Оюуны бүтээл хуулбарлалтыг шалгах сургалт боллоо

"Оюуны бүтээл хуулбарлалтыг шалгах PLAGSCAN ПРОГРАММ ХАНГАМЖ" сэдэвт сургалт семинар өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. МУБИС Оюутан, судлаачдын оюуны бүтээлийг шалгах, баталгаажуулах, хамгаалах, тэдгээрийн судалгааны арга барилыг дээшлүүлэх зорилгоор “Оюуны бүтээлийн хуулбарлалтаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн цогц систем”-ийг албан ёсоор хэрэглэж эхэлж байна. Бид энэ системийн ашиглан магистр, докторын судалгааны ажил болон Эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүтээлийн хуулбарлалтыг шалгаж ажиллахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байна. МУБИС-ийн админаар Номын сангийн эрхэлэгч Ж.Баатарсүрэн, дэд админаар тэнхимийн эрхлэгч нар ажиллах бөгөөд тэнхим, сэтгүүл бүрт ноогдох үг шалгах тооны хуваарилалтыг Эрдэм шинжилгээ инновацийн албаны дарга Я.Шийлэгмаа зохион байгуулах юм. Ингээд хамт олондоо амжилт хүсье.

Т.Дуламрагчаа