Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Гадаад хэлний төв

ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ
2014/12/08

Гадаад хэлний төв нь анх 1991 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын факультетийн Орос хэлний тэнхимийн дэргэд 3 монгол, 6 америк багштай Гадаад хэлний тэнхим нэртэйгээр байгуулагдсан. Тус тэнхим нь гадаад харилцаа, үйл ажиллагааныхүрээгээ өргөжүүлж, 1993-1994 оны хичээлийн жилд Англи-Хятад хэлний тэнхим, 1997-2000 онд Ерөнхий Англи хэлний тэнхим, 2000-2014 онд Англи хэл, Америк судлалын тэнхим тус тус болон өргөжиж, өдгөө 20 гаруй жилийн нүүр үзээд байгааМУБИС-ийн томоохон төвүүдийн нэг билээ.



Багшлах боловсон хүчин
Тус төвд доктор, дэд профессор 1, доктор, ахлах багш 1, ахлах багш 10, магистр 27, нийт 29 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Төвийн хамт олон бид ахмад үеийнхээ хөдөлмөрч уламжлалаас тасралтгүй суралцан, сургалт, эрдэм шинжилгээний ажилдаа орчин үеийн дэвшилтэт шинэ технологийг хэрэгжүүлж, эрдэм номдоо шамдан хөдөлмөрлөж байна. Төвийн хамт олон:
1.    Төвийн эрхлэгч    Г.Агиймаа
2.    Дэд профессор        Б.Тунгалаг
3.    Ахлах багш        С.Эрдэнэчимэг
4.    Ахлах багш        Ц.Даваабаяр
5.    Ахлах багш        Д.Өлзийжаргал
6.    Ахлах багш         Ц.Эрдэнэчимэг
7.    Ахлах багш         Э.Оюунцэцэг
8.    Ахлах багш        Ц.Цэцэгмаа
9.    Ахлах багш        Г.Отгонсүрэн
10.    Ахлах багш        Д.Тунгалаг
11.    Ахлах багш        Ц.Оюунчимэг
12.    Ахлах багш        Ш.Тунгалаг
13.    Ахлах багш         Г.Дүгэржав
14.    Багш            Ц.Анхныбаяр
15.    Багш            Д.Насанханд
16.    Багш            Х.Нармандах
17.    Багш            Б.Нямсүрэн
18.    Багш            Ц.Энхээ
19.    Багш            Б.Болортуяа
20.    Багш            Н.Мөнхбаяр
21.    Багш            Г.Чулуун-Эрдэнэ
22.    Багш            Б.Пүрэвсүрэн
23.    Багш             Ц.Нарангэрэл
24.    Багш            Ц.Сарангэрэл
25.    Багш            Ч.Аззаяа
26.    Багш            Т.Уянга
27.    Дадл.багш        Д.Даваасүрэн
28.    Дадл.багш        Ц.Мөнх-Ундар
29.    Дадл.багш        О.Мягмарсүрэн

Сургалтын үйл ажиллагаа

Тус төв нь МУБИС-ийн дипломын, бакалаврын, магистрын, докторантурын гэсэн 4 шатлал бүхий үргэлжилсэн сургалтад Ерөнхий, мэргэжлийн болон эрдмийн англи хэлний сургалтыг орчин үеийн түвшинд хүргэж, олон улсын жишигт ойртуулах, шавь төвтэй сургалтын арга технологи, кредит тогтолцоог бүтээлчээр нэвтрүүлэх талаар амжилттай ажиллаж ирсэн туршлагатай. Сургалтыг Англи хэл I, II, III, IV, V гэсэн хоорондоо залгамж холбоо бүхий хэлний 5 түвшингээр, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн DynEd хөтөлбөрөөр тус тус зохион байгуулж байна.Сургалтын технологийн шинэчлэлийг өдөр тутмын багшлахуйн үйл ажиллагаанд туршиж, онлайн хөтөлбөр боловсруулж байна. Төвөөр үйлчлүүлдэг 6000 гаруй оюутан, судлаачид байна.

Эрдэм шинжилгээний ажил
МУБИС-ийн Эрдэм-шинжилгээний тэргүүлэх чиглэлийн хүрээнд тус төвийн эрдэмтэн багш нар сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, хэлний боловсрол, хэлний бодлого-төлөвлөлт, хэл-соёлын шүтэлцээ зэрэг чиглэлээр судалгаа хийж, ганц сэдэвт зохиол, ном, сурах бичиг, гарын авлага олон арвыг бичиж нийтийн хүртээл болгоод байна.

Хамтын ажиллагаа
Төвийн багш нарын дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтран ажилладаг туршлагаас дурдваас:
•    БШУЯ-тай хамтран Англи хэлний олимпиадыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг.
•  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран Багш боловсрол, Тогтвортой Хөгжлийн Боловсрол, Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол зэрэг чиглэлээр судалгааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
•    Булган аймгийн Гурванбулаг сумын 12 жилийн сургуультай хамтран “Сансар олимпиад”, “Гадаад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-ыг тус тус зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Тус төв нь АНУ-ын Баруун Вашингтоны их сургуулийн Боловсрол Судлалын Коллеж, Айдохогийн их сургуулийн Боловсролын судлалын сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль зэрэгтэй хамтран судалгаа хийж, өгүүлэл, ном зохиол бичиж байна.

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
Тус төв нь дараах чиглэлээр сургалт болон зөвлөн туслах ажлыг зохион байгуулдаг. Үүнд:
•    Их, дээд сургуулийн багш нарт зориулсан “Эрдмийн англи хэл”-ний сургалт
•    Гадаадын их, дээд сургуульд шалгалт өгөх, өргөдөл гаргахад зөвлөх
•    Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэх
•    Багш бэлтгэх их, дээд сургууль болон бусад их, дээд сургуулийн оюутан багш нарт “Мэргэжлийн Англи хэл”-ний сургалт
•    ЕБС-ийн багш нарт мэргэжил дээшлүүлэх сертификатын сургалт
•    ТББ болон АА-н нэгжийн захиалгат цуврал сургалт


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2