Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Дорно дахины хэл зохиолын тэнхим

ДОРНО ДАХИНЫ ХЭЛ ЗОХИОЛЫН ТЭНХИМ
2014/12/08



Тус тэнхэм нь 1998 онд УБИС-ийн ректорын тушаалаар хятад, япон хэлний багш, орчуулагч бэлтгэх зорилготойгоор анх байгуулагдсан. 2000 онд солонгос хэлний салбар нээгдсэн. Дорно дахины хэл зохиолын тэнхмийн эрхлэгчээр хэлбичгийн ухааны доктор, МУБИС-ийн хүндэт профессор Л.Манлажав /1998-2003/, доктор Б.Ганчулуун /2003-2005, 2009-2014/, багш Г.Нямдорж /2005 он /, доктор, дэд профессор Г.Цогзолмаа /2005-2009/  нар, сургалтын туслах ажилтнаар магистр Д.Ганчимэг, Ч.Мөнхцэцэг, Ч.Гүнжинлхам нар ажиллаж байв. Одоо тэнхмийн эрхлэгчээр магистр Н.Баярмаа ажиллаж байна.
         БШУЯ-аас баримталж буй гадаад хэлний бодлоготой уялдуулан манай багш бэлтгэх тогтолцоо ч өөрчлөгдсөөр ирлээ. Тухайлбал, 2005-2006 оны хичээлийн жилээс солонгос-монгол хэлний багш-орчуулагчийн ангийг солонгос хэлний багш-орчуулагчийн мэргэжлээр, 2007-2008 оны хичээлийн жилээс япон хэлний орчуулагчийн ангийг япон хэлний багш-орчуулагчийн ангиар сольж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаад 2010-2011 оны хичээлийн жилээс шинэ сургалтын төлөвлөгөөний дагуу хятад хэлний багш, солонгос хэлний багш, япон хэлний багш мэргэжилтэн бэлтгэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хятад хэлний багш, англи – солонгос хэлний багш, англи – япон хэлний багш мэргэжилтнүүдийг бэлтгэхээр боллоо.
         Манай тэнхим сургалтын орчин, материаллаг баазаа сайжруулахын тулд 2010-2011 оны хичээлийн жилд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж 170 гаруй ном, сурах бичиг, компьютер, проектор зэрэг мультмедиа хэрэгсэл бүхий А120 тоот кабинет байгуулан сургалтдаа ашиглаж байна. Мөн 2010 оны 12 сард БНХАУ-ын “Hanban” байгууллагатай хамтран хятад хэлний Күнзийн танхим байгууллаа.    
         2003 оноос эхлэн БНСУ-ын Боловсролын их сургуультай хамтран “Солонгос хэл, соёл”-ын зуны сургалтыг Солонгос хэлний ангийн оюутнуудын дунд жил бүр зохион явуулж байна. Мөн Японы Азийн их сургуультай хийсэн гэрээний дагуу жил бүр Япон хэлний 3-р ангийн нэг оюутан 1 жилийн хугацаагаар Япон улсад суралцаж байна.
       Мөн ДДХЗТ-ийн оюутнууд БНСУ-ын “Намьяанжү” боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг, Тайванийн тэтгэлэг, Японы “Асахи” сонины нэрэмжит тэтгэлэг, хамтран ажилладаг сургуулийн тэтгэлэгт жил бүр хамрагдан суралцдаг юм. 
         Тус тэнхмээс сургалтын чанарыг дээшлүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор БНХАУ-ын Хятад хэлийг гадаад хүмүүст заах улсын албатай хамтран ажиллаж, 2002 оноос жил бүр Монгол улсад хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /HSK/-ыг, БНСУ-ын Солонгос хэлний хүрээлэнгээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /KLPT/-ыг зохион байгуулж байна.
         Сүүлийн жилүүдэд гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах болсноор мэргэжлийн боловсон хүчнийг урин ажиллуулж байна. Үүнд: 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн Япон улсын JICA байгууллагаас япон хэлний багшийг,  2006 оны 11-р сард МУБИС – ийн БНХАУ-ын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу 2006-2007 оны хичээлийн жилээс мэргэжилтэн багшийг, 2007-2008 оны хичээлийн жилээс Солонгос улсын KOICA байгууллагаас солонгос хэлний багшийг тус тус 2 жилийн хугацаагаар авч ажиллуулж байна.
         Тус тэнхэм нь 2005, 2006 онд МУБИС-ийн шилдэг тэнхимээр шалгарч байв.




     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2