Тэргүүний бүтээлч ахмадуудаа шалгаруулав

МУБИС-ийн Захиргаа, Ахмадын хорооноос зарласан "Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан шалгаруулах" 2019 оны "Болзолт уралдаан"-ы ШИЛДЭГ-үүд тодорч шагналыг гардуулах ёслол боллоо. Ингээд Уралдааны шилдэгүүдээр:

ТЭРГҮҮН БАЙРТ: НХУС-ийн Зөвлөх профессор Ардын багш Ц.ӨНӨРБАЯН,
ДЭД БАЙРТ: ДУТС-ийн ахмад багш профессор С.БАТЧУЛУУН,
ГУТГААР БАЙРТ: Багшийн сургуулийн ахмад багш Хүндэт профессор Д.ХҮҮ, СӨБС-ийн ахмад багш профессор Н.ЦЭДЭВСҮРЭН
ТУСГАЙ ШАГНАЛ: ДУТС-ийн ахмад багш профессор Д.МӨНХБАЯР нар тус тус шалгарав. Шилдэг бүтээлч ахмадуудаа Тэргүүн байрыг 700, Дэд байрыг 500, Гутгаар байрыг 300, Тусгай байрыг 150 мянган тус тус шагнан урамшуулав. Шагналыг Өргөмжлөл, цомын хамт Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, МУБИС-ийн Ахмадын хорооны дарга профессор С.Жамц нар Захиргааны зөвлөлийн гишүүдийн хамт гардуулан өгч баяр хүргэн, сайн сайхныг хүссэн юм. Хүндэтгэх шалтгаанаар шагналаа гардан авч амжаагүй ахмад багшийн нарынхаа шагналыг харьяа сургууль, тэнхимийн удирдах ажилтан, багш нарын төлөөлөл гардан авав. Ингээд ТЭРГҮҮНИЙ БҮТЭЭЛЧ АХМАД эрдэмтэн багш нартаа нийт хамт олон, үе үеийн шавь нарын өмнөөс халуун баярыг хүргэн, эрүүл энх, аз жаргал, амжилтыг хүсэн ерөөе.