Оюутны байрны орчинг сайжрууллаа

МУБИС-ийн захиргаанаас 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд оюутан залуусын тав тухтай амьдарч, суралцах хамгийн чухал орчны нэг болох Оюутны байрны тохижилт үйлчилгээнд ихээхэн анхаарч 2020 онд томоохон арга хэмжээ авсан нь оюутнуудын талархлыг хүлээсэн ажлуудын нэг болов. Тухайлбал, Оюутны 1, 2, 4-р байрны өрөөнүүдэд /тасгууд/ иж бүрэн засвар хийн, хаалгыг солин ариун цэвэр, "0"-ийн болон шүршүүрийн өрөөг засаж сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайг бүтэн паркетлаж, давхар бүрт бүрэн автомат ус цэвэршүүлэгч байрлуулан анх удаа нийтийн гал тогооны өрөө шинээр бий болгон тохижуулж орчин үеийн шаардлагад нийцсэн тавилга, тоног төхөөрөмжөөр тоноглосон нь /тавиур, шүүгээ, индукцийн плитка, жигнүүр, хөлдөөгч... гэх мэт/ тав тухтай нөхцлийг илүү ихээр бүрдүүлсэн ажил боллоо. Ингээд оюутан залуусынхаа өмнөөс сургуулийнхаа удирдлагууд болон Оюутны байрны зохион байгуулагчид, ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.