Солонгод Л.Хурцбаатар бүтээлийн дээжээсээ ирүүлэв

Герман улсын Кёльны их сургуулийн профессор, түрэг судлаач түүхийн ухааны доктор Л.Хурцбаатар өөрийн “Хадгаламж судлалын цуврал” бүтээлийн дээжээсээ МУБИС-ийн удирдлагад ирүүлснийг Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах МУБИС-ийн Төв номын санд хүлээлгэн өгөхөөр боллоо. Эх түүх, эх бичиг соёлоо дээдэлдэг эрхэм хүндэт уншигчид болоод эрдэмтэн багш, судлаачдын гар дээр эл сайхан бүтээлүүд очиход бэлэн болов. Ингээд Хүндэт Монголч эрдэмтэн Л.Хурцбаатар багшдаа мянга мянган оюутан суралцагчид, судлаачид, уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.