Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Англи, Герман хэл, аргазүйн тэнхим

АНГЛИ –ГЕРМАН ХЭЛНИЙ АРГАЗҮЙН ТЭНХИМ
2014/12/08

Англи-Герман хэлний аргазүйн тэнхим нь анх 1993 онд МУБИС-ийн англи хэлний мэргэжлээс бусад мэргэжлийн ангиудад  ерөнхий эрдмийн англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ оройгоор англи хэлний орчуулагчийн сургалт,  ШУБ-ын сайдын 1996 оны 3-р сарын 9-ны өдрийн 84 тоот тушаалаар олгосон тусгай зөвшөөрлийн дагуу англи хэлний багш бэлтгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 1701 оюутан төгссөнөөс 125 нь англи хэлний орчуулагч мэргэжлээр дипломын зэрэгтэй, англи хэлний багш-орчуулагч, англи хэлний багш мэргэжлээр 384 оюутан бакалаврын зэрэгтэй төгсчээ.
20 жилийн тэртээ анхлан байгуулагдаж байсан тэнхим өнөөдөр боловсролын үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэн тэлж, англи хэлний багш, орос-англи хэлний багш, монгол-англи хэлний багш зэрэг 3 мэргэжлээр нийт 800 оюутны бакалаврын сургалт, мөн гадаад хэлний боловсролын чиглэлээр  магистрантурын мэргэжлийн хичээлүүдийг заах, мөн ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалтуудыг тус тус зохион байгуулан үйл ажиллагаа явуулж буй  өөрийн түүх уламжлалтай, тус сургуулийн томоохон мэргэжлийн тэнхмүүдийн нэг болжээ. 
Багшлах бүрэлдхүүнийг авч үзвэл нийт 4-31 жилийн ажлын туршлага бүхий 20 үндсэн багштай. Багш нар заадаг хичээлээрээ нэгдэн хөтөлбөр, төлөвлөгөө, аргазүйгээ боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээ сонгон хэрэглэх, шалгалтын материал боловсруулах зэргээр хамтран ажиллаж байгаа нь багш нарын хамтын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхийн сацуу багш нарын харилцааны чадварыг дээшлүүлэх, тэнхмийн багш нарын хамтач уур амьсгалыг бүрдүүлэхэд ач холбогдлоо өгч байна.
Өнгөрсөн хугацаанд тус тэнхим өнөөдөр боловсролын үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэн тэлж, АНУ-ын ЭСЯ, Монголын англи хэлний багш нарын холбоо, Данийн боловсролын хөгжлийн байгууллага, Английн Эксетерийн их сургууль, Германы Оснабрукийн их сургууль зэрэг дотоод, гадаадын олон байгууллагатай хамтран 10 гаруй төсөл, сургалт, судалгааны ажлуудыг гүйцэтгэж, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа улам чанаржуулах зорилт тавин ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд тус тэнхмийн багш нар багш Англи, АНУ, Канад, Австрали, Герман, Швецари зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудад мэргэжил боловсролоо дээшлүүлсэн. 
Тус тэнхмийн багш нар ЕБС-ийн англи хэлний үндэсний стандарт, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмж боловсруулах зэргээр Монгол улсын англи хэлний бодлогыг шинэчлэх, хэрэгжүүлэх үйлсэд манлайлан оролцдог.
     
Манай хамт олон




Тэнхмийн үйл ажиллагаа

Тэнхмийн хамт олон багш нарын заадаг хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, идэвхтэй сургалтын аргазүй болон мэдээлэл харилцааны технологийг сургалтад өргөн ашиглах, багшийн ёс зүйг чанд сахих зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Манай багш нар заах аргазүй, хэл шинжлэл болон яриа бичгийн хичээлийн чиглэлээр мэргэжлийн багт хуваагдан ажиллаж багаараа хамтран хөтөлбөр боловсруулах, сургалт семинар зохион байгуулах, оюутны эрдэм шинжилгээний болон ангийн ажил, бие даах ажил, сурган хүмүүжүүлэх дадлага зэрэг ажлуудыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байна.
Герман хэлний баг



     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2