Магистрант, Докторантуудын бага хурлын 2020 оны Удирдамж

МУБИС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2020 УДИРДАМЖ

НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО: 

МУБИС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бага хурлын өгүүллийг эмхэтгэж олон нийтийн хүртээл болгох 

ХОЁР. ОРОЛЦОГЧИД:  МУБИС-д суралцаж буй магистрант, докторантууд

ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  
•    МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба

ДӨРӨВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: 
МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна.
•    Байгалийн ухаан
•    Боловсрол судлал 
•    Хүмүүнлэгийн ухаан
ТАВ. ИЛТГЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
1.    Илтгэлийн эхний хэсэгт  нэр, суралцаж буй мэргэшил, e-mail хаяг, холбогдох утасны дугаар.
2.    Илтгэлийг word программ дээр үсгийн фонт Times new roman, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай single форматаар А4 хэмжээтэй бичгийн цаасны 5-10 хуудсаас хэтрэхгүй байх.
3.    Илтгэл нь: 
•    Илтгэлийн нэр
•    Илтгэлийн хураангуй /Англи эсвэл орос хэлээр 150-200 үгтэй/
•    Түлхүүр үг
•    Илтгэлийн үндсэн хэсэг
•    Дүгнэлт
•    Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note-оор зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот, хэвлэсэн он, ном, сэтгүүлийн хуудсыг тэмдэглэж) хийнэ.

Бичвэрт тавигдах ерөнхий шаардлага:
1.    Өгүүлэл нь WindowsMicrosoft Office программ дээр (.docx) өргөтгөлтэй хийсэн байна.
2.    Өгүүллийн ерөнхий гарчиг нь 11pt хэмжээтэй Bold,  Дэд гарчгууд нь 11pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт-[Times new roman, 11pt, мөр хоорондын зай1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
3.    Цаасны хэмжээ: Top: 2.5 см, Bottom: 2 см, Left:3 см, Right:2см
4.      Зураг, хүснэгтүүд дугаартай, нэртэй байна. Дугаар, нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудасны зүүн талд байрласан байна. Фото зураг *JPEG өргөтгөлтэй байна. 
5.       Эшлэл, эх сурвалж, ном зүйн бичилтийг олон улсын APA форматын дагуу бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. http://mnue.mn/home/detial/6e149f85-81ef-42f7-bdc3-a574ea508b7f

ЗУРГАА. ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Шаардлага хангасан илтгэлийн материалыг 2020 оны 5 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны research@msue.edu.mn хаягаар  хүлээн авна.
Жич: Эмхэтгэл хэвлэгдэх тул зааврын дагуу бичиж, хугацаанд нь ирүүлнэ үү. 


МУБИС, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА

-----