Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Математикийн тэнхим

МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХМИЙН ҮҮСЭЛ,  ХӨГЖИЛ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 8-р сарын 9-ний өдрийн 178-р тогтоолоор 1951-1952 оны хичээлийн жилээс эхлэн Багш нарын оройн институт (1946 онд байгуулагдсан) ба Багшийн сургуулийн дэргэдэх 5-7 дугаар ангийн багш бэлтгэх факультетийг (1940 онд 2 жилийн курс нэртэй байгуулагдсан) хааж, тэдгээрийн оронд 5-7 дугаар ангийн багш бэлтгэх 3 жилийн хугацаатай Багшийн институт байгуулан, Засгийн газрын байрлаж байсан байшинд ажиллуулахаар тогтоожээ. Багшийн институт 1951-1952 оны хичээлийн жилд I ангидаа шинэ элсэлт хийж, II ангидаа 1950-1951 оны хичээлийн жилд Багшийн сургуулийн дэргэдэх факультетэд элсэн суралцаж I анги төгсгөсөн хүмүүсийг суралцуулан 1953 онд анхны төгсөлтөө хийжээ.
Багшийн институтийн анхны хичээлийн жилд, түүний анхдагч 4 салбарын нэг Тоо-физикийн салбарт 40 гаруй оюутан, 3 багш (Ш.Бат, Л.Шагдарсүрэн, Н.Элбэг) ажиллажээ. Тус салбарын анхны төгсөлт 1953 онд болж, Х.Чойбалсангийн нэрэмжит цалинт Ч.Лувсанжав, онц сурлагатан Б.Даваасүрэн нарын 20 гаруй хүн 5-7 дугаар ангийн тоо-физикийн багш болон төгсжээ.
Тоо-физикийн салбарт 1952-1953 оны хичээлийн жил 1952 онд Улсын Их Сургуулийг төгссөн Г.Бямбаа багшаар ирснээс эхлэн тус салбар жил дараалан шинэ багшлах боловсон хүчнээр бэхжиж иржээ.



I. Өөрчлөлт хөгжлийн хуанли
1951-1959 он. Тоо-физикийн салбар
1959-1990 он Физик-Математикийн факультет
1990.04-1991.02 он Математикийн тэнхим
1991.02-1993  он Физик-Математикийн факультет
1993-1994 он Математик-Компьютерийн сургалтын салбар
1994.08-2001 он Математикийн факультет
2001-2014.07 он Математик статистикийн сургууль
2014.07 сараас Математик, байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхим
Декан, салбарын эрхлэгч,захиралууд:
1960-1961 оны хичээлийн жилийн эхнээс тоо-физикийн тэнхмийг хоёр хувааж физикийн тэнхим (анхны эрхлэгч нь Г.Бямбаа), математикийн тэнхим (анхны эрхлэгч нь Галсангийн Дагва) байгуулжээ.
1. ФМФ-ийн декан: 1960-1961 он Шагдарын БАТ
1961-1964 он Гонгоогийн ДОДОН
1964-1971 он Ламжавын ДАМБА
1971-1973 он Цэдэндамбын ЦЭНД-АЮУШ
1973-1978 он Д.ГҮРЖАВ(Д.Гүржав Москвад мэргэжил дээшлүүлэх 1974-1975 онд Цэвэгжавын ЭРДЭНЭЧИМЭГ)
1978-1979 онд Ядамын ДОРЖСҮРЭН
1979.09-1980.02 онд Дамбын ЦЭРЭНДУЛАМ
1980-1981 онд Дамбын МОНХОР
1981-1988 онд Галсангийн ДАГВА
1988-1990 онд Лхачингийн ЧОЙЖООВААНЧИГ
2. 1990.04-1991.02 факультетгүй болсон ба Математикийн тэнхмийн эрхлэгч Насанбуянгийн НАМСРАЙ
3. 1991-1993 онд ФМФ-ийн декан Г.БАТБЯМБА
4. 1993 оны Ректорын 161 дүгээр тушаалаар ФМФ-ээс Ерөнхий физик, онолын физикийн тэнхмүүдийг авч “Байгалийн ухааны сургалт эрдэм шинжилгээний төв” байгуулснаар Математикийн салбар биеэ дааж “Математик, компьютерийн сургалтын салбар” хэмээн нэрлэгдэх болсон. Салбарын эрхлэгч Жамцын БААТАР.
