МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийгдэж байна

МУБИС энэ 2020 онд бакалаврын-29, Магистрын -2 (БоСС, НХУС, ДУТС, МБУС, БТС, СӨБС, Багшийн сургууль, Архангай аймаг дахь Багшийн сургуулийн ) нийт 31 хөтөлбөрийг Магадлан итгэмжлэлүүлэхээр өөрийн үнэлгээний тайлангаа бичсэн бөгөөд БМИҮЗ -өөс хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Шинжээчдийн багийг товлосон хуваарийн дагуу МУБИС дээр ажиллуулж байна. Энэ 5-р сард Боловсрол судлалын сургуульд ажиллаж байгаа билээ. Тус үйл ажиллагаа Онцгой дэглэм (Ковид-19) -ийн үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байгаа бөгөөд МУБИС болон БМИҮЗ-өөс тус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед ажиллах дэглэмийг баримтлан аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Шинжээчдийн багууд хөтөлбөрийн оролцогч талуудтай хийх уулзалтуудыг (оюутан, багш нар, төгсөгчид, ажил олгогчтой... хийх уулзалт, ярилцлага зэрэг) цахимаар зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх орчин болон илрэл нотолгоотой танилцаж байна. Бид тус шинжээчдийн багийг Боловсролын судлалын сургуулийн БАГШ, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ бакалаврын хөтөлбөртэй танилцаж байхад нь сурвалжлав. Ингээд бүх бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар, баг хамт олондоо Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.