Багш сонгон шалгаруулж авна

Багш сонгон шалгаруулж авна: Бүртгэл : 2020 оны 10 сарын 8-16-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана. Шалгалт: 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд  явагдана. Багшид тавих үндсэн шаардлага:

Монгол улсын төрийн өмчийн болон гадаадын их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос хэлний), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах, багшийн ёс зүйг сахидаг байх.

Бүрэлдэхүүний сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тавигдах тусгай шаардлага

1

Дүрслэх урлаг технологийн сургууль

Хувцас дизайн, Хувцасны зохион бүтээлчийн дизайн

      1

  • Хувцас дизайн, зохион бүтээлтийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын мэдлэг, чадвартай байх;
  • Мэргэжлийн чиглэлээр дотоодын төрийн өмчийн болон гадаадын Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль төгссөн байх;
  • Их, дээд сургуульд багшилсан байх эсвэл мэргэжлээрээ олон улсын болон Улсын чанартай тэмцээнд тэргүүлж, нийтэд танигдсан байх;
  • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (Орос болон бусад)
Бүртгэл: 2020 оны 10 дугаар сарын 08-16-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

  • CV монгол хэлээр
  • Боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • Цээж зураг 3 хувь /3*4/
  • Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар
  • Шалгалтын хураамж 20.000 /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

Шалгалт: 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.

Үүнд:

  1. Эхний ярилцлага
  2. Мэргэжлийн шалгалт
  3. Гадаад хэл /Англи, орос хэл/-ний шалгалт
  4. Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт
  5. Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт
  6. Нэгдсэн ярилцлага\

Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу

Холбогдох утас:311547, 99957309, 99144144

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА