Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Монгол судлалын төв

МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2015/10/26
2015 оны 10 сарын 24-нд Монгол судлалын төвөөс Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран “Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал” –ыг зохион байгууллаа. Бага хурлыг МУБИС –ийн захирал, доктор, профессор Д. Мөнхжаргал, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акош нар үг хэлж нээлээ.
дэлгэрэнгүй
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
2015/10/21
МУБИС, НХУС-ийн Монгол судлалын төв нь Монгол улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хуралд Унгарын Монгол судлалын төвийн монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавьж оролцоно.
дэлгэрэнгүй

МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ

Монгол судлалын төв нь МУБИС-ийн захирлын 2013 оны А/141 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу 2014 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Төвийн зорилго:Монгол улсын “Монгол судлалаар хүлээн зөвшөөрөгдсөн төв”-ийн нэр хүндийг хадгалж, хөгжүүлэх
Төвийн үйл ажиллагааны чиглэл:
•    Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилхийх
•    Эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил
•    Сургалm,  сурталчилгааны ажил
•    Монгол судлалын чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх


Төв байгуулагдсанаас хойш хийж буй ажлууд:  (2014 он)
•    Монгол судлалын чиглэлээр Шведийн Алс дорнотын угсаатны музейд байгаа монгол сан хөмрөгтэй танилцаж, хамтарсан судалгаа хийх гэрээний чиглэл гаргаснаас гадна 2014 оны 9-р сараас Турк, БНХАУ, ОХУ-ын зарим сургууль, байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр гэрээ байгуулах ярилцлага, уулзалтуудыг хийлээ.
•    2015 оны 6-р сард Шведийн алдарт эрдэмтэн, Төв Ази судлаач Свен Хэдиний мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Төв Ази ба Монгол“ сэдэвт ОУ-ын ЭШХ-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна.
•    Төвийн санаачилгаар “Монгол угсаатны түүх, соёл“боловсрол, танин мэдэхүйн цуврал бүтээл хийх төсөл боловсруулж, эхний цувралуудыг бичих захиалга, гэрээ хийгдэж байна.
•    Монгол судлал, хэл бичгийн чиглэлээр ОУ-ын МСХ, Монгол Судлалыг Хөгжүүлэх Үндэсний Хороо, Монгол Судлалыг Дэмжих Сан болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
•   Төвийн эрхлэгч, проф Ц.Өнөрбаян Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан ЭШХ (2014.10.15-16 Бээжинд), “Дэлхийн тууль ба Жангар“ОУ-ын ЭШХ-д  (2014.07.15-20 нд БНХАУ-ын ШУӨЗО-нд)оролцож, илтгэл тавьснаас гадна Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын төвийн урилгаар оюутан, магистрант, докторантуудад хичээл заав.
•    Төвийн ЭША-тан, дэд проф А.Оюунтунгалаг “Буриад зоны Алтаргана наадмын 20 жилийн түүх” сэдвээр “ОЛЛОО–ТВ”-д (2014 оны 11-р сарын 2-нд)ярилцлага хийсний зэрэгцээ МУБИС-ийн ЭШ-ний алба, БоСС-ийн хамтранзохионбайгуулсан “МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХЭД” ОУ-ын ЭШХ-д (2014-11-28-нд)“Монгол үндэстэн хүүхдийн хэл, соёлын харьцуулсан судалгаа” хамтарсан илтгэлийг хэлэлцүүлж, эмхэтгэлд хэвлүүллээ.
Төвийн хаяг: МУБИС-ийн хичээлийн А байр, 310 тоот өрөө.
Холбоо барих утас: 323687(а), 99154938, 99133363
Төвийн эрхлэгч, доктор (Sc.D),  профессор Ц.Өнөрбаян/unuroyun@yahoo.com/
Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор А.Оюунтунгалаг/oyuntungalaga@yahoo.com/


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2