Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим

Монгол хэл Нийгмийн Ухааны тэнхим
2015/01/09

“Багш нарыг бэлтгэх түр курс” нэртэйгээр 1922 онд үүсэл хөгжлийнхөө тулгын чулууг тулж байсан Багшийн сургууль анх  Тоо тоолол, Хэлбичиг гэсэн 2 тэнхимтэй байсан бөгөөд энэ нь манай тэнхимийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм.
Тус тэнхимд шинэ үсгийн дүрмийг зохиосон ахмад багш  Б.Осор / академич Ц.Дамдинсүрэнтэй хамтарч “Монгол хэлний зөв бичих зүйн дүрмийн толь/, МУ-ын гавьяат багш Д.Цэвэгмид, багш Сэмжид, Далхжав, Дэжээхүү, Г.Лхахүү нарын олон шилдэг эрдэмтэн багш нар ажиллаж байсан.
Нийгмийн болон хувь хүний хэрэгцээ, багш мэргэжилтэнд тавигдаж буй шаардлагын дагуу мэргэжлийн дидактикийн хичээлүүд багш мэргэжилд өөрийн хувь нэмрээ оруулан, тэдний хөгжлийг дэмжиж хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа тул Монгол хэл Нийгмийн Ухааны тэнхим нь шинэ тутам байгуулагдсан билээ.
Бага боловсролын багш бэлтгэх, тэдний боловсролыг дэмжих, сургалтын аргыг судлах, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд тус тэнхимийн оруулсан хувь нэмэр их билээ.
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн Монгол Хэл Нийгмийн Ухааны тэнхимд монгол хэл, нийгмийн ухааны мэргэжлийн 18 эрдэмтэн багш эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлыг үр дүнтэй явуулж байна.Тус тэнхимд профессор багш 1,дэд профессор 2, доктор 5, ахлах багш 5, магистр багш 7 ажилладаг. Тэнхимийн эрхлэгчээр Хэл шинжлэлийн ухааны доктор Г.Бямбацэрэн ажиллаж байна. МХНУ-ны тэнхим нь монгол хүүхдийн унших, бичих, сонсох, ярих чадварын суурь судалгааг явуулахын зэрэгцээ бага боловсролын дидактикийн хөгжил шинэчлэлийн чиглэлээр хавсарга судалгааг явуулж, оюутан багш нарт судалгаа шинжилгээ явуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.




     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2