Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Монгол хэл шинжлэлийн тэнхим



МУБИС 1951 онд байгуулагдахад тулгын чулууг тавилцсан ууган тэнхмүүдийн нэг нь Хэлбичгийн тэнхэм байлаа. Тэрээр, 1964 оноос Монгол хэл – уран зохиолын факультет болж өргөжихөд Монгол хэл, Уран зохиолын тэнхэм тус тус биеэ даан ажиллаж эхэлсэн бөгөөд 2001 оноос Монгол судлалын сургууль болоход Монгол хэлшинжлэлийн тэнхэм болов.

Эдүгээ манай тэнхэмд профессор 3, дэд профессор 4, шинжлэх ухааны доктор (Sc.D) 2, боловсролын доктор (Ph.D) 7,Монгол Улсын гавьяат багш 1,  магистр, докторант  багш  1 ажиллаж байна.

Тус тэнхимд П.Сарантуяа, Ц.Өлзийхутаг, Х.Далхжав, Ж.Надмид, Д.Цэнд, П.Бямбасан, Б.Бямбасүрэн, Л.Дамдинжав, Д.Отгонсүрэн, С.Шарав, Ц.Жанчивдорж, Ж.Төмөрцэрэн, Ш.Барайшир,  Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, Ж.Санжаа, М.Базаррагчаа, Г.Гантогтох, Ч.Доржчулуун, Д.Лхамсүрэн, Л.Ёотор, Б.Рагчаа нарын манай нэрт сурган хүмүүжүүлэгч, ахмад эрдэмтэн багш нар ажиллаж, залуу багш нарыг сургалт эрдэм шинжилгээний ажилд дагалдуулан сургаж, дадлагажуулсан билээ.
Манай багш нар монгол хэлний түүх, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сангийн судлал, найруулгазүй, эх судлал, монгол хэлний дидактикийн асуудлаар суурь ба хавсарга судалгааны томоохон бүтээлүүд туурвиснаас гадна их, дээд сургууль, ЕБС-ийн сурах бичиг олон арвыг бичсэн юм. Багш нарын бүтээлүүд Хятад, Япон, Орос, Чех, Унгар, Солонгос зэрэг олон оронд хэвлэгдэж, эрдэмтэн судлаачдын хүртээл болж байна. Манай тэнхмийн хамт олон “Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулалт”, “Монгол хэлний бүрэн хэлзүй”  “Монгол хэлний журамламал хэлзүй” суурь судалгааны төсөл хэрэгжүүлсэн билээ. Тус тэнхмийн эрдэмтэн багш нарын туурвисан “Орчин цагийн монгол хэл” хамтын бүтээл нь 2004 оноос хойш 4 удаа хэвлэгдэн гарч, эдүгээ оюутан суралцагч, багш нарын эрэлт хэрэгцээтэй ширээний ном нэгэнт болжээ. Тэнхмийн эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг 1996 оноос эхлэн “Монгол хэлшинжлэл” нэрээр, одоо Уран зохиол, Сэтгүүлзүйн тэнхэмтэй хамтран “Монгол судлалын чуулган” нэртэйгээр тогтмол хэвлүүлж байна.
Тэнхмийн багш нараас Орос, Америк, Герман, Франц, Унгар, Чех, Энэтхэг, Япон, Хятад зэрэг дэлхийн олон орны их сургуулиуд, дэлхийн монгол судлалын томоохон төвүүдэд урилгаар ажиллаж, монгол судлаач бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Эдүгээ ОХУ-ын Буриадын Их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуультай хамтран ажиллаж, багш, оюутан харилцан солилцож байна. 
Тус тэнхэм нь байгуулагдсанаасаа хойш ЕБС-ийн монгол хэл – уран зохиол, монгол – англи хэлний мэргэжлээр бакалавр (4жил) –ын сургалтыг өдрийн ба шаталсан хэлбэрээр; хэлшинжлэлийн магистрантур (1.5-2 жил), докторантур (3-4 жил) –ын сургалтыг өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр тус тус зохион байгуулж байна. 

Бид сургууль, багш нарынхаа алдар нэрийг өргөж, улс орондоо оюуны хөрөнгө оруулалт хийж яваа төгсөгчдөөрөө бахархдаг. Өнгөрсөн хугацаанд 5000 шахам багш, утга зохиолын ажилтан, сэтгүүлч төгсгөжээ. Одоо ЕБС-д ажиллаж байгаа монгол хэл – уран зохиолын багш нарын 70 гаруй хувь, монгол хэл, уран зохиол, орчуулгын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллагчдын үлэмж хэсэг нь тус сургуулийг төгссөн юм. Манай төгсөгчдийн дотроос олон арван гавьяатан, эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтэнгүүд төрсөн билээ.


