"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн сургалт болов

"Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл" ТББ, МУБИС хамтран "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн ТЗЗҮБ-ийн гишүүдэд зориулсан "Жүжигчилсэн тоглолтоор дамжуулан Жендэрийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх нь (ГАТТ)" сэдэвт сургалтыг 2020-11-10 нд МУБИС-ийн А200 танхимд зохион байгуулав. Сургалтад БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллага (МУБИС, Боловсролын хүрээлэн, БМДИ, Боловсролын үнэлгээний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Насан туршийн боловсролын төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Байгаль орчин мэдээлэл сургалтын төв зэрэг байгууллагууд )-ын төлөөлөл болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Сургалт хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдаж оролцогчид санал сэтгэгдлээ чөлөөтэй солилцон идэвх, санаачлагатай бүтээлчээр оролцов. Сургалтын түшиц байгууллагаар Боловсролын хүрээлэн ажилласан бол ТХБ-2 төслөөс дэмжин хамтран ажиллав. Ингээд сургалтыг амжилттай зохион байгуулсан чиглүүлэгч багш нар болон оролцогчдодоо талархал илэрхийлж, амжилт хүсье.