2014 оны 09 сарын 02

МОДУЛЬ СУРГАЛТ

КМТСургуулийн Сүлжээ Мэдээллийн Системийн тэнхэм, Програмчлалын тэнхэм, Информатик Дидактикийн тэнхэмүүдийн багш нар хамтран хөтөлбөр боловсруулан нь хөдөө орон нутагт урьдчилан хүргүүлсэн Багш нарын мэргэжил дээшлүүлэх модуль сургалтын гарын авлагын дагуу жил бүр 2 удаа 1,5-3 кредитийн сертификаттай модуль сургалтыг 2005 оноос эхлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн боловсролын газар, ЕБС-ийн захирал багш нарын хүсэлтээр тухайн сургууль аймагт нь очих буюу ирж сургалт авдаг болсноор жилд зохион байгуулагддаг сургалтын болон багш нарын тоо нэмэгдэж байгаа.

-       2005-2006 онуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Багшийн хөгжил хөтөлбөр-2 төслийн нэгжтэй тус сургууль нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд мэдээлэл зүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хөдөө орон нутагт нь 5 бүсээр зохион байгуулж, УБ хотод ЕБС-ийн багш, арга зүйчдэд “Мэдээлэл зүйн боловсролын стандарт”, “МХТ-г сургалтанд хэрэглэх нь” сэдэвт модуль сургалтыг 4 удаа нийт 150 гаруй багш нарын мэргэжлийг дээшлүүлсэн байдаг.

-       2007 онд “Мэдээлэл зүйн суурь мэдлэг олгох нь”, “Компьютерийн засвар үйлчилгээ, сүлжээ байгуулах” гэсэн модуль нэмэгдэж 3 удаа нийт 132 хүн хамрагдсан.

-       2008 онд “Суурь боловсрол болон ахлах ангид МЗ-н хичээл заах арга зүй”, “Мэдээлэл зүйн биш багш нарт зориулсан “МХТ-г сургалтанд хэрэглэх нь”,” МЗ-н боловсролын стандартын “Алгоритм”,”Компьютер”,”МХТ” айгаар мэдлэг олгох”, “МЗ-н олимпиадад бэлтгэх,  бодлого бодох дадал олгох” гэсэн 4 модуль нэмэгдэж 3 удаа нийт 72 хүн хамрагдсан.

-       2009 онд модуль сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн “МЗ-н олимпиадад бэлтгэх,  бодлого бодох чадварт сургах” , “Бүх мэргэжлийн багш нарт МТХ-ийн суурь мэдлэг олгох”, “Сургалтын цахим баримт бичиг боловсруулах арга зүй”,” МЗ-н багш нарт Си хэлний үндсэн мэдлэг олгох”,” Анхан шатны компьютерийн суурь мэдлэг олгох”, “Компьютерийн засвар үйлчилгээ,сүлжээ” гэсэн 5 модулиар 2 удаа нийт 42 хүн хамрагдсан.

-       2010 онд “МЗ-н олимпиадад бэлтгэх, бодлого бодох чадварт сургах”, “Сургалтын цахим баримт бичиг боловсруулах арга зүй”, “Анхан шатны компьютерийн суурь мэдлэг олгох” модуль сургалт дээр “Суурь болон бүрэн дунд боловсролын МЗ-н хичээл заах арга зүй”, “Бага ангийн багш нарт зориулсан МЗ-г хичээл заах арга зүй” гэсэн сургалтууд нэмэгдээд 4 удаа нийт 102 хүн хамрагдсан. Эдгээр сургалтаас Дархан-Уул аймагт манай захирал Л.Чойжоованчиг багш 7 хоног очиж сургалт явуулсан байгаа. УБ хотын 12-р сургуулийн 21 захирал, багш нарын хүсэлтээр “Компьютерийн хэрэглээний суурь мэдлэг олгох нь” модуль сургалтыг КМТС-ийн 3 багш 7 хоног сургууль дээр нь очиж сургалтыг явуулсан.

-       2011 онд 5 удаа нийт 243 багш нарт модуль сургалт явуулсан байгаа. Сэлэнгэ аймгийн Боловсрол төвийн хүсэлтээр тус аймгийн сумдуудаас мэдээлэл зүйн 24 багш ирж “Програмчлалын Си хэлний” сургалтанд хамрагдсан. Мөн Ховд аймгийн Жаргалантын 6-р сургуулийн захирал, багш нарын 34 хүн “Сургалтын цахим бичиг баримт боловсруулах арга зүй” сэдэвт модуль сургалтанд ирж хамрагдаад, цаашид хамтран ажиллах, байнга холбоотой байж зөвлөгөө авч байх хүсэл эрмэлзлэлтэйгээр буцдаг.

Speak Your Mind

*