МҮОНР “РАДИО КОНКУРС” уралдаант нэвтрүүлэгийг МУБИС-тай хамтран орон даяар зохион байгуулж эхэллээ

Монголын үндэсний олон нийтийн радио /МҮОНР/ МУБИС-тай хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуус болон төгсөх ангийн сурагчдын дунд “РАДИО КОНКУРС” уралдаант нэвтрүүлэгийг орон даяар зохион байгуулж эхэллээ. Ирээдүйн багш болох авьяаслаг чадвартай дүү нарыгаа тус уралдаанд идэвхтэй оролцохыг урьж, амжилт хүсье. 
РАДИО КОНКУРС” Асуулт, хариултын уралдааны удирдамж:

Зорилго:
Монгол гэр бүлийн хөгжил, хүүхдийн оролцоо идэвхийг дэмжинэ.

Зорилт:
Багшлах боловсон хүчинг зөв сонгон шалгаруулах, багш болох хүүхэд залууст өөрийгөө бэлдэж сорих боломжит алхмыг нээнэ.

Ерөнхий зүйл:
Өнөөдөр манай улсын бүх шатны боловсролын байгууллагад багшлах боловсон хүчин дутагдалтай байгаагаас ЕБС-д бага ангийн 7800 багш хэрэгтэй байна. Багшлах боловсон хүчин дутагдалтайн дээр БАГШ болох чин хүсэлтэй хүүхэд залуус жил ирэх тусам цөөрч, багшийг үнэлэх, нийгмийн хандлагад өөрчлөлт оруулах цаг болсныг гэрчилдэг.
МҮОНР, багш бэлтгэж ирсэн монгол улсын ууган сургууль болох МУБИС-тай хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөх төгсөх ангийн сурагчдын дунд “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг орон даяар зохион байгуулж байна.
Уралдаанд шалгарсан тэргүүн байрын 1 сурагчид МУБИС-д суралцах эрх олгож, эхний жилийн сургалтын төлбөрөөс 100% хөнгөлнө. /цаашид 3-аас дээш голч оноотой суралцваас захирлын нэрэмжит 9 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой/
Уралдаанд шалгарсан дэд байрын 1 сурагчид МУБИС-д суралцах эрх олгон эхний жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлнө.

Мөн уралдаанд амжилттай оролцсон 10 сурагчид МУБИС-д элсэх эрх олгох БАТЛАМЖ гардуулна.

Хэрэгжүүлэх үйл явц

*Радио конкурс уралдааны 1-р үе шат 2-р сараас 3-р сарыг дуустал явагдана.

“Би багш болж чадах уу?” сорил тест

/сэтгэл зүйн харилцааны итгэл үнэмшлийг сорьсон даалгавар бий. Энэ тест даалгавар бүхий хичээлийг өнөөдөр 14 аймгийн багш бэлтгэх лицей /ахлах / сургуульд судалж байна/
*Радио конкурс уралдааны 2-р үе шат 4-р сараас 6-р сарын 15 хүртэл явагдана.

“Багш бол нийгмийн хөдөлгөгч хүч” туршилтын гар ажил

/сургууль анги, орчиндоо багш судлаач удирдагч хөтлөгч хамтрагч байж чадаж байна уу? гэдгийг илтгэх ажилбарууд, санаачлага гарган ажиллах туршилтуудыг хийнэ/

Уралдаанд хэн, хэрхэн оролцох вэ?
ЕБС-ийг төгсөж байгаа, төгссөн /2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтад орсон байна/ БАГШ болох хүсэлтэй хүүхэд залуус оролцох боломжтой.
Уралдаанд оролцохын тулд МҮОНР-ийн Мягмар гараг бүрийн “ТЭНХЛЭГ” хөтөлбөрийг хүлээн авч сонсоно.

14 цаг 10 минутаас “РАДИО КОНКУРС” уралдааны асуултыг хүлээн авна /10 минутын хугацаатай явагдана
/16 цаг 40 минутаас хариултыг шууд нэвтрүүлгийн 30-50-22 дугаарын утсаар мөн 89-809-106 дугаарт мессежээр авна. /20 минутын хугацаатай үргэлжилнэ/

Мөн “РАДИО КОНКУРС” facebook хуудсаар хариулт хүсэлтийг байнга авна.

МҮОНР-г хэрхэн сонсох вэ?

- МҮОНР УБ хотод 106 долгионоор сонсох

- 21 аймагт 105,5 долгион, мөн DDSH TV–гээр сонсох

- Гар утсандаа MNB-ийн аплекейшн татаж сонсох

- MNB хаягаар ороод Шууд эфир дээр дарж МҮОНР-ийн 1-р сувгийг сонгон сонсоно.
 Мөн ухрааж /архиваас/ сонсох боломжтой.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “РАДИО КОНКУРС” цахим хуудас, мөн 99163036 утаснаас лавлах боломжтой. Мөн gantumur2009@yahoo.com хаягаар авах боломжтой.

Ихийг бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхэд залуустаа амжилт хүсье.