Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Ахмадын хороо

Төгсөгчдийн дурсамжаар аялсан МУБИС-ийн 65 жил
2016/05/20
Багш . Шавь. Шавийн шавь... Багшийн их сургуулиас өдөлсөн шувууд чууллаа. Боловсролын их сургуулийн 65 жилээ угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлж, улмаар  тус сургуулиас төрөн гарсан үе үеийн Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авах үйл ажиллагаа хийгээд хандивлагчдын хүлээн авалтаар үргэлжилэв. Хүрэлцэн ирсэн зочдын энгэр дээр гавъяаны одон медалиуд ёс юм шиг жигдрэн гялалзах ажээ.
дэлгэрэнгүй
Ахмад төгсөгчид 46 жилийн дараа төрөлх сургууль дээрээ
2016/04/15
МУБИС-ийн тухайн үеийн УБДС-ийн 1970 оны Монгол хэл уран зохиолын багшийн П.Бямбасан багштай ангийн ахмад төгсөгчид төрөлх сургууль дээрээ 46 жилийн дараа 4-р сарын 14-ны өдөр хүрэлцэн ирэв. Ахмад төгсөгчидөө МУБИС Төгсөгчдийн холбоо хүндэтгэн хүлээн авч дурсамж, хуучийг сонсон халуун дотно яриа өрнүүлэн нэгэн өдрийг өнгөрөөв.
дэлгэрэнгүй
Өндөр настан буурал профессор багш нартаа сар шинийн мэндчилгээ хүргэв
2016/02/06
МУБИС-ийн Захиргаанаас 2-р сарын 5-ны өдөр Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан  Урлаг, Биеийн тамирын сургуулийн ахмад багш МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соён гэгээрүүлэгч, доктор, профессор Г.Хайдав, Математик, Байгалийн ухааны сургуулийн ахмад багш, Биологийн ухааны доктор, профессор Ж.Жүрмэд,  Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн ахмад багш Түүхийн ухааны доктор, профессор Б.Онхоон, Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхмийн ахмад багш Д.Сүрэнжав,
дэлгэрэнгүй
МУБИС-ийн ахмадууд спортын арга хэмжээ зохиолоо
2015/12/08
МУБИС-ийн Ахмадын хороо ахмад багш, ажилтнуудынхаа дунд спортын 4 төрлөөр 12-р сарын 5-ны өдөр спортын арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд: мини волейвол, шатар, ширээний теннис, дартс төрлүүдээр зохион байгуулж МУБИС-ийн 5 салбар сургуулийн ахмадууд өргөнөөр ирж оролцосноос тэмцээний шилдэгүүдээр:

Мини волейвол:
дэлгэрэнгүй
ОХУ-ын Буриадын ИС-ийн ахмад багш нар хүрэлцэн ирэв
2015/10/29
ОХУ-ын Буриадын их сургуулийн Ахмад багш нарын холбооны төлөөлөгчид МУБИС-ийн Ахмадын хорооны урилгаар 10-р сарын 27-нд МУБИС-д хүрэлцэн ирлээ. Тэднийг МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал, Дэд захирал доктор, профессор Л.Цэрэнсодном, МУБИС-ийн Ахмадын хорооны дарга доктор, профессор С.Жамц, АХБС-ийн дэд захирал Г.Батсуурь нар хүлээн авч уулзан, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Улаанбаатарт тавтай морилохыг урив.
дэлгэрэнгүй
Ахмадын баярын өдрийг тэмдэглэлээ
2015/10/01
Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан МУБИС үе үеийн ахмад багш нар, ажилтан, ажилчидаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. МУБИС-д 300 гаран ахмадууд байдаг бөгөөд 9-р сарын 30–нд Ахмадын өдрийг тохиолдуулан МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, МУБИС-ийн Ахмадын хорооны дарга проф. С.Жамц нар салбар сургуулиудын захирлуудын хамт  үе үеийн ахмад багш, ажилтнуудаа хүлээн авч баярын мэнд хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
дэлгэрэнгүй
АХМАД ПРОФЕССОР БАГШ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2015/05/08
МУБИС-ийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох БАГШ БОЛОВСРОЛ-ын асуудлаар анх 2005 онд тухайн үеийн Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Тэр цагаас хойш тус эрдэм шинжилгээний хурал нь хүрээгээ тэлж бусад бүрэлдэхүүн сургуулиуд болон гадаад, дотоодын боловсрол судлаач олон эрдэмтэн судлаач багш нарыг хамарсан, хамтран ажиллаж, харилцан суралцах боломжийг нээсэн ач холбогдол бүхий эшх болон өргөжин тэлсээр иржээ.
дэлгэрэнгүй
УБТС-ийн ахмад багш О.Ягаанцэцэгт “Хүндэт доктор” цол хүртээв
2015/04/03
Монголын болон МУБИС-ийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, биеийн тамирын багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрийн амьдралын 60 гаруй жилийг зориулан хийж, бүтээж, зүтгэж ирсэн хувь нэмэр,  МУБИС болон УБТС-ийг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн УБТС-ийн ахмад багш О.Ягаанцэцэгт МУБИС-ийн УБТС-ийн “Хүндэт доктор” цол хүрээж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа болов.
дэлгэрэнгүй
МУБИС автобустай болов
2015/04/02
МУБИС-ийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Жамц төрөлх сургууль МУБИС-ийнхаа багш, ажилтан, оюутан суралцагсад болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах албан хэрэгцээнд зориулан Кароса маркийн автобус бэлэглэн сургууль, хамт олноо баярлуулсан үйл явдал өчигдөр болов. Тэрээр хэлэхдээ “Миний бие анх Багшийн сургуулийг төгсөж “Багш” гэдэг эрхэм хүндтэй нэрийг олж, Сэтгэл судлал-сурганы мэргэжлийг ОХУ-д эзэмшиж ирснээс эхлээд өнөөг хүртэл улс эх орондоо 50 гаруй жил хөдөлмөрлөлөө.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн ахмад багш, ажилтнуудын “Анхдугаар зөвлөлгөөн” боллоо
2015/04/02
МУБИС-ийн захиргаа, МУБИС-ийн Ахмадын хороо хамтран МУБИС-ийнхаа Ахмад багш, ажилтнуудын “Анхдугаар зөвлөлгөөн”-ийг 2015 оны 4-р сарын 1-ны өдөр МУБИС-ийн хичээлийн төв байрны 312 тоот танхимд хийлээ. Энэхүү зөвлөлгөөн нь ахмад багш, ажилтнуудынхаа эрүүл насжилт, нийгмийн идэвхтэй амьдрал, оюуны чадавхийг дэмжих, ахмадуудаа халамжлах, тэдэнд туслах, үйлчлэх, тэднийг алдаршуулахад онцгойлон анхаарч ажиллах зорилго бүхий ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээ болов.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2