Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бага боловсролын арга зүй

Бага боловсролын арга зүйн тэнхим
2014/12/16

МУБИС-ийн Багшийн сургуулийн Бага боловсролын арга зүйн тэнхим нь 1993онд   Багшийн коллежийн  Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхэм нэртэйгээр байгуулагдаж, 1997 оны хичээлийн жилээс Улсын Багшийн  Их Сургуулийн  Багшийн сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл  Судлалын тэнхэм, 2005-2006 оны хичээлийн жилээс  Сурган хүмүүжүүлэх ухаан-гадаад тэнхим, 2009-2010 оны хичээлийн жилээс Боловсрол судлал аргазүйн тэнхэм, 2014-2015 оны хичээлийн жилээс Бага боловсролын аргазүйн тэнхэм болон өргөжиж, нийт 10 багшийн бүрэлдэхүүнтэй, тэнхмийн эрхлэгчээр Б.Оюунцэцэг /доктор, дэд профессор/ ажиллаж байна. 
Тус тэнхэмд (Ph.D), дэд проф -1, (Ph.D)-4, Ахлах багш-5, магистр 4 ажиллаж байна.

• 2009 онд “Бага боловсролын сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын ” болон бусад бага боловсролын багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг анх удаа магадлан итгэмжлүүлсэн.

Эрхэм  зорилго
Бага боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэхэд шинийг санаачлагч, манлайлагч, өөрчлөлт  хийх  өндөр ур чадвартай, бүтээлч  бага боловсролын багш  мэргэжилтэн  бэлтгэх
Бидний зорилт 
• Бага боловсролын мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн, бага боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлэх
• Бага боловсролын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд чиглэгдсэн суралцахуйн таатай орчин бүрдүүлэх, хүүхэд бүрийн чадварыг үндэсний хэмжээнд оношлох, судлах, хөгжүүлэх  чиглэлээр сургалт, судалгаа явуулах
• Бага боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх олон талын чадамжтай багшийг бэлтгэхэд онол улсын бага боловсролын туршлагаас суралцан, хот хөдөөд  сургалт семинар,  үндэсний зөвлөгөөн зохион байгуулах,  оролцох
• Бага боловсролын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн эрдэмтэн судлаачид,ерөнхий боловсролын бага сургуулиудтай хамтран ажиллах.

 
Сургалтын төрлүүд

1. Бакалаврын  сургалт:
Бага боловсролын багш

2. Төгсөлтийн дараах сургалт
Магистратурын  сургалт
• Бага боловсролын багш

3. Мэргэжил  дээшлүүлэх  сургалт
• Кредиттэй төрөлжсөн сургалт
• Захиалгат сургалт

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Судалгааны тэргүүлэх чиглэл

• Сургуулийн бага насны хүүхэд  судлал
• Бага боловсролын онол арга зүй
Хаяг: МУБИС. БС, 5 дугаар байр 108 тоот
БАГА БОЛОВСРОЛЫН АРГАЗҮЙН ТЭНХЭМ
Утас: 976-95048488,   Факс: 976-11-70112229
Имейл: BOyun_mon@yahoo.com

     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2