Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Элсэлт-2016

Онооны жагсаалт
2015/07/02
Онооны жагсаалтыг 07 сарын 03-ны өдөр 22:00 цагаас http://burtgel.surgalt.mn/сайтаас  харна уу. Багш, бага ангийн боловсрол, Багш, математикийн боловсрол, Багш, байгалийн ухааны боловсрол, Багш, монгол хэл уран зохиолын боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол зэрэг хөтөлбөрийн Хуваарь сонголт 07 сарын 04-ны өдөр МУБИС-ийн төв 1-р байрны Оюутанд үйлчлэх төвд зохион байгуулагдана.  
дэлгэрэнгүй
Багш, Урлагийн боловсрол, Багш, Биеийн тамирын боловсрол, Багш Хөгжмийн боловсролын хөтөлбөрт элсэгчдийн анхааралд
2015/06/30
Бүртгэл: Багш, Урлагийн боловсрол, Багш, Биеийн тамирын боловсрол, Багш, Хөгжмийн боловсролын хөтөлбөрт элсэгчдийн Ур чадварын шалгалтын бүртгэл  2015 оны 7-р сарын 01-02- ны өдрүүдэд  9.00-18.00 цагт  явагдана.
Шалгалт: Ур чадварын шалгалт 7-р сарын 03-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн бүртгэл эхэллээ
2015/05/28
2015-2016 оны бакалаврын  элсэлтийн бүртгэл  2015 оны 6-р сарын  02-ноос 7-р сарын 03-ны өдрийг хүртэл http://burtgel.surgalt.mn  хаягаар явагдана. Элсэгчдэд тавигдах шаардлага: 
дэлгэрэнгүй



Бакалаврын элсэлт
Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтын дүн, оноо, жагсаалтыг зарламагц МУБИС-ийн төв байрны  Хөтөлбөрийн нэгдсэн албаны 106 тоот өрөө болон  burtgel.surgalt.mn  цахим хуудсанд байрлуулна. Утас: 976-311764
•    Элсэлтийн хугацаа
•    Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын хөтөлбөр
•    Тавигдах шаардлага
•    Бүртгүүлэх заавар
•    Мэдээлэл




Магистрантур, докторантурын элсэлт

Элсэлт авах хөтөлбөр, элсэлтийн бүртгэлийн дэс дараалал, элсэлтийн шалгалтын хуваарь өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг МУБИС-ийн төв байрны Хөтөлбөрийн нэгдсэн албаны 108 тоот өрөө болон бүртгэлийн систем burtgel.surgalt.mn цахим хуудсанд байрлуулна. Утас: 976-311547
•    Элсэлтийн хугацаа
•    Мэргэжлийн чиглэл
•    Тавигдах шаардлага
•    Бүртгүүлэх заавар
•    Мэдээлэл




Бакалаврын орой, эчнээ элсэлт
Элсэлтийн комиссын хаяг, хөтөлбөр, элсэх болзол хангасан элсэгчийг бүртгэх хугацаа, бусад мэдээллийг МУБИС-ийн төв байрны Хөтөлбөрийн нэгдсэн албаны 108 тоот өрөө, бүрэлдэхүүний сургууль болон бүртгэлийн систем burtgel.surgalt.mn  цахим хуудсанд байрлуулна. Утас: 976-311547

•    Элсэлтийн хугацаа
•    Мэргэжлийн чиглэл
•    Тавигдах шаардлага
•    Бүртгүүлэх заавар
•    Мэдээлэл



Элсэлтийн журам
МУБИС-ийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад доорхи журмуудыг баримтална.
•    Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн журам
•    Магистрантур, докторантурын элсэлтийн журам







ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ
1. Улаанбаатар хотоос элсэгчдийг 2015 оны 06 дугаар сарын 02-оос 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн http://burtgel.surgalt.mn/ вебээр онлайн бүртгэл  хийнэ.
2. Элсэлтийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг байх ба онлайнаар төлнө.
3. МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид оюутан элсэх хөтөлбөр, ерөнхий шалгалтын оноо, тооцох хичээлийн талаарх мэдээллийг хавсралт 1- ээс үзнэ үү
4. Орон нутгаас элсэх элсэгчид Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр бүртгүүлнэ.
5. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэх элсэгчдийг 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр бүртгэнэ.
6. МУБИС-д элсэхийг хүсэгчид нь хавсралтад заасан мэргэжилд хамаарах ерөнхий шалгалт өгч, 400 (хэмжээст оноо)-аас доошгүй оноо авсан байна.
7. Бүртгүүлэгч тэнцсэн эсэх талаарх мэдээллийг Үнэлгээний төвийн дүн гарсан өдрийн маргааш МУБИС-ийн сайтаар болон сургууль дээр өгнө.
8. Орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй. БСШУЯ-аас Багануур дүүрэгт МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог тусад нь баталсан бол тус дүүргийн ЕБС төгсөгчид Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр бүртгэхгүй.
9. Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь нийслэлд бол Улаанбаатар хотын хуваарь дээр бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцож болно.
10. Хэрэв элсэлтийн материалыг хуурамчаар үйлдвэл үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ. 

ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

1.Суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2015 оны 08 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулиуд дээр бүртгэж, сонголт хийх “0” долоо хоног 08 дугаар сарын 18-аас эхэлнэ. 
2.Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэн суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2015 оны 08 дугаар сарын 21-ээс 24-ний өдрүүдэд Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр бүртгэнэ. Хичээл 08 дугаар сарын 26-аас эхэлнэ.
3.Элсэгч нь дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
• Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь/
• Ерөнхий шалгалтын онооны батламж
• Суралцах эрхийн бичиг
• увийн хэрэг
• Иргэний үнэмлэх
• 3х4 хэмжээтэй гэрэл зураг хоёр хувь
4.МУБИС-д элсэн суралцах эрхийн бичиг авсан элсэгч нь эрүүл мэндийн үзлэгт орж, оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.
5.Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно. 
6.Элсэгч, суралцах эрхийн бичгээ буцаасан тохиолдолд 1 кр-ийн үйлчилгээний төлбөр төлнө.



Дэлгэрэнгүй мэдээллийг МУБИС-ийн
Хөтөлбөрийн нэгдсэн албаны мэргэжилтнээс авч болно.
Утас: 976-311764







     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2