Онлайн хичээлээ чанартай зохион байгуулсан багш нараа шагнав

МУБИС-ийн захиргаанаас Онлайн хичээлээ чанартай зохион байгуулсан багш нараа шагнан урамшууллаа. CoVID-19 цар тахлын нөхцөлд Бакалаврын хөтөлбөрийн өөрийн заадаг хичээлээ онлайн болон зайн хэлбэрээр, иж бүрнээр чанартай боловсруулан зохион байгуулсан багш:
- Д.Дэлгэрмаа /БоСС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхим, доктор, дэд проф/
- Б.Золзаяа /МБУС-ийн Дидактикийн тэнхим, ахлах багш/
- А.Амардалай /Багшийн сургуулийн Бага боловсролын Монгол, нийгмийн ухааны тэнхим, докторант/
- Ц.Эрдэнэжаргал /СӨБС-ийн Урлагийн тэнхим, докторант/
- Г.Болортулга /БТС-ийн Спортын тэнхим, докторант/ нарыг тус тус шагнан урамшуулав. Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Хөтөлбөрийн албаны дарга доктор, дэд проф. Н.Мягмарцоож нар амжилт гаргасан багш нартаа 300 000 төгрөгийн урамшуулалыг өнөөдөр гардуулан өгч талархал илэрхийлэн амжилт хүслээ. Хамт олноо манлайлан үүсээд буй онцгой энэ нөхцөлд олон зуун шавь нартайгаа цахимаар сургалтаа амжилттай зохион байгуулсан эрдэмтэн багш нартаа нийт хамт олон, шавь нарынх нь өмнөөс баяр хүргэж, сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа