БТС-ийн "Хүндэт профессор" цол хүртээлээ

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр эх орондоо биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тус мэргэжлийн боловсон хүчин, тамирчдыг бэлтгэх үйлсэд оруулсан их хувь нэмрийг өндрөөр үнэлж БТС-ийн ахмад багш Сагсан бөмбөгийн спортын ОУХМ, МУ-ын гавьяат дасгалжуулагч Б.ДАМБА, Гимнастикийн спортын мастер, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.ХИШГЭЭ, ахмад төгсөгч, дасгалжуулагч Спортын гимнастикийн спортын мастер Г.САРАНЦЭЦЭГ нарт "ХҮНДЭТ ПРОФЕССОР" цол хүртээснийг гардуулах ёслол өнөөдөр МУБИС-ийн төв байрны Эрдмийн танхимд боллоо. МУБИС-ийн БТС-ийн ахмад багш, төгсөгч нарт "Хүндэт профессор"-ын цол, өргөмжлөл, медалионыг ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, БТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд проф. Б.Бат-Отгон нар гардуулан өгч баяр хүргэлээ. Үе үеийн алдар цуутан тамирчид, төгсөгчид, эрдэмтдийн хайртай багш нь болсон эрхэм хүндэт ахмад тамирчин эрдэмтэн багш нартаа төрөлх сургуулийнхаа ХҮНДЭТ ПРОФЕССОР" болсонд гүн талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа