“Радио конкурс” нэвтрүүлгийн шилдэг оролцогчид

Үндэсний хэмжээнд багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсэн ууган их сургууль МУБИС, Монголын үндэсний олон нийтийн радио /МҮОНР/ хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөхөөр төгсөх гэж буй ахлах ангийн сурагчдын дунд  “РАДИО КОНКУРС” уралдаант нэвтрүүлгийг  2017 оны 2-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл орон даяар амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ.  

Тус уралдаанд нийт 18 аймгийн төгсөх  ангийн 120 гаруй сурагч оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Амгаланбаатарын Минжинсор тэргүүн байр эзэлсэн бол дэд байранд Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Доржпаламын Нямдулам нар шалгарав. Мөн уралдаанд амжилттай оролцсон 15 сурагчид  МУБИС-д элсэх эрх  олгох батламж гардан авлаа. Үүнд:
1.    Ренчинсэнгийн Энх-Амгалан / Өвөрхангай 4-р сургууль/
2.    Доржпүрэвийн Ундрам / УБ 28-р сургууль/   
3.    Баярцэнгэлийн Сарнай / Дорнод / 
4.    Батбаярын Золжаргал / БЗД 87-р сургууль/ 
5.    Даваажаргал Марал-Эрдэнэ / УБ 28-р сургууль/ 
6.    Баярмагнайн Эрдэнэтуул /Завхан Тэлмэн сум/ 
7.    Хүдэрчулууны Анужин / Хэнтий Биндэр/ 
8.    Өлзийдаваа / Говь-Алтай  Бигэр сум/
9.    А.Хонгорзул / Дорноговь Сайншанд/ 
10.    Б.Энхзаяа / Өвөрхангай 1 сургууль/
11.    Б.Одхүү / УБ  БЗД 88-р сургууль/ 
12.    Батцэцэг / Говь-Алтай 1-р сургууль/ 
13.    Энхрийлэн / Хэнтий/ 
14.    Т.Хоролгарав  / Хэнтий Тэмүүжин цогцолбор/ 
15.    Б.Минжинсор / Хэнтий Биндэр/
 
Уралдаант нэвтрүүлэгт шалгарч тэргүүн байр эзэлсэн 1 сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцах эрхтэйгээс гадна, 1 жилийн сургалтын төлбөрөөс 100% хөнгөлөгдөх юм. /Цаашид 3-аас дээш оноотой суралцвал   захирлын нэрэмжит 9 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. /   
Уралдаанд шалгарсан дэд байрын  1 сурагч  МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцахаас гадна 1 жилийн сургалтын  төлбөрөөс  50% чөлөөлөгдөх  юм. 

Ингээд багш болох чин хүсэлтэй, өөрсдийн авьяас оюунаа сорин тус уралдаант нэвтрүүлэгт идэвхтэй оролцон шилдэгээр шалгарч МУБИС-д элсэн суралцах эрх авсан болон нийт оролцогч дүү нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилтт хүсье.