Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Утга зохиол, сэтгүүлзүйн тэнхим


“Утга зохиол –сэтгүүлзүйн тэнхим” нь 1951 онд МУБИС байгуулагдахад буй болсон ууган тэнхимүүдийн нэг. 1964 он хүртэл “Монгол хэл, уран зохиолын тэнхим” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1964 оны 2-р сараас “Утга зохиолын тэнхим” нэртэйгээр  сургалт зохион байгуулдаг бие даасан нэгж болсон. 2006 онд тус тэнхим нь  хоёр өөр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг “Утга зохиолын тэнхим”, “Сэтгүүлзүйн тэнхим” хэмээн  тус тусдаа хоёр тэнхим болсон.
      2013-2014 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн сургалтын хөтөлбөр болон сургалтын агуулга-аргазүй,  бүтэц зохион байгуулалтын цогц шинэчлэлийн үр дүнд эдгээр тэнхимүүд дахин нэгдэж “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нэрээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эрхлэн хэрэгжүүлж, тэнхимийн эрхлэгчээр професссор /D.ph/ С.Энхбаяр ажиллаж байна. Эдүгээ “Утга зохиол –Сэтгүүлзүйн тэнхим” нь “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” , “Сэтгүүлзүй” гэсэн үндсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд:
1.    “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн сургалтад профессор С.Хөвсгөл, профессор С.Энхбаяр, дэд профессор Б.Энхээ, доктор П.Нармандах, магистр П.Яньдий, магистр О.Отгонбаатар нар
2.    “Сэтгүүлзүй” хөтөлбөрийн сургалтад  профессор Ж.Батбаатар, дэд профессор С.Амартөвшин, дэд профессор Б.Одмандах, магистр Ч.Энхбат, магистр Б.Чинзориг нар тус тус үндсэн багшийн статустайгаар бакалаврын болон магистрантур, докторантурын төвшиний сургалтад үйлчилгээ үзүүлж байна.
   Тус тэнхим нь  2014 – 2015 оны хичээлийн жилд үндсэн 11 багш  2 гэрээт багш  1 оюутанд үйлчлэх  туслах ажилтантай, нийт 14 багш ажилтантайгаар  бакалаврын болон магистрантур, докторантурын төвшиний сургалт явуулж,  эрдэм шинжилгээ, судалгаа тэрчлэн  соёл олон нийт- хүмүүжлийн цогц үйл ажиллагаа эрхэлж оюутан суралцагчдад үйлчилгээ үзүүлж байна.
    Тус тэнхимийн багш нар нь Монгол хэл болон уран зохиолын чиглэлээр ЕБС-ийн сурах бичиг зохиож ирсэн баялаг уламжлал, түүхэн замнал ихтэй бөгөөд үйл ажиллагаа явуулж ирсэн 65 жилийн түүхэндээ ЕБС-ийн уран зохиолын 71 сурах бичиг бичсэн статистик дүн мэдээ бий. Эдүгээ тус тэнхимийн багш нар ЕБС-ийн  шинэчилсэн хөтөлбөрийн дагуу 5-12-р ангийн уран зохиолын сурах бичигт зохиогчоор оролцож байна.  “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын их дээд сургуулиудын мэргэжлийн тэнхимүүдтэй холбоотой ажилладаг.
   “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нь  “Монгол хэл –уран зохиолын багш” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдэг ууган төвийн нэг бөгөөд 2006 оноос “Сэтгүүлч” мэргэжлээр ардчилсан нийгэм, чөлөөт хэвлэлийн шаардлагад нийцсэн иргэний мэдээллийн эрх чөлөөг ханган үйлчлэх, орчин үеийн сэтгүүлзүйн үүрэг зорилгыг хэрэгжүүлэн биелүүлэх чадварлаг сэтгүүлч мэргэжилтниййг бэлтгэх хөтөлбөр, МУБИС-ийн сэтгүүлзүйн имиж болсон брэнд сурах бичиг  /”Практик сэтгүүлзүй”, “Суурь сэтгүүлзүй”г,м/ боловсруулан хэрэгжүүлж практикт нэвтрүүлэн сургалтаа явуулж байна.    Сэтгүүлч мэргэжлээр суралцагчид нь сурах орчин нөхцөл бүрдсэн таатай хүрээлэлд онолын болон практик мэдлэг, чадвар дадлыг системтэй эзэмшиж нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг авах бүрэн боломжтой. Манай олон төгсөгч – сэтгүүлчид үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

МУБИС-ийн НХУС-ийн УЗСТ-ийн багш ажилчид

1. Профессор Ph.D С.Энхбаяр
2. Профессор Sc.D С.Хөвсгөл
3. Дэд профессор Ph.D Б.Энхээ
4. Дэд профессор Ph.D С.Амартүвшин
5. Дэд профессор Ph.D М.Одмандах
6. Ахлах багш Ph.D П.Нармандах
7. Багш магистр П.Яньдий
8. Багш магистр Ч.Энхбат
9. Дадлагажигч багш магистр Б.Чинзориг
10. 30%-ийн гэрээт багш Профессор Sc.D Д.Оюунбадрах
11. 30%-ийн гэрээт багш ахлах багш, ph.D. Ц.Сүхбаатар
12. багш магистр О.Отгонбаатар
13. профессор ph.D Ж.Батбаатар
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2