“Радио конкурс” уралдаан зарлав

Монголын Үндэсний олон нийтийн радио, Монгол Улсын багшийн их сургуультай хамтран багш болох хүсэлтэй төгсөх ангийн сурагчдын дунд “Радио конкурс” уралдааныг орон даяар зохион байгуулахаар болжээ.

Манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчин дутагдалтай, Ерөнхий боловсролын сургуульд гэхэд бага ангийн 7800 багш хэрэгтэй байгаа аж. Тиймээс “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг зарлаж, тэргүүн байр эзэлсэн сурагч МУБИС-д суралцахаас гадна эхний жилийн төлбөрөөс 100 хувь хөнгөлөгдөх ажээ. Мөн уралдаанд амжилттай оролцсон 10 сурагч МУБИС-д элсэх эрхтэй болох юм байна.

Уралдаанд оролцогчид

  • Сонирхогч МҮОНР-ийн “Тэнхлэг” хөтөлбөрийг хүлээн авч сонсоно.

  • 14.10 цагаас “Радио конкурс” уралдааны асуултыг хүлээн авна.

  • 16.40 цагаас хариултыг шууд нэвтрүүлгийн 30-50-22 дугаарын утсаар болон 89-809-106 дугаарт мессежээр хариултыг илгээх. Мөн “Радио конкурс” фэйсбүүк хуудсаар хариулт явуулж болох ажээ.

Эх сурвалж: http://www.news.mn