Манай багш нарын бүтээл дотоодод төдийгүй гадаадын олон оронд хэвлэгдэж, монгол судлаачдын гарын авлага болж байна. Эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанараар МУБИС-даа төдийгүй улсдаа тэргүүлдэг бөгөөд тус тэнхмийг дэлхийн монгол судлалын томоохон төвийн нэг гэж гадаад, дотоодод үнэлдэг.

Монгол хэлний түүх, түүхэн хэлзүй, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, эх судлалын талаар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, сурах бичиг, орчуулга, гарын авлага олон арвыг бичсэн бөгөөд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Чех, Унгар, БНСУ зэрэг олон оронд хэвлэгдсэн. ЕБС-ийн монгол хэлний сурах бичгийн 80 орчим хувийг манай багш нар бичсэн юм.

Манай тэнхмийн хамт олон ОХУ-ын Буриадын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Багшийн их сургуулийн холбогдох салбаруудтай сургалт эрдэм шинжилгээний талаар хамтран ажилладаг. Мөн Солонгос, Япон зэрэг орны зарим их сургуультай сургалтын чиглэлээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тус тэнхэмд гадаадын 10 гаруй орноос оюутан, аспирантурууд ирж монгол судлал, монгол хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна.  Мөн манай тэнхэмд мэргэжил боловсролоороо өндөр үнэлэгддэг тэргүүний олон залуу эрдэмтэд тухайлбал Б.Хүрэлбат, З.Ганболд, М.Саруул-Эрдэнэ, Г.Сүхбат, Ш.Одонтөр, Г.Цэцэгдарь, Г.Батзаяа, Ө.Мөнхдолгор, И.Өнөрзул, В.Энхболд, Р.Нямцэрэн нар ажиллаж байсныг дурдахад таатай байна. Манай багш нар Хятад, Япон, Энэтхэг, Герман, Франц, Унгар, Польш, Чех, Солонгос, АНУ-ын их, дээд сургуулиудад урилгаар ажиллаж, монгол хэлний орчуулагч, монгол судлаачдыг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм.

Бидний олсон амжилт нь тус сургуулийн үе үеийн ахмадууд, тэдний үйлс бүтээлийг нэр төртэй үргэлжлүүлж байгаа одоогийн бүтээлч, нөхөрсөг хамт олны маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн мөн. 


Тэнхмийн эрхлэгч: Шагдарсүрэнгийн Баттөгс
Доктор Ph.D, дэд профессор

Монгол хэлний тэнхмийн  эрхлэгчид

1.    Ц.Өлзийхутаг 1951-1953
2.    Х.Далхжав      1953-1956; 1960-1962
3.    Ж.Надмид       1956-1958;62-86
4.    Д.Цэнд              1958-1960
5.    Б.Бямбасүрэн  1986-1987
6.    Ц.Өнөрбаян     1987-1996
7.    Б.Пүрэв-Очир 1992-1997
8.    О.Отгонсүрэн  1997-1999
9.    Ж.Санжаа         1999-2004
10.    А.Цог-Очир     2004-2010
11.    Ш.Баттөгс     2010-



Одоо тус тэнхэмд ажиллаж байгаа багш нарын бүрэлдэхүүн:

Овог нэр

Цол зэрэг

             Голлон  заадаг хичээл 

1.

 

Ц. Өнөрбаян 

Доктор /Sc.D/, профессор. 

Орчин цагийн монгол хэлний үгзүй  

2.

А.Цог-Очир

Доктор /Ph.D./профессор 

Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, монгол бичиг 

 

3.

Ц. Оюун

Доктор /Sc.D/

профессор.

Монгол хэлний мэргэжлийн дидактик

 

 

4.

Ш.Баттөгс 

Доктор /Ph.D./ дэд профессор 

Үгийн сан судлал, утга судлал  

5.

Ү.Ариунболд 

Доктор /Ph.D./ дэд профессор 

Монгол бичиг

6

Л.Жумдаан

Доктор /Ph.D./ дэд профессор 

Орчин цагийн монгол хэлний үгзүй

7

Д.Ганболд

Доктор /Ph.D./ дэд профессор

Найруулга зүй төвөд хэл

8.

Л.Цэрэнчимэд

Дîêòîð /Ph.D./ 

Өгүүлбэрзүй

 

9

Д.Соронзон

Доктор /Ph.D./ 

Түүхэн хэлзүй

10

Д.Эрдэнэсан

Доктор /Ph.D./

Эх судлал, заах арга

11

Р.Сарангэрэл

Доктор /Ph.D./ 

авиазүй

12

П.Эрдэнэтуяа

Доктор/гэрээт багш

Нутгийн аялгуу




     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2