Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд гэрчилгээгээ гардан авлаа

Төрийн болон Төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд (МУБИС, МУИС, ШУТИС, ҮБХИС, АШУҮИС, МУ-ын Консерватори, "Их Засаг" ОУИС, "Отгонтэнгэр" ИС, ОУУБИС )-ын Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн ГЭРЧИЛГЭЭ-г гардуулах ёслол 2020 оны 6-р сарын 26 нд өдөр боллоо. МУБИС-ийн бакалаврын нийт 14 ХӨТӨЛБӨР (БоСС, ДУТС, БТС, НХУС) амжилттай Магадлан итгэмжлэгдэж ийнхүү гэрчилгээгээ гардан авав. Энэ 2020 онд амжилттай Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн ГЭРЧИЛГЭЭ-г БМИҮЗ-ийн дэд дарга, Ажлын албаны захирал доктор (Sc.D) О.Янжмаа, БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Д.Гэрэлмаа нар хүндэт зочдын хамт гардуулан өгч баяр хүргэв. Шинээр магадлан итгэмжлэгдсэн бакалаврын -22, магистрын- 2 нийт 24 хөтөлбөрийн гэрчилгээгээ их, дээд сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нар хамт олны төлөөллийн хамт хүрэлцэн ирж ийнхүү гардан авав. Хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүлсэн нийт хамт олондоо болон бусад их, дээд сургуулиудын эрдмийн хамт олон ба бүх эрдэмтэн багш нартаа халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.