИС
•    ОХУ-ын Якутск хотын М.К.Амосовын нэрэмжит Улсын Их сургууль
•     БНХАУ,  ӨМӨЗО, Багшийн Их сургууль
•    ОХУ, практикийн сэтгэл судлалын “ИМАТОН” төв   
•    “Дэлхийн зөн“ Олон Улсын Бай-гууллага
•    “АДРА” Олон Улсын Байгууллага
•    Японы Хүүхдийг Ивээх Сан
•    ЮНИСЕФ
•    ДАНИДА
•    ЖАЙКА



Хаяг: БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
Сэтгэл судлал, арга зүйн тэнхим 47-Б.
Утас:70120014,   Факс: 976-11-70120014
Е-майл: psychology@msue.edu.mn






     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2