5. 1994 оны 8-р сард Математик, компьютерийн сургалтын салбарыг Математикийн факультет болгожээ. Деканаар:
1994-1995, 1996-2000 он Жамцын БААТАР
1995-1996.08 онд Лхачингийн ЧОЙЖООВААНЧИГ
6.2001 оны сүүлээс Математик статистикийн сургууль болон зохион байгуулагдсан. Захиралаар:
2000-2004, 2009.02-2014.07 он ЦэрэннадмидынБАТХҮҮ
2004-2006.09 он Сэрээнэнгийн ТОГМИД
2006.11-2009.02 он Балдоржийн САНДАГДОРЖ
7. 2014 оны 7-р сараас Математик, Байгалийн Ухааны сургууль гэсэн  шинэ бүтэцээр ажиллаж байна. Захирлаар:
2014.07- Очирбатын АЛТАНГОО
Тэнхмийн эрхлэгчид   
1. Тоо физикийн салбарт тэнхмийн эрхлэгчээр Ш.Бат, Р.Жигжиддорж, Л.Шагдарсүрэн, Г.Бямбаа, У.Доёд, Б.Батжаргал нар урт богино хугацаагаар ажилласан байна.
2. Галсангийн ДАГВА1959-1961он болон 1969-1975  онд
3.Хайвангийн ДҮГЭР1962-1968 онд
4. Цэдэндамбын ЦЭНД-АЮУШ1968-1969 он болон 1975-1977 онд, 1990-1993.02 онд (Алгебр-геометр)
5. Цэдэнбалын БАТСУУРЬ1977-1981 онд
6. Дамбын ЦЭРЭНДУЛАМ1981-1984 онд (Математик), 1984-1987 онд (Алгебр-геометр)
1984 онд тэнхмийг хоёр хувааж Математик анализ, Алгебр-геометрийн тэнхим байгуулжээ.
7. Жамцын БААТАР1984-1985 онд (Математик анализ), 1993- 1994 онд (Элементар Математик), 2003- онд (Математик боловсрол, анализ)
8. Дамбын ШАГДАР1985-1990 онд (Математик анализ), 1997-2000 он (математик сургалтын технологийн), 2002- онд (Хэрэглээний математик)
9. Доржготовын НЭРГҮЙ1987-1990 он, 2001 -2009 онд(Алгебр-геометр)
1990 онд энэ хоёр тэнхим нэгдсэн. Энэ нь сургууль факультетгүй бүтцээр ажилласантай холбоотой.
10. Насанбуянгийн НАМСРАЙ1990 онд (нэгдсэн тэнхмийн), 1991-1993.02 онд (Математик анализ), 1993- 1994 онд (Математик анализ), 1994-  онд (Математик анализ-функцын онол)
1990 онд Багшийн Их сургууль байгуулах шийдвэр гарч эргэн факультет тэнхмийн бүтцээр ажиллах болсон. 1991 онд Ректорын 352 тушаалаар Мэдээлэл зүй тооцоолон бодох математикийн тэнхмийг шинээр байгуулсан.
11. Ядамжавын ЗЭНЭЭМЭДЭР1991-1993 онд (мэдээлэл зүй тооцоолон бодох математик)
1993 оны 2-р сард ФММСЭШ төв байгуулагдаж Математик анализ, Алгебр-геометр, Элементар математик, хэрэглээний математик хэмээх дөрвөн тэнхимтэй ажиллажээ.
12. Банзрагчийн БАЯСГАЛАН1993-1995 онд(Алгебр геометр)
13.Лхачингийн ЧОЙЖООВААНЧИГ1993-1994 онд (Хэрэглээний математик), 1994-1995 онд (Тооцоолох математик-программчлал), 1995-1996 онд (Мэдээлэл зүй-хэрэглээний  математик), 1996-1997 онд (Информатик), 1997-2000 онд (Компьютер)
1993 оны Ректорын 161-р тоот тушаалаар дээрх төвийг татан буулгаж Математик компьютерийн сургалтын салбарыг байгуулаад, энэ салбарыг 1994 оны Ректорын 192 тоот тушаалаар татан буулгаж “Математикийн факультет”-ийг Математик анализ-функцын онолын, Алгебр-геометрийн, Тооцоолох математик-программчлалын, Элементар математик хэмээх дөрвөн тэнхим байгуулсан.
