Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлагийн тэнхим


Урлагийн тэнхим


Тэнхимийн товч түүх: 2011 оны 9-р сард Урлаг, спортын тэнхим нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 онд МУБИС-ын оны онцлох тэнхим шалгарсан. 2014 оны 5-р  сард Урлагийн тэнхим нэртэйгээр өөрчлөгдөн өдгөө 7 багштай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго: Бага насны хүүхдийн хөгжмийн боловсрол,  гоо зүйн мэдрэмж хөгжмийн урлагаар дамжин чиглүүлэх, зөвлөн туслах, арга зүйг эзэмшсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай, манлайлагч багш бэлтгэх ба сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөгжмийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хүүхдийн хөгжмийн авъяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх, хөгжмийн соёлын суурь бүрэлдэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тэнхимийн үйл ажиллагаа: Тэнхим нь сургуулийн өмнөх боловсролын багшийн бакалаврын сургалтад хөгжмийн боловсрол, хүүхдийн дуу хөгжим, хөгжмийн боловсролын арга зүй, хөгжимт хөдөлгөөн, найрал дуу,  төгөлдөр хуур, бүжгийн хичээлүүдийн заадаг. Туслах багш,  СӨБ-ийн хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Тус тэнхим нь сургуулийн уран сайхны үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ оюутнуудын дунд төрөлжсөн дугуйлан хичээлүүлэдэг. Багш нар нь эрдэм шинжилгээ судалгаа,  арга зүйн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх чанаржуулах зорилгоор тэнхмийн семинарыг тогтмол зохион явуулдаг. Төгсөгчдийнхөө мэдлэг чадварын түвшинд судалгаа хийж,түүний үр дүнг харгалзан сургалтын арга зүйд тодорхой шинэчлэлт хийдэг.


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2