Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийгмийн ухааны тэнхим

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ
2015/02/03

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ

Нийгмийн ухааны тэнхим нь 14 багш, оюутан хариуцсан ажилтан 1, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тэнхимийн эрхэм зорилго: Суралцагчдад мэргэжлийн боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, шударга, шуурхай үзүүлнэ. 
Тэнхимийн сургалт, хүмүүжлийн ажлын зорилго: Нийгмийн ухааны багш боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний агуулгыг бүрэн хэрэгжүүлэхүйц чадвар бүхий багш мэргэжилтэнг бэлтгэж, нийгэм, хүмүүнлигийн ухааны сургалтын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад оршино.
Зорилт:
-    Суралцагчдад нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, оюуны амьдралын асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай тусгаар мэдлэгийг олгох,  нийгмийн олон талт үйл явцын нийтлэг шинж харилцааг ойлгон ухамсарлах,  өөрийгөө танин мэдэхэд тусалж, орчин үеийн боловролын үнэт зүйлс, чиг баримжааг танилцуулах,
-    Суралцагчдад нийгэм, соёлын хийгээд өөрийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх, нэгтгэн дүгнэх, нотлох, няцаах, шийдвэрлэх арга зүйг эзэмших, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээний хийгээд нийгэмд биеэ ёс суртахуунтай, соёлтой авч явах чадвар дадал эзэмшүүлэх, 
-    Суралцагчдад хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн эрин үед нийгэм, соёлын хийгээд өөрийн амьдрал, үйл ажиллагааны асуудлуудад хүн төрөлхтний нийтлэг зүйлс, чин эрхэмнэлд тулгуурлах, боловсролын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хүний хөгжлийн үзэл хандлагыг баримжаалах хандлагыг төлөвшүүлнэ.
-    Багш, оюутны хамтын бүтээлч үйл ажиллагааг нэмэгдүүлэх, гарын авлага, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, МХТ-ийн хэрэглээг нэмэгдүүлэх

•  БАКАЛАВРЫН  СУРГАЛТ: Нийгмийн ухааны багш, Нийгэм судлал, эрх зүйн багш, Иргэний боловсролын багш гэсэн 3 мэргэжлээр 432 оюутан суралцаж байна. 

БАКАЛАВРЫН ДАРААХ СУРГАЛТ: Философи, улс төр судлал, социологийн магистрын сургалт /өдөр, эчнээ/ эрхэлдэг.  Улс төр судлалын докторын сургалттай.

ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ: 2007 оноос эхлэн тэнхимийн дэргэд “Хүний эрхийн боловсролын төв” байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус төв 360 оюутан, 50 багшид “Хүүхдийн эрхийн боловсрол” сургалт семинарыг зохион байгуулж, сертификат олгоод байна.
ТӨСӨЛТ АЖИЛ:  2009-2011 онд МУБИС-д хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол”, 2004-2010 онд хэрэгжүүлсэн “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” зэрэг төслийн хүрэнд тэнхимийн багш нар сургагч багшаар ажилласнаас гадна “Төв Азийн Судалгаа Сургалтын санаачлага (CARTI)” төслийн сургалтанд хамрагдаж, илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж  байна.
ГАДААД ХАРИЛЦАА: АНУ-ын Вашингтон мужийн ИС, Жорж Вашингтоны ИС, Филиппиний Атенео ИС, Хөх хотын багшийн ИС

Тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл:


    Хүн, нийгмийн оршихуй, үнэлэмжийн асуудал
    Эрх зүйн боловсролын онол арга зүй, эрх зүйн хэрэглээ
    Улс төр, социологийн боловсролын онол арга зүй
    Танхимын сургалтын технологийн шинэчлэл
   Ерөнхий боловсролын дунд сургууль болон багш бэлтгэх их, дээд сургуулийн сургалтын агуулга, арга зүйн залгамж холбооны асуудал

    Эрдэм шинжилгээний бичиг: Философи, эрх зүйн боловсрол                                                          
                                             Улс төр, социологийн асуудал