14.Цогдовын ЛУВСАНДОРЖ1994-1996 онд (Элементар Математик), 1996-1997 онд (Геометр-заах арга), 2000-2004 онд (Элементар математик сургалтын технологи)
Математик-компьютерийн сургалтын салбар математик анализ, алгебр-геометр, элементар математик-заах арга, мэдээлэл зүй-хэрэглээний математик хэмээх дөрвөн тэнхимтэй ажиллажээ.
1996 оны Ректорын 283-р тушаалаар өмнөх хичээлийн жилд ажилласан тэнхмүүдийг татан буулгаж Геометр-заах аргын тэнхим, Алгебр- анализын тэнхим, Информатикийн тэнхим хэмээх нэртэй ажиллажээ.
15. Содномхорлоогийн ТӨМӨРБАТ1995-1996 онд(алгебр геометр), 1996-1997 онд (Алгебр- анализ)
16.Б.ЛУВСАНДЭНДЭВ1995-1996 онд (тооцоолох математик- програмчлал)
1997 оны Ректорын 248 дугаар тушаалаар дээрх тэнхмүүдийг татан буулгаж Компьютерийн, Математик сургалтын технологийн, Алгебр-геометрийн, Математик анализ-дээд математикийн тэнхмүүдийг байгуулжээ.
17. Балжиннямын ЧИМЭД-ОЧИР 1997-2000 он (Математик анализ-дээд математик), 2000-2001 онд (Хэрэглээний математик), 2001-2002 онд (Хэрэглээний математик, эдийн засгийн тэнхим)
18. ЦэрэннадмидынБАТХҮҮ 1998-2000 он (Алгебр- геометр), 2004-2009 онд (Математик анализ)
2000 оны Ректорын 286 дугаар тушаалаар Компьютер-мэдээллийн технологийн факультетийг байгуулжээ. Энэ факультетийг Математикийн факультетийн компьютерийн тэнхим, түүний харьяанд суралцаж байсан оюутнууд болон 1997 оны Ректорын 248 дугаар тушаалаар анх байгуулагдсан, П.Галсанпунцагийн эрхлэж байсан “Мэдээллийн технологийн Төв”-ийг нэгтгэн байгуулсан юм. Энэ үеэс Математик статистикийн факультет Математик анализ дээд математик, Алгебр-геометр, Элементар математик сургалтын технологи (2003 оноос математик боловсролын гэж нэрлэсэн), Хэрэглээний математик хэмээх тэнхмүүд байгуулагджээ.  
2001 оны 293 дугаар тушаалаар Хэрэглээний математикийн тэнхмийг “Хэрэглээний математик-эдийн засгийн тэнхим” болгож, 2002 оны сүүлчээс Хэрэглээний математик, Эдийн засаг-статистик гэсэн хоёр тэнхим болгосон.
19. Баасанжавын НАЦАГДОРЖ 2002-2007 онд (Эдийн засаг статистик)
2003 оны Ректорын 350 дугаар тушаалаар Математик боловсролын ба математик анализ-дээд математикийн тэнхмийг татан буулгаж, Математик боловсрол, анализын тэнхим болгож 2004 онд энэ тэнхмийг Математик анализ, Математикийн боловсрол гэсэн хоёр тэнхимд салгажээ.
20. Лэгдэнгийн ДАВААЖАРГАЛ 2004-2014 онд (Математик боловсрол)
21. Шагдарын БАТХИШИГ 2007-2009 онд (Магадлалын онол математик статистик), 2009-2014 онд (Алгебр геометр)
22. Цэмбэлцогтын СЭЛЭНГЭ 2007-2014 онд (Эдийн засаг статистик)
23. Батмэндийн ХОРОЛДАГВА 2009-2014 онд (Магадлалын онол математик статистик)
24. Намчимын ДАЙВИЙ-ОД 2009-2014 онд (Математик анализ)
2014 оны МУБИС-ийн захиралын тоот тушаалаар Математик статистикийн сургууль, Физик Технологийн сургууль, Компьютер мэдээллийн технологийн сургууль, Байгалийн ухааны сургуулиуд нийлж Математик байгалийн ухааны сургууль болж Математикийн тэнхим байгуулагдсан.
25. Балдоржийн САНДАГДОРЖ2014.07 сараас (Математик)   


дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2