Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Химийн тэнхим


Химийн ТЭНХМИЙН ТАНИЛЦУУЛГА

ТЭНХМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
•    1951 онд Байгаль–Химийн тэнхэм нэртэйгээр байгуулагдаж, анх хими-биологийн багш нарыг бэлтгэж эхэлсэнээс хойш 64 дэхь жилдээ ажиллаж байна.
•    1951-1957 он хүртэл бүрэн бус дээд боловсролтой хими–биологийн багш нарыг 3 жилийн сургалтаар бэлтгэж байснаа 1957 оноос 4 жилийн сургалтаар бүрэн дээд боловсролтой багш нарыг бэлтгэх болсон.
•    1957 онд УБДС-ийн хими-байгалийн шинжлэлийн тэнхим болсон бөгөөд тэнхмийн  эрхлэгчээр Ц.Балдан багш ажиллаж байв.
•    Химийн тэнхмийн эрхлэгчээр Д.Адъяа (1958-1968), Т.Балдан (1968-1973), Ж.Цэдэндулам (1974-1978), Ц.Мишиг (1979-1986), Ч.Оюунцэцэг (1986-1990), Д.Мөнхөө (1990-2009) нар ажиллаж байжээ.
•    2002 оноос бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж Ерөнхий хими, хими дидактикийн тэнхим болсон.
•    Ерөнхий химийн тэнхмийн эрхлэгчээр Б.Жаргалсайхан (2010-2014), Хими дидактикийн тэнхмийн эрхлэгчээр А.Пэрлээ-Ойдов (2002-2014) нар ажиллав.
•    2014 оноос Химийн тэнхим дангаараа үргэлжлүүлэн ажиллах болсон ба тэнхмийн эрхлэгчээр дэд профессор Д.Баяраа, 2015 оноос доктор pH.D Н.Наранцогт  ажиллаж байна.


Химийн тэнхмийн хамт олон

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Химийн тэнхим Эрдэс түүхий эдийн хими, хими-технологийн судалгааг шинжлэх ухааны тэргүүлэгч чиглэл болгон хөгжүүлж доорхи чиглэлүүдээр судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
•    Химийн технологи, шинэ нэгдлийн синтез
•    Хүрээлэн буй орчны бохирдолт
•    Фосфоритын хими технологийн судалгаа
•    Биологийн идэвхит нэмэлт  бодисын судалгаа
Одоо Химийн тэнхмийн дэргэд 6 лаборатори: Ерөнхий ба органик бус хими, Органик хими, Химийн технологи, Физик хими ба коллоид хими, Аналитик хими, Химийн дидактик  ажиллаж байна.
Эдгээр чиглэлийн дагуу жил бүр төсөлт ажилд 20-30 орчим оюутан  хамрагдан судалгаа шинжилгээний ажилд суралцдаг.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД

Химийн тэнхмийн эрдэмтэн багш нар дараах гадаадын их дээд сургууль болон байгууллагатай хамтран ажиллаж төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна. Үүнд: 

•    Японы Акитагийн их сургууль
•    ОХУ-ын Буриадын их сургууль
•    БНХАУ-ын Хөх хотын их сургууль
•    БНХАУ-ын Өвөр монголын Багшийн их сургууль зэрэг болно.

Үүнээс гадна дотоодын олон сургууль, байгууллагатай хамтран ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:
•    БШУЯ
•    Боловсролын хүрээлэн
•    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
•    ШУА
•    Хими, Хими-технологийн хүрээлэн
•    Физикийн хүрээлэн
•    МУИС
•    ХААИС
•    ШУТИС
•    ЭМШУИС
•    УБДС    зэрэг болно.


ОРОЛЦОЖ ГҮЙЦЭТГЭСЭН БОЛОН ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
•    Монгол орны фосфоритын судалгаа сэдэвт суурь судалгааны төсөл         БСШУЯ, ШУА   
•    Боловсролын салбарын үнэлгээ төсөл      МННХ
•    Багш -2005 төсөл МУБИС. МННХ (Соросын сан)
•    Химийн боловсролын үнэлгээний хөтөлбөр боловсруулах    (БСШУЯ  )  
•    ЕБС, цэцэрлэгийн удирдлага, эцэг эх, суралцагчдад сурган хүмүүжүүлэгч, багш, удирдлагын үзүүлэх үйлчилгээ   МУБИС. Данида 
•    МУБИС. Тухайн шинжлэх ухааны бичиг үсгийн боловсрол    
•    Химийн боловсролын хөтөлбөр боловсруулах агуулгын бүсчилсэн хүрээ тогтоох  (БСШУЯ, Боловсролын хүрээлэн    
•    “Сурах бичгийн хангамжийн тогтолцоог шинэчлэх арга зүй    (БСШУЯ   
•    Химийн боловсролын шинэчлэл  сэдэвт химийн багш нарын мэргэжил дээшлүүлэх зайн төсөл          МУБИС. Данида
•    Бүтээлч алхам         МУБИС БСС   
•    “Байгалийн цэвэр фосфоритоос экологийн цэвэр механохимийн аргаар идэвхжүүлсэн фосфорын, фосфор-азотын, фосфор-азот-калийн нийлмэл бордоо үйлдвэрлэх шинэ технологи” ШУА-ийн ХХТХ-тэй хамтарсан төсөл
•    “Байгалийн түүхий эдээс фосфорын хүчил болон фосфор агуулсан нэгдлүүд гарган авах хими, технологийн судалгаа”
•    Монгол орны фосфоритын судалгаа          БСШУЯ-ШУА
•    Эх орны түүхий эдээс нанохэмжээст нэгдэл гарган авах технологийн судалгаа
•    Монгол орны фосфоритын судалгаа          БСШУЯ-ШУА
•    Дархадын хотгор. Олон улсын хамтарсан төсөл
•    Эх орны түүхий эдээс нано хэмжээст нэгдлийг синтезлэх технологийн судалгаа
МУБИС-ийн дотоод төсөл


ТЭНХМИЙН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Тус тэнхмийн эрдэмтэн багш нар өөрийн судалгааны ажлын талаар олон ном, бүтээл, гарын авлага хэвлүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сурах бичиг, багшийн ном, гарын авлага боловсруулахад байнга тасралтгүй идэвхтэй оролцдог. Тухайлбал:
•    Хими- I ЕБС-ийн 8-р ангид зориулсан сурах бичиг 
•    Хими- I Бүтээлч  ажлын дэвтэр  ЕБС-ийн 8-р ангийн сурагчидад зориулсан бие даах
  ажлын дэвтэр
•    Хими I Багшийн ном 
•    Хими II ЕБС-ийн 9-р ангид зориулсан сурах бичиг    болно.


БҮРЭЛДЭХҮҮН

Багшлах боловсон хүчний хувьд профессор – 1, дэд профессор -2, ахлах багш -1, багш -2, шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан-1, туслах ажилтан -3 байгаагаас доктор (Ph) -4, магистр –5, нийт 6 багш, 3 туслах ажилтан эрдэм шинжилгээ, сургалт, арга зүй-зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулж байна.


















     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2