Манай тэнхимээс багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд тэнхимийн их семинар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэргэжлийн семинар, эрдэм шинжилгээний хурал тогтмол зохион байгуулж ирсэн. Тухайлбал сүүлийн 4жилд улсын хэмжээнд дараах хурлуудыг зохион байгуулжээ.
2011 онд МУБИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээнд ШУА-ийн ФСЭХ, ОУСДС, МУИС, ШУТИС-ийн ХУС-иудын эрдэмтэн, судлаач багш нартай хамтран “Философийн боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал-хэлэлцүүлэг, 
2012 онд МУИС-ийн ХЗС, Улаанбаатар-Эрдэм их сургууль”, “Цэцээ гүн” ДС, “Отгонтэнгэр ИС” зэрэг их сургуулиудын багш судаачид, Нийслэлийн боловсролын газар,  Боловсролын хүрээлэнгийн судлаач, аргазүйчид оролцсон “Эрх зүйн боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал-хэлэлцүүлэг, 
2012 онд “Ардчилал: Асуудал, эрэл шийдэл.” Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулав. 2012.12.12.
2013 онд “Улс төрийн нам: Асуудал, эрэл, шийдэл” Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулав.2013.12.10
2013 онд “Нийгмийн ухааны сургалтын онол, аргазүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал- хэлэлцүүлэг,
2013 онд “Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны сургалт, судалгааны асуудалд эрдэм шинжилгээний семинар”. Улс төр судлаачдын нэгдсэн холбоо, ШУТИС, МУИС-тай  хамтран зохион байгуулав. 2013.05.13. Улаанбаатар хот
2014 онд МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимтэй хамтран “Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын арга зүй”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал- хэлэлцүүлэг.

МУБИС-ийн оюутнуудын дунд  “Оюутны индэр” Оюутны эрдэм шинжилгээний хурал, “Оюутны дуу хоолой” Улс төр судлалын олимпиад, “Агуйн ёгтлол” философийн олимпиад, “Би ирээдүйн багш” боловсрол судлалын олимпиадыг жил тутам зохион байгуулж хэвшсэн.


Тэнхимийн багш нарын товч танилцуулга:



Т.Нэмэхжаргал: Тэнхимийн эрхлэгч. ОХУ-ын Уралын Улсын Их Сургуулийг философийн багш мэргэжлээр төгссөн. Доктор /Ph.D/, дэд профессор. Эрдэм шинжилгээний  өгүүлэл,  гарын авлага 20 гаруйг нийтлүүлсэн. Боловсролын философийн чиглэлээр  эрдэм судалгааны ажил хийдэг. Философийн сурах бичиг 2, философи-арга зүйн чиглэлийн өгүүлэл 10 гаруйг орчуулж сургалт, судалгааны хэрэглээ болгосон байна. МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн.

Ю.Атар:  Монгол Улсын Их сургуулийг социологич, нийгмийн судлалын багш мэргэжлээр төгссөн. Дэд профессор. Социологийн ухааны магистр, улс төрийн шинжлэх ухааны доктор.

Ц.Мөнхцэцэг: Монгол Улсын Их сургуулийг улс төр судлаач, улс төр судлалын багш
                            мэргэжлээр төгссөн. Доктор /Ph.D/.  Ном, гарын авлага 10 орчим,  эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 20 гаруй, гадаадад 2 судалгааны бүтээл  хэвлүүлсэн байна. ОУ-ын Евроази судлалын холбоо, Улс төр судлаачдын нэгдсэн холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбооны гишүүн.  Улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн сэтгэл зүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг.

Э.Гэрэлт-Од: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг нийгэм судлаач, нийгмийн ухааны                         багш  мэргэжлээр төгссөн. 2009 онд Улс төрийн ухааны доктор /Ph.D/зэргийг хамгаалсан. Монголын Улс төр судлаачдын Нэгдсэн Холбооны гишүүн. Монгол дахь ардчилал, үйл явц, чанар, Монгол дахь улс төрийн намын дотоод ардчилал, Намуудын төлөвшил, хөгжил, сонгуулийн тогтолцооны асуудлаар судалгааны хийдэг. Эрдэм шинжилгээний 10 орчим ном бүтээл, 30 гаруй өгүүлэл бичиж, 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.

М.Саранцэцэг: Улсын Багшийн Дээд Сургуулийн түүх-газар зүйн ангийг төгссөн. Ахлах багш доктор /Ph.D/. Монголын философийн түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг. Дорны философи болон монголын философи, шашин судлал, соёл судлалын чиглэлээр 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, оюутанд зориулсан гарын авлага 5 хэвлэн нийтлүүлж сургалтын хэрэглэгдхүүн болгосон байна. 

