Оюуны бүтээл хуулбарлалтыг шалгах программ хангамжийн сургалт болов

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас санаачлан оюутан судлаачдын бүтээлийг баталгаажуулах, хамгаалах, тэдгээрийн судалгааны арга барилыг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй болгохын тулд PLAGSCAN зохион бүтээж хөгжүүлсэн Plagiarism буюу оюуны бүтээлийг хуулбарлахаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн цогц системийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна. 2020 оны 5 -р сарын 19-ны өдөр тус албанаас анхны танилцуулах сургалтыг хийсэн бөгөөд 2 дахь удаагийн сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч, сэтгүүлийн редакцын эрхлэгч нарт МУБИС-ийн Хичээлийн 1 байр, 300 тоот, Төв номын сангийн 503, 504 тоот танхимд зохион байгуулав. МУБИС-ийн эрдэм шинжилгээ, эрхэлсэн дэд захирал  профессор Д.Наранцэцэг Бүтээлийн хуулбарлалт: Эрх зүйн орчин, Юнисолюшн Партнерс ХХК захирал Х.Ганхөлөг программ хангамжийн талаарх товч ойлголт ба хэрэглээ, Эрдэм шинжилгээ, инновацын алыаны дарга Я.Шийлэгмаа, Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Юнисолюшн Партнерс ХХК гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар тус программын дадлага ажил, семинарын үйл явцыг удирдан явуулав.