Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

МУБИС 65 жил

“МУБИС-ийн 65 жил”-ийн ойн нэрэмжит волейбол, сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтын хуваарь
2016/04/14
“МУБИС-ийн 65 жил”-ийн ойн нэрэмжит, сагсан бөмбөгийн тэмцээн 2016.04.16-нд сагсан бөмбөг /эрэгтэй/ хичээлийн 3-р байранд 09:00 цагаас-106 тоотод,  2016.04.17-нд  сагсан бөмбөг /эмэгтэй/ хичээлийн 3-р байранд 09:00 цагаас-106 тоотод, волейбол /эмэгтэй/  2016.04.16-нд хичээлийн 3-р байранд 09:00 цагаас-107 тоотод, волейбол /эрэгтэй/ 2016.04.17-нд хичээлийн 3-р байранд 09:00 цагаас-107 тоотод тус тус болно. 
дэлгэрэнгүй
Уламжлалт “GOLDEN BELL” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2016/04/11
НХУС-ийн Гадаад хэлний төвөөс хэлний бус ангийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “GOLDEN BELL” тэмцээн 2016 оны 4-р сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн МУБИС байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаагаараа онцлог болов. Тус тэмцээнд МУБИС-ийн МБУС, НХУС, УБТС, Багшийн сургууль, БОСС, СӨБС–ийн 250 гаруй шилдэг оюутан англи хэлний мэдлэг, чадвар авьяасаа сорин оролцлоо. 
дэлгэрэнгүй
МУБИС 65 жилийн ойгоо угтан шагналын хур буулгалаа
2016/04/05
Энэ 2016 онд МУБИС 65 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа билээ. Ойг угтан ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж  буй багш, ажилтан нартаа төрийн дээд шагнал одон, медаль гардуулан өгөх арга хэмжээг 4-р сарын 4-ны өдөр хичээлийн төв байрны Эрдмийн танхимд зохион байгуулав. Үүнд: “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БоСС-ийн Боловсрол судлалын төвийн зөвлөх профессор багш Д.Нямжав, “Алтан гадас” одонгоор МБУС-ийн Математикийн тэнхмийн ахмад багш Д.Нэргүй, 
дэлгэрэнгүй
“МУБИС-ийн 65 жил”-ийн ойн нэрэмжит тэмцээн болно
2016/04/01
- МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчид, оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой  өнгөрүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг дэмжин сайжруулах
- Баг, тамирчдын тоглолтын ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцох
- Багш, ажилтан, албан хаагчид, оюутнуудын хамтын ажиллагааг дэмжих
- МУБИС-ийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2