Ж.Жаргал:  Монгол Улсын Их сургуулийг улс төр судлаач, улс төр судлалын багш 
мэргэжлээр төгссөн. Доктор /Ph.D/. Нэг сэдэвт бүтээл 1, сурах бичиг, гарын авлага 1, 19 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 5, бодлогын зөвлөмж 1-ийг бичиж 10 гаруй судалгааны төсөл хөтөлбөрт оролцсон. Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбооны гишүүн, сонгууль, улс төрийн нам, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны асуудлуудын хүрээнд судалгааны ажил хийдэг.

О.Өнөрцэцэг:Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.       Доктор /Ph.D/. Нэг сэдэвт бүтээл, ном гарын авлага 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 40 гаруй, 7 улсын хэмжээний судалгааны ажил, бодлогын зөвлөмж боловсруулсан.  Тэнхимийн харьяанд үйл ажиллагаа явуулж буй “Хүний эрхийн  боловсролын төвийн судлаач, сургагч багшаар ажилладаг.

Ж.Отгонбаяр: ОХУ-ын Уралын Улсын Их Сургуулийг философич, философийн багш мэргэжлээр  төгссөн. Докторант. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 20 гаруйг нийтлүүлсэн. Философийн арга зүй болон сэтгэлгээний түүхийн эх сурвалж 4, философийн сурах бичиг 2-ыг орчуулж хэрэглээнд оруулсан байна. Мэргэжлийн 30 гаруй хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн байна. Монголын орчуулагчдын холбооны гишүүн.

Л.Сарангэрэл:  Монгол Улсын Их Сургуулийг социологич, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Докторант. Ном гарын авлага 10 орчим,  эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 10 гаруй, бодлогын зөвлөмж, судалгааны ажил 10 гаруйг хэвлүүлсэн байна. Улс төр судлаачдын нэгдсэн холбооны гишүүн, ОУ-ын Евроази судлалын холбооны гишүүн. Хүүхдийн эрхийн боловсролын асуудлаар судалгааны ажил хийдэг.

Э.Чулуунцэцэг: Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч, эрх зүйн багш мэргэжлээр төгссөн. 
Докторант. Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч. Эрх зүйн боловсрол, боловсролын эрх зүйн чиглэлээр судалгааны ажил хийж, тухайн чиглэлээр 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн. 2009-2011 онд хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд сургагч  багшаар ажилласан.

 Б.Өлзийсайхан: Монгол Улсын Их сургуулийг философич, философийн багш мэргэжлээр төгссөн.  Докторант. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 10 гаруй хэвлүүлсэн. Философи арга зүйн асуудлаар 4 өгүүлэл орчуулж хэрэглээнд оруулсан. Үнэлэмж, хэлний философи чиглэлээр судалгааны ажил хийдэг.

Ц.Ариунжаргал: ОХУ-ын Санктпетербургийн Улсын Их Сургуулийг философич, философийн багш 
мэргэжлээр төгссөн. Магистр. Логик арга зүй, ёс зүй, медиа соёл, соёл судлал, философийн чиглэлээр судалгааны ажил хийж, тухайн чиглэлээр 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн.

Т.Туяачимэг: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг улс төр судлаач, улс төр судлалын багш 
мэргэжлээр төгссөн. Улс төр судлалын докторант. Улс төр судлал, Улс төрийн сэтгэл зүй, Улс төр ба Жендэр, Цахим улс төрийн чиглэлээр судалгааны ажил хийдэг. Улс төр судлаачдын нэгдсэн холбооны гишүүн. Киргизстан, Түрк, Англи улсад мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлийн чиглэлээр 10 гаруй илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн.  

Б.Батзаяа:    Монгол Улсын Их сургуулийг философич, философийн багш мэргэжлээр төгссөн.  Докторант. Заах арга зүй асуудлууд болон сургалтын үнэлгээний чиглэлээр чиглэлээр судалгааны шинжилгээний ажил хийдэг.

Б.Наранцэцэг: оюутан хариуцсан ажилтан ажилтан, МЛИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. БТА. ГХДС-ийн англи хэлний курс, МУБИС, Английн Иксетерийн Их Сургууль, Германы Билефельдийн Их Сургуулийн хамтарсан төслийн менежерээр 5 жил  ажилласан, МУБИС-ийн Компьютер – Мэдээллийн Технологийн Сургуулийн “Мэдээлэл харилцааны технологийн сургалт”-ын  Үндэсний сургагч багш, “Дохионы  хэлний” сургалтын сертификаттай. 40 гаруй  ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүлийн эх бэлтгэсэн.


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2