Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

“Гарааны бизнес дэх их сургуулийн оролцоо” сэдвээр илтгэл амжилттай болж өнгөрлөө
2016/02/05
2016 оны 2 дугаар сар 4-нд  МУБИС-ийн Инноваци үйлдвэрлэлийн албаны урилгаар МУБИС-ийн III байрны 123 тоотод “Гарааны бизнес дэх их сургуулийн оролцоо” сэдвээр Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны ерөнхийлөгч Ж.Тамир нийт МУБИС-ийн багш, оюутнуудад илтгэл тавив.
Зохион байгуулалтад туслалцаа үзүүлсэн МБУС-ийн хамт олонд талархал илэрхийлье.

дэлгэрэнгүй
МУБИС-ийн захиргаа ҮЭ-ийн хороотой 2016 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа
2016/01/30
МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо сургуулийн удирдлагуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа. МУБИС-ийн дүрэм, дотоод журмууд шинэчлэгдэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан багш, ажилтан, ажилчдынхаа эрх ашгийн төлөө зарим нэмэлт заалтуудыг  шинээр оруулж гэрээнд тусган 2016 оны 1-р сарын 21-ний өдөр хамтын гэрээг байгуулж гарын үсэг зурав.  


дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2015/12/04
http://msue.edu.mn/images/news/logo-science.jpg“МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн журам”-ыг үндэслэн 2016 онд хэрэгжүүлэх суурь болон хэрэглээний судалгааны төслийн чиглэлийг зарлаж байна.  
Төслийн чиглэл:
-    Тогтвортой хөгжихүйц багш боловсрол
-    Харьцуулсан боловсрол судлал
-    Хүүхэд залуучуудад үзүүлэх сэтгэлзүйн зөвлөгөөний төв байгуулах
-    Хүүхэд хамгаалал

дэлгэрэнгүй
МУБИС-ийн ахмад багш, МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.ХАЙДАВТ хүндэтгэл үзүүлэв
2015/10/13
МУБИС-ийн ахмад багш, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соён гэгээрүүлэгч, доктор, профессор Г.ХАЙДАВ-ыг захирал профессор Д.Мөнхжаргал хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Ахмад багшдаа МУБИС-ийн оюутны бүтээлийн дээжээс бэлэг болгон барьж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлэв. Хайдав багш маань өнөөдөр 90 насыг зооглоод байгаа ч ухаан саруулхан үг сургаалаа хайрлан, дурсамж дүүрэн домог яриа өрнүүлж байсан юм.
дэлгэрэнгүй
2014-2015 хичээлийн жилийн хамтын гэрээнд гишүүдээс ирсэн саналыг тусгалаа
2014/07/09
МУБИС-ийн захиргаа, ҮЭ-ийн Хорооны хооронд 2014-2015 оны хичээлийн жилд байгуулагдах хамтын гэрээний  төслийг сургуулийн вэб сайтанд байрлуулан багш, ажилчидын саналын авсан. Энэ удаа тэдгээр саналуудын тусгасан хувилбарыг та бүхэнд хүргэж байна. Одоо МУБИС-ийн захиргаа, ҮЭ Хороо гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах ажил үлдлээ.   Гэрээний төслийн шинэчилсэн хувилбарыг энэ холбоосоор үзнэ үү.
 
МУБИС-ийн ҮЭ-Хороо
дэлгэрэнгүй
2014-2015 хичээлийн жилийн хамтын гэрээний төсөлд саналаа ирүүлнэ үү
2014/06/27
МУБИС-ийн захиргаа, ҮЭ-ийн Хорооны хооронд 2014-2015 оны хичээлийн жилд байгуулагдах хамтын гэрээний  төсөл боловсруулагдан гарлаа. Эрхэм хүндэт багш, ажилтан та бүхэн энэхүү гэрээний төсөлтэй танилцан санал хүсэлтээ tradeunion@msue.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Гэрээний төслийг энэ холбоосоор үзнэ үү.
дэлгэрэнгүй
2013-2014 оны хичээлийн жилд МУБИС-ийн докторант 59 багшид сургалтыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болов
2014/04/28
МУБИС-ийн захиргаа, ҮЭ-ийн Хорооны хооронд 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр байгуулсан "Хамтын гэрээ"-ний дагуу МУБИС-ийн ректорын 2014 оны A/56  тоот тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилд МУБИС-ийн докторант 59 багшид сургалтыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болов. Хөнгөлөлтийг МУБИС-ийн докторантурт суралцаж буй багш нар бүгд эдлэх бүрэн боломжтой бөгөөд жагсаалтанд ороогүй багш нар Төгсөлтийн Дараах Сургалтын Албанд хандана уу.
дэлгэрэнгүй
Докторантуудад сургалтыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болов
2013/04/30
МУБИС-ийн захиргаа, ҮЭ-ийн Хорооны хооронд 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр байгуулсан "Хамтын гэрээ"-нд тус сургуулийн докторантурт суралцдаг өөрийн сургуулийн багш нарт сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх заалт бий. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх МУБИС-ийн ректорын A/90 тоот тушаал 2013 оны 4 сарын 29 нд гарлаа.
Захирлын тушаал нь хичээлийн жил бүр шинэчлэгдэн гарах боломжтой тул ТДСА докторантурт амжиллтай суралцаж буй, хугацаа хэтрээгүй, судалгааны ажлын гүйцэтгэл нь хуваарийн дагуу явагдаж байгаа багш нар бүрэн хамрагдах боломжтойг анхаарна уу.
Хөнгөлөлтийг МУБИС-ийн докторантурт суралцаж буй багш нар бүгд эдлэх бүрэн боломжтой хэмээн мэдэгдэж байна. Нэрсийн жагсаалтанд ороогүй багш нар ирэх хичээлийн жилээс тушаалд орох боломжтой тул асууж тодруулах зүйлээ Төгсөлтийн Дараах Сургалтын Албанаас лавлана уу.
 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш, ажилтан, ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарь
2013/01/11
МУБИС-ийн багш, ажилтан, ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 2013 оны 01-р сарын 14-20 ны өдрүүдэд ЭМШУИС-ийн дэргэдэх "Эрхэс" зөвлөх поликлиник дээр явагдана.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ЗАХИРГАА, ҮЭ-ИЙН ХОРООНЫ ХООРОНД 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАЙГУУЛСАН ХАМТЫН ГЭРЭЭ
2012/12/10
-    2012 -2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх Хамтын гэрээг МУБИС-ийн захиргаа ба ҮЭ-ийн Хороо хэлэлцэн тохиролцож 2012 оны 11 дүгээр сар 22 өдөр гэрээг байгууллаа. Хамтын гэрээг  энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2