Докторууд дипломоо гардаж авлаа

МУБИС-ийн Докторантурыг амжилттай төгсөж Эрдмийн зэрэгээ амжилттай хамгаалсан докторуудын дипломыг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах гардуулан өгч баяр хүргэлээ. Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан Ч.АЛТАНГЭРЭЛ (“Ерөнхий боловсролын бодлогыг хүний эрхэд суурилсан хандлагаар шинжилсэн үр дүн” Удирдагч: акад.Б.Жадамбаа), Ш.ЦЭРЭННАДМИД (“Нэгдмэл сургалтын арга зүйг сургуулийн өмнөх боловсролын түвшинд туршсан судалгаа, үр дүн” Удирдагч: проф.Ж.Батдэлгэр), Г.БЯМБАЖАВ (“Боловсролын удирдлагын цогц чадамж, манлайллын хэв шинж, суралцагч байгууллагын харилцан хамаарлын төлөв байдлын судалгаа” Удирдагч: проф. Ч.Пүрэвдорж) нартаа халуун баяр хүргэж, цаашдын тань эрдэм судлалын ажилд өндөр амжилтыг хүсэн нийт эрдэмтэн багш нар, хамт олон, шавь нар, гэр бүлийнх нь өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа