Цахим сонгууль явуулах тухай

2020 оны 4 сарын 30-ны өдөр                                                                                  Улаанбаатар хот
 
ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ТУХАЙ
 
МУБИС-ийн  Удирдах зөвлөл дэх багш, төгсөгч, суралцагчийн төлөөллийг сонгох 2 дугаар шатны сонгуулийн үйл ажиллагаа  2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана. Удирдах зөвлөлд сонгох 3 багш,  2 төгсөгчийн төлөөллийг МУБИС-ийн үндсэн орон тоон дээр ажилладаг нийт багш нар товлосон хугацаанд  Сургалтын удирдлага мэдээллийн систем дэх  багшийн вэбийн эрхээр Энэ холбоосоор саналаа өгөх бөгөөд илүү болон дутуу сонголт хийсэн тохиолдолд санал авах цонх идэвхжихгүй болохыг анхаарна уу. 
Суралцагчийн төлөөллийг МУБИС-ийн Оюутны холбоо сонгон шалгаруулна.
Жич: МУБИС-ийн  Удирдах зөвлөл дэх төлөөлөлийг сонгох энэ удаагийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж буй үндэслэл нь Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой болно.  
 
 
АЖЛЫН ХЭСЭГ