Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Боловсрол судлалын төв

Боловсрол судлалын төв Даланзадгад хотод “POGIL” сургалт явуулав
2016/03/03
БоСС, Боловсрол судлалын төвийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранчимэг, ахлах мэргэжилтэн Б.Баярмаа, химийн тэнхмийн багш доктор, дэд проф. Д. Баяраа нар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газрын дэмжлэгтэйгээр ”ПОГИЛ” сургалтыг 2016 оны 2 сарын 24, 25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 57 багш, сургалтын менежерүүд оролцов.
дэлгэрэнгүй

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТӨВ



Боловсрол судлалын төв нь  Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны А/73 тушаалын дагуу МУБИС-ийн захирал Б.Жадамбаагийн А/87  тушаалаар 2013 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Төвийн захирлаар 2014 оны 4 сараас  доктор, дэд проф. Д.Наранчимэг ажиллаж байна.

Боловсрол судлалын төвийн эрхэм зорилго нь “Боловсролын судалгаан дээр тулгуурлан багш боловсролын чанарыг сайжруулах”  явдал юм.

БСТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
•         Боловсролын судлгаа
•         Бакалаврын дараах сургалт
•         МУБИС-ийн бүрэлдхүүн сургуулиудад судалгааны аргазүйн хичээлээр үйлчилгээ үзүүлэх
•         Багш боловсролыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
 
Тус төв нь байгуулагдсанаасаа хойш МУБИС-ийн бүтцийн өөрчлөлт хүртэлх 1 жилийн хугацаанд “Сургалтын технологи”-ийн магистрын, “Тусгай хэрэгцээт боловсрол”-ын бакалаврын ангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан амжилттай хичээллүүлж ирсэн. Түүнчлэн багш баклаврын 1жил, 45 хоногийн сургалт, захиалгат сургалтууд, боловсролын удирдлагын магистр, докторын сургалт явуулж байв.
Тус төв нь 2014-2015 оны хичээлийн жилд магистр, докторын өдөр, эчнээ ангийн нийт 500 гаруй оюутанд баклаврын дараах сургалт явуулж байна. 
Магистрын зэрэг
•         Боловсролын удирдлага
•         Сургалтын технологи
Докторын зэрэг
•         Боловсролын удирдлага

Төвийн бүтэц бүрэлдэхүүн
 
БСТ боловсролын судалгаа, менежментийн, Судалгааны арга зүйн гэсэн хоёр профессорын багаас нь бүрдэнэ.
 
 
Нэг. БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Ахлагч 
Доктор, дэд проф.  Д.Наранчимэг

1985-1992       Maгистр, Москвагийн их сургууль
2001-2005       PhD, Akita University, Japan,
     
Ажлын туршлага
1996-2014       Химийн тэнхимд багш
2014-               Боловсролын судлалын төвийн захирал
 
Грант, тэтгэлэг
2001-2005 Японы засгийн газрын тэтгэлэг
 
Доктор Г. Өлзийсайхан
Төгссөн сургууль, мэргэжил:
Математтикийн багш, Монгол Улсын Багшийн Их Сургууль,
Боловсролын удирдлагын магистр, Chungnam National University, South Korea
Боловсролын удирдлага, phD, Chungnam National University, South Korea
Судалгааны чиглэл: сургуулийн санхүү, боловсролын бодлогоy, хүний нөөц
 
Магистр, А. Амаржаргал
Төгссөн сургууль, мэргэжил: Боловсролын удирдлага, баклавар, магистр, The University of Tokyo
Судалгааны чиглэл: сургуулийн захирлын боловсрол, японы боловсролын систем г.м
 
 
 
Хоёр.  СУДАЛГААНЫ АРГАЗҮЙН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Жамсрандоржийн Батдэлгэр
Төгссөн сургууль, мэргэжил: 1983 онд Ташкентийн их сургуульд  сэтгэл зүйч, багш мэргэжлээр төгссөн.
Хэзээ, хаана докторын зэрэг хамгаалсан: 1994 онд ОХУ-ын Москва хотын боловсролын академид сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 
Эрдмийн цол: МУБИС-ийн профессор, Боловсролын  Академийн жинхэнэ гишүүн
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
•         Английн Лондон хотын бага насны хүүхдийн хөгжлийн институт
•         Данийн Вангийн их сургууль
•         Тайландын Азийн бүсийн бага насны хүүхдийн хөгжлийн төв
•         Филипиний их сургууль
•         Японы Очаномицу их сургууль
•         Японы Гакугей их сургууль
•         Бруселлийн  бага насны хүүхдийн хөгжлийн  институт
•         Санкт- Петрбургийн  Герцений  Багшийн их сургууль

Сэнгэдоржийн Түмэндэлгэр
•         Төгссөн сургууль, мэргэжил:
МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн.
•         Хэзээ, ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан: 2008 онд  социологийн ухааны доктор Ph.D зэрэг хамгаалсан
•         Судалгааны чиглэл: Жендерийн социологи, боловсролын социологи.
•         Английн Брадфордын их сургууль , АНУ-ын Жорж Вашингтоны  Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
•         МУБИС-д 17 дах жилдээ ажиллаж байна.

Д. Ариунаа
Төгссөн сургууль, мэргэжил:  ОХУ-ын Москва хотын  Эдийн засаг, статистикийн  дээд сургууль төгссөн. Эдийн засагч, статистикч мэргэжилтэй.
Хэзээ, хаана докторын зэрэг хамгаалсан:
магистр, Английн Лондонгийн эдийн   засгийн сургууль
PhD.,  Developmental studies ISS Erasmus University, theHague, The Netherlands,
Ажлын туршлага: МУБИС-д 1жил багшилсан
Судалгааны чиглэл: Human capital, Educational development

T. Батболд
Хаана, хэдэн онд төгссөн: 2007  онд МУБИС-ийн эдийн засагч- математикийн  загварчлал мэргэжлээр   
Хэзээ, ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан:   2014 онд боловсролын удирдлагын  докторын зэрэг хамгаалсан.
Судалгааны чиглэл:  Боловсролын  эдийн засаг, ногоон эдийн засаг, боловсролын хөрөнгө оруулалт
Ажлын туршлага: МУБИС-д 7 дах жилдээ ажиллаж байгаа

Санжаа Батцэцэг
Төгссөн сургууль, мэргэжил: 2002 онд МУБИС-ийг  Математик статистикч мэргэжилжээр
Судалгааны чиглэл: Нийгэм эдийн засгийн судалгаанд  математик загварыг  ашиглах, боловсролын эдийн засаг, менежмент
Ажлын туршлага : 2008 оноос эхлэн багшилж байгаа.



     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2