Ахмадууд "Болзолт уралдаан"-даа идэвхтэй оролцож байна

МУБИС-ийн Захиргаа, Ахмадын хороо хамтран уламжлалт арга хэмжээ болох "Ахмад бүтээлч багш" нараа шалгаруулах үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. МУБИС-ийн "Болзолт уралдаан"-ы дагуу манай ахмад эрдэмтэн багш, ажилтнууд 2019 онд өөрсдийн бүтээж туурвисан нийт 500 гаруй бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцов. Шилдэг бүтээлүүдийг МУБИС-иас томилогдсон "Ажлын хэсэг" (Ахмадын хорооны дарга (Sc.D) С.Жамц, ЭШИА-ны дарга  (Ph.D) Я.Шийлэгмаа, Хөтөлбөрийн албаны дарга (Ph.D) Н.Мягмарцоож) танилцан хэлэлцэж шалгаруулах юм. Ингээд үе үеийн шавь нар, хамт олондоо үргэлж үлгэр дууриал болж бүтээн туурвисаар яваа нийт ахмад эрдэмтэн багш нар, ажилтнууддаа гүн талархал илэрхийлж, шавь нар хамт олных нь өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж амжилт хүсье.