Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Физикийн тэнхим




Тэнхмийн нэр: ФИЗИК
Товч танилцуулга:
1.   ФИЗИКИЙН ТЭНХМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
•    1951 онд Багшийн институтын анхны дөрвөн салбарын нэг Тоо-физикийн салбар  хэмээгдэн үүсгэн байгуулсан түүхтэй.Физик-тооны факультетийн анхны деканаарШ.Батаа ажиллаж байв.
•    1957 онд УБДС-ийн Тоо-физикийн тэнхим. Эрхлэгчээр Л.Шагдарсүрэн ажиллаж байв.
•    1960 онд Физикийн тэнхим дангаараа байгуулагдан эрхлэгчээрГ.Бямбаа (1960-1966),Н.Насанбуян(1966-1968), Д.Гүрдорж (1968-1970), Г.Додон (1971-1981), Н.Алтангэрэл (1981-1991)нар ажиллав.
•    1991 онд Ерөнхий физикийн ба Онолын физикийн хоёр тэнхэмтэй болсон. Тэнхмийн эрхлэгчээр профессор Н.Алтангэрэл(1991-1996), профессор С.Данзан (1991-1996)нар ажиллав.
•    1996 онд Физик Технологийн Сургууль байгуулагдан захирлаар С.Данзан (1996-2000), Д.Пүрэвдорж (2000-2002), Р.Базарсүрэн (2002-2014) нар ажиллаж байв. 1996-2007 ондтус сургууль нь Онолын Физикийн тэнхим (эрхлэгч О.Отгонсүрэн), Физик Технологийн тэнхим (эрхлэгч Н.Алтангэрэл) бүтэцтэйгээр ажиллаж байв. 2008-2014 онд Физикийн тэнхим (эрхлэгч Д.Монхор), Электроник Мэдээллийн Технологийн тэнхим (эрхлэгч Н.Алтангэрэл), Дидактикийн тэнхим (эрхлэгч О.Алтангоо) бүтэцтэйгээр ажиллаж байв.
•    2014 оноос Математик Байгалийн Ухааны Сургууль байгуулагдаж  (захирал О.Алтангоо)Физикийн тэнхим(эрхлэгч Х.Батболд) дангаараа ажиллах болсон байна.
•    Мөн Тоо-физикийн салбарт тэнхмийн эрхлэгчээр Ш.Батаа, Р.Жигжиддорж, Л.Шагдарсүрэн, Г.Бямбаа, У.Доёд, Б.Батжаргал нар болон Физикийн салбарт Р.Базарсүрэн, А.Ариунболд, М.Мөнхболд, Ц.Ганзориг нар урт богино хугацаагаар тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан нь түүхэн баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ.

2.    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Физикийн тэнхим нь Физик сургалтын технологи, Онолын физик, Шугаман бус физикийн судалгааг шинжлэх ухааны тэргүүлэгч чиглэл болгон хөгжүүлж ирлээ.  Сүүлийн жилүүдэд нар дэлхийн физик, биотехнологи, синергетик зэрэг чиглэлүүд хөгжиж байна.
ОдоогоорФизикийн тэнхэмийн дэргэдМеханик, Молекул физик, Цахилгаан соронзон, Оптик, Дидактик-1, Дидактик-2, Цахилгаан техник, Электроник, Компьютерийн сүлжээний технологи, Мэдээллийн технологи-1, Мэдээллийн технологи-2, Спектр судлалын нийт 12 лабораториажиллаж байна.

3.    ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
Физикийн тэнхмийн эрдэмтэн багш нар дараах гадаадын их дээд сургууль болон байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд:
•    ОХУ-ын Буриадын их сургууль
•    БНХАУ-ын Өвөр монголын Багшийн их сургууль,
•    Японы Нагаокагийн их сургууль
Үүнээс гадна дотоодын бусад сургууль, байгууллагатай хамтран ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:
•    БШУЯ
•    Боловсролын хүрээлэн
•    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
•    ШУА
•    Физик Технологийн хүрээлэн
•    МУИС
•    ШУТИС
•    ЭМШУИС зэрэг болно.

4.    ТЭНХМИЙН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
Тус тэнхмийн эрдэмтэн багш нар өөрийн судалгааны ажлын талаар олон ном, бүтээл, гарын авлага хэвлүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сурах бичиг, багшийн ном, гарын авлага боловсруулахад идэвхтэй оролцдог. Тухайлбал, “Физик-1”, “Физик-2”, “Физикийн бодлогын хураамж” зэрэгих дээд сургуулийн сурах бичиг, ЕБС-ийн “Физик” 7-12 дугаар ангийн сурах бичиггэх мэт болно.

5.    БҮРЭЛДЭХҮҮН
Тус тэнхэм нь багшлах боловсон хүчний хувьд профессор – 3, ахлах багш -1, багш -8, туслах ажилтан -4 байгаагаас доктор (Ph) - 3, магистр – 9 нийт 12 багш, 4 туслах ажилтан эрдэм шинжилгээ, сургалт, арга зүйн үйл ажиллагааг явуулж байна.

6.    ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

7.    ТӨГСӨГЧИД
Физикийн салбарыг төгсөгчдийн дотроос үе үеийн олон алдарт хүмүүс, эрдэмтэн мэргэд төрөн гарсан нь манай хамт олны бахархал болж байдаг юм. Монгол Улсын Ардын багш н.Маам, Монгол Улсын гавьяат багш Чой.Лувсанжав, Ш.Дашдондог, М.Банзрагч, С.Цагаан, Н.Өлзий, Б.Даваасүрэн, Б.Оргой, Л.Жамц, Д.Бадарч, С.Цэрэнпил, Г.Дашган, С.Даржаа, К.Дөрвөдхан, Г.Чулуунсүрэн, Ж.Нямжав, Я.Цэдэнбал, Д.Амгалан, С.Бавуудорж болон олон эрдэмтэн профессорууд тус салбарын төгсөгчид билээ.
Тус салбарын төгсөгчдөөс олон зуун магистр, хэдэн арван доктортөрөн гарсан байдаг.



     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2