Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Биологийн тэнхим


БИОЛОГИЙН ТЭНХМИЙН ТАНИЛЦУУЛГА

ТЭНХМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

•    1951 онд Багшийн институтын анхны дөрвөн салбарын нэг болох Байгаль-дэлхий хэмээх нэрийн дотор биологи багтаж байв.
•    1957 онд УБДС-ийн хими-байгалийн шинжлэлийн тэнхим. Эрхлэгчээр Ц.Балдан багш ажиллаж байв.
•    1960 онд Биологийн тэнхим дангаараа байгуулагдсан. Эрхлэгчээр Л.Пүрэв (1960-1963), А.Гочоо (1963-1965), Г.Данзан (1965-1990), Х.Мөнхбаяр (1990-2004), Х.Төмөрбаатар (2004-2011) нар ажиллав.
•    2011 онд Амьтан судлал-экологи, Ургамал судлал-Ерөнхий биологийн 2 тэнхэм болсон. Тэнхмийн эрхлэгчээр дэд профессор М.Мөнхбаатар, дэд профессор Ц.Хонгорзул нар ажиллав.
•    2014 оноос Биологийн тэнхим дангаараа үргэлжлүүлэн ажиллах болсон ба тэнхмийн эрхлэгчээр дэд профессор М.Мөнхбаатар ажиллаж байна.


Биологийн тэнхмийн хамт олон


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Биологийн тэнхим Гельминтологи, Герпетологи, Монгол орны ургамлын аймаг, Палинологийн судалгааг шинжлэх ухааны тэргүүлэгч чиглэл болгон хөгжүүлж ирлээ.  Сүүлийн жилүүдэд усны шавж судлал, гар далавчтан судлал зэрэг шинэлэг чиглэлүүд гарч ирж байна. 
Одоо Биологийн тэнхмийн дэргэд 7 лабортори: Гельминтологи, Герпетологи, Палинологи, Генетик молекул биологи, Биохими, Ургамал судлал, Амьтан судлалын лаборатори, 2 төв: Экологи, Эрүүл мэндийн боловсролын Төв ажиллаж байна.
Эдгээр чиглэлийн дагуу жил бүр төсөлт ажилд 20-30 орчим оюутан  хамрагдан судалгаа шинжилгээний ажилд суралцдаг.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
Биологийн тэнхмийн эрдэмтэн багш нар дараах гадаадын их дээд сургууль болон байгууллагатай хамтран ажиллаж төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна. Үүнд: 
•    ОХУ-ын Санкт Петербургын БИН-ын ургамлын сан. Бранаулын Их сургууль, Буриадын их сургууль, ШУА-ийн Гельминтологи, Экологи, эволюци, Зоологийн институт,
•    АНУ–ын Денвер зоо, Канзасын Их сургууль, Клемсоны Их сургууль
•    ХБНГУ-ын Бильфилдийн их сургууль, Гёоттенгиний их сургууль,
•    БНХАУ-ын Өвөр монголын Багшийн их сургууль,
•    Японы Акитагийн их сургууль, Экологийн сан, JICA олон улсын байгууллага
•    Солонгосын шинжлэх ухааны музей, Чуннам Их сургуульзэрэг болно.
Үүнээс гадна дотоодын олон сургууль, байгууллагатай хамтран ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:
•    БШУЯ
•    Боловсролын хүрээлэн
•    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
•    ШУА
•    Биологийн хүрээлэн
•    Ботаникийн хүрээлэн
•    НҮБ-ын Хүн амын сан
•    МУИС
•    ХААИС
•    ШУТИС
•    ЭМШУИС зэрэг болно.

ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
1.    “Монгол орны ургамлын аймаг” төсөл
2.    БОАЖЯ-ны “Ховор ургамлын тархац, нөөц” төсөл
3.    “Монголын өндөрлөгийн царцааны зарим зүйлийн кариотипийн судалгаа” төсөл
 “Дорнод Монголын гэрийн болон зэрлэг хивэгч амьтдын гельминтийн судалгаа” Монгол – Оросын хамтарсан биологийн  иж бүрэн экспедици
1.    Америк-Монголын хамтарсан Их нартын БНГ-ын ургамлын судалгаа
2.    НҮБ-ын Хүн амын сангийн “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” төсөл
3.    Монгол Солонгосын  хамтарсан “Монгол орны биологийн олон янз байдал”

ТЭНХМИЙН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
Тус тэнхмийн эрдэмтэн багш нар өөрийн судалгааны ажлын талаар олон ном, бүтээл, гарын авлага хэвлүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сурах бичиг, багшийн ном, гарын авлага боловсруулахад байнга тасралтгүй идэвхтэй оролцдог. Тухайлбал, “Биологи”, “Ургамал судлал” Их дээд сургуулийн сурах бичиг,
ЕБС-ийн “Биологи” 7-12 дугаар ангийн сурах бичиг,
ЕБС-ийн “Эрүүл мэнд” 1-12 дугаар ангийн сурах бичиг,
“Монгол улсын улаан ном”, “Монгол орны ургамлын аймаг”, “Нэн ховор ургамал”, “Ховор ургамал” гэх мэт болно.
 
БҮРЭЛДЭХҮҮН

Багшлах боловсон хүчний хувьд профессор – 3, дэд профессор -3, ахлах багш -1, багш -8, дадлагажигч багш -1, туслах ажилтан -3 байгаагаас Доктор (Sc)-1, доктор (Ph) -6, магистр – 9, Монгол Улсын Гавьяат багш -1, Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн-1 – нийт 16 багш, 3 туслах ажилтан эрдэм шинжилгээ, сургалт, арга зүй-зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулж байна